Америк үр хөндөлтийн эмийг эмийн санд худалдаалахыг зөвшөөрөв

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) үр хөндөлтийн эмийг эмийн сангуудад худалдах зөвшөөрлийг анх удаа олгохоор болжээ. Энэ талаар тус агентлагын сайтад “Үр хөндөхөд ашигладаг “Mifepristone” эмийг гэрчилгээтэй эмийн сангууд болон баталгаажсан эмчийн хяналтан дор олгохыг зөвшөөрлөө” гэж бичжээ.
Үр хөндөлтийг хуулиар олгох нь хүний эрх хэмээн зарим иргэн үзэж эсэргүүцлийн жагсаалыг АНУ-ын хэд хэдэн мужид зохион байгуулсан билээ. Харин эрх баригчдын зүгээс зарим мужийн эмийн санд үр хөндөлтийн эм зарахыг хориглоод байна. Яг ийм эсрэг, тэсрэг байр суурь зөрчилдсөн цаг үед дээрх шийдвэрийг гаргасан нь Жо Байдены Засгийн газрын томоохон өөрчлөлт болж байна.
10 долоо хоног ба түүнээс бага хоногтой ургийг хөндүүлэхэд ашигладаг “Mifepristone” эмийг үйлдвэрлэдэг хоёр компанийн нэгийг нь сонгон эмийн сангууд хүсэлтээ гаргах юм. Дээрх компаниуд эм нийлүүлэхийг зөвшөөрвөл эмчийн жорын дагуу өвчтөнд шууд олгох юм байна.


Энэ талаар “Гэр бүлээ төлөвлөе” байгууллагын ерөнхийлөгч Алексис МакГилл Жонсон “Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээх маш зөв шийдвэрийг гаргалаа. Үр хөндөлтийн эмийг эмийн сангуудаас авах боломжийг бүрдүүлсэн нь хүмүүст шаардлагатай суурь эрүүл мэндийн үйлчилгээний нэг хэлбэр юм” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.


АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Mifepristone” эмийг 2000 онд хүлээн зөвшөөрснөөс хойш 11 жилийн дараа буюу 2021 онд эмийн сангуудад худалдаалахыг зөвшөөрнө хэмээн мэдэгдэж байв. Гэвч COVID-19 цар тахлын улмаас түр хугацаагаар хойшлуулсан юм. Үр хөндүүлэх нь хүний эрх хэмээн үздэг хүмүүс “Mifepristone” нь аюул, хор нөлөө багатай, тунг хэтрүүлэх болон донтох эрсдэлгүй гэдэг нь олон жилийн турш батлагдсан хэмээн тайлбарладаг. Тиймээс ч Энэтхэг, Мексик тэргүүтэй орнуудад тус эмийг жоргүйгээр худалдан авах боломжтой байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

6 цаг 26 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

6 цаг 26 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

6 цаг 26 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

19 цаг 40 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

19 цаг 46 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18