Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэг хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ тэрбум, их наядаар яригдах боллоо

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ  УИХ-ын дарга Г.Занданшатар  “Авлигын цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах болсон” гэдгийг тодотгожээ.  Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, авлигын индекс буурахгүй байна. Ийм хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах боллоо. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас  энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой. Энэ талаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, чангалсан. Хууль хулгай хийдэггүй, хуулийг хэрэгжүүлэхэд хулгай гарч байна. Ер нь бол ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно. Товчхон хэлбэл, Монгол төрд хууль засаглаж байж, төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Хууль иргэндээ шударга тэгш үйлчилдэг систем үйлчилж байж, ард түмний шударга хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой болох юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

3 цаг 40 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

3 цаг 44 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

7 цаг 25 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

14 цаг 28 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

20 цаг 3 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

20 цаг 3 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 3 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

20 цаг 3 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин