Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Арилжааны банкуудаас ХААН, “Голомт”, “Ариг” зэрэг банк хугацаагүй хадгаламжид эргээд хүү тооцож эхэллээ. Эргээд гэдэг нь Ковидын тухай хууль хэрэгжиж байх үед банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй буюу тэг болгож ирсэн юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүү тооцож эхэлж байна гэсэн тайлбарыг Монголын Банкны холбооноос өгч байна.

“Ер нь хадгаламжийн хүү өсөж байгаа. Зарим банк бас хадгаламж татах үүднээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэж байгаа” хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хугацаагүй хадгаламжийн хувьд хүүг 12 сараар боддог. Жишээ нь, өнөөдрийн байдлаар гэхэд “Ариг” банкны энгийн хугацаагүй хадгаламж төгрөгөөр жилийн 5.5 хувь, ам.доллароор 1.5 хувь, юаниар 0.8 хувь, хүүгээс хүү боддог нийлмэл хүүтэй хугацаагүй хадгаламж жилийн 5 хувийн хүүтэй байна. "Голомт", ХАС, ХААН банк төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүгээ 3 хувь хүртэл нэмжээ.

Цар тахлын хугацаанд хэрэгжсэн хууль өнгөрсөн онд дуусгавар болсноор арилжааны банкуудад хэд хэдэн өөрчлөлт орж байгаагийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, мөн хугацаагүй хадгаламжид хүү эргээд тооцож буй юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

3 цаг 24 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

3 цаг 30 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

8 цаг 1 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

9 цаг 1 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

9 цаг 1 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

9 цаг 1 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

19 цаг 14 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

20 цаг 19 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин