С.Энхтүвшин:Арванхоёрдугаар сарын 7-ноос агаарын бохирдол эрс нэмэгдсэн

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин өнөөдөр агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Энэ жил арванхоёрдугаар сарын 7-ноос агаарын бохирдол эрс нэмэгдлээ.Ялангуяа арванхоёрдугаар сарын 25-наас хойш манай нийт нутгийг хамарсан Хойд туйлын хүйтэн агаар орж ирсэн. Үүнээс хойш хүйтэн агаар тогтвортой хэвээр байна. Инверс гэж ойлголт бий. Энэ нь газрын гадарга орчимд хамгийн хүйтэн агаар хургаад, дээшлэх тусам температур нэмэгддэг, босоо, хэвтээ чиглэлд ямар ч салхигүй, битүү орчин үүсгэдэг гэсэн үг.Ийм орчинд айлуудын болон станцуудын яндангаас гарч байгаа утаа тухайн орчиндоо бөөгнөрч, тунардаг. Өглөөний цагаар айлууд гэрээ дулаацуулж, цай, хоолоо бэлтгэх үеэр утааны оргил үе таардаг.Шинэ оны эхний өдөр болон энэ сарын 3-нд зузаан инверс тогтсон, баруун хойд зүгийн салхитай үед алсын бараа харагдах нь муудсан. Үүнийг иргэд маш их хэмжээний бохирдол байна гэж харсан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

3 цаг 39 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

3 цаг 44 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

7 цаг 25 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

14 цаг 28 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

20 цаг 3 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

20 цаг 3 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 3 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

20 цаг 3 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин