Твиттер улс төрийн сурталчилгааны хоригоо цуцлахаар боллоо

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн топ баячуудын нэг Элон Маскын эзэмшдэг “Твиттер” компани орлогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрийн сурталчилгааны хоригоо цуцална хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер” улс төрийн агуулга бүхий зар сурталчилгааг 2019 онд хориглож байв. Энэ хоригийг тогтоохоос өмнө АНУ-ын 2018 оны дунд хугацааны сонгуулийн үеэр сурталчилгаанаас гурван сая гаруй ам.доллар олсон нь зар сурталчилгаа тус компанийн орлогод ямар их нөлөөтэйг харуулсан билээ.  Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр худал мэдээлэл тарааж байна гэсэн шүүмжлэл гарсны дараа “Твиттер” улс төрийн сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаж байв. 


Эзэмшигчээ сольсон тус компани дээрх өөрчлөлтөөс гадна телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй адилхан шалтгаанд суурилсан зар сурталчилгааны бодлого /Cause-based advertisements/ баримтална гэдгээ мэдэгджээ. Ингэснээр “Твиттер” “Facebook” болон “YouTube”-тэй адил улс төрийн сурталчилгаагаар дамжуулан орлого олохоор болсон байна. Энэ талаар “Твиттер” компани өөрсдийн цахим хуудсаар дамжуулан “Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа нь чухал сэдвээр хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайг тэлдэг гэдэгт бид итгэдэг” хэмээн жиргэжээ.


Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа гэдэгт боловсрол, цаг уурын өөрчлөлт, сонгогчдын бүртгэл, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд багтсан гэж Твиттер компанийн Итгэлцэл, аюулгүй байдлын албаны дарга Элла Ирвин тайлбарласан байна. Харин Хятадын “TikTok” аппликейшн улс төрийн агуулга бүхий сурталчилгааг хориглосон хэвээр байгаа юм.
Дашрамд дурдахад, Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр “Твиттер” компанийг худалдаж авсан. Үүнээс хойш олон мянган ажилтнаа халсан нь ихээхэн шуугиан тариад байгаа юм. Мөн тус компани энэ онд гурван тэрбум ам.долларын алдагдалд орох эрсдэлтэй зардлаа бууруулах арга хэмжээг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

6 цаг 28 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

6 цаг 28 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

6 цаг 28 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

19 цаг 42 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

19 цаг 48 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18