О.Маш-Эрдэнэ: Авдар бол хэдэн зууныг өртөөлсөн их өв юм

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа угсаатны зүйн гэр музейг  санаачлагч О.Маш-Эрдэнийг урьсан юм. Тэрбээр угсаатны зүйн холбогдолтой ховор нандин эд зүйлийг цуглуулсаар иржээ.  

 

-Цуглуулгаа авдраар эхэлсэн нь юутай холбоотой вэ? 


-1990 оноос ардчилсан чөлөөт нийгэм бий болсон. Би энэ үед залуу зураачдын үзэсгэлэнг зохион байгуулж Европын орнуудаар явсан. Тухайн улс орнууд түүх соёлынхоо үнэт өвийг нандигнан хадгалдаг юм билээ. Тухайлбал, далайн эрэгт байрлах тосгонд очиход алдартай зураачийнхаа бүтээлүүдийг музей болгосон байх жишээтэй. 
Цуглуулагч хүн эртний үзвэрийн эд зүйлээ цуглуулахдаа ховор эдлэлийн дэлгүүрээс  хайж  олно. 2010 онд эртний эдлэлийн нэг дэлгүүрт явж байлаа. Гэтэл  гурван  хятад иргэн орчуулагчаараа дамжуулж  худалдагчтай “Дахиад 30 авдар авчихвал вагон дүүрлээ, олж өгөөч” хэмээн ярьж байв. Удалгүй тэд гараад явлаа. Тэдний авдар цуглуулаад байгаа шалтгааныг нь худалдагчаас асуусан. Өвөрмонгол болон Хятадын засгийн газраас угсаатны зүйн холбогдолтой зуун гэр музейг байгуулах сонгон шалгаруулалт зарласан гэнэ. Тэгээд л авдар цуглуулж явсан юм билээ. Үүний адил би угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах ёстой хэмээн бодсон. Тэгээд цуглуулж эхлээд удаагүй байхдаа 300 гаруй авдартай болж хадгалах газар шаардлагатай боллоо. Манай хүүгийн эхнэр модны захын хүн таньдаг байсан. Тиймээс даргатай нь ярьж байгаад нэг агуулахад нь авдарынхаа тал буюу 140 гаруйг нь хадгалж байлаа. 


-Эртний эдлэлийн дэлгүүрээс худалдаж авахаас гадна цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ? 


-Авдрыг хүмүүс тоодоггүй, хуучраад ирэхээр нь засаж янзалдаггүй байсан. Хэдэн жилийн өмнө нэг айлын хажуугаар гарахаар цонхоор нь хоёр авдар харагддаг байлаа. Уулзаад тухай асуухад  орчин үеийн тавилга аваад хэрэглэхээ больсон гэсэн. Би авдрын цуглуулгадаа нэмэх бодолтой байгаагаа хэллээ. Тэд эзэндээ очлоо гээд өгсөн. Харин сүүлийн үед авдарын утга учрыг хүмүүс ойлгож эхэлжээ. Учир нь хос авдрыг гэрийнхээ хойморт байрлуулах болсон нь ажиглагддаг. Тиймээс цуглуулгаа олонд таниулах хэрэгтэй гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд үндэсний музейтэй хамтарч үзэсгэлэнгээ гаргасан. Энэ хүрээнд өөрийн цуглуулгаараа “Авдар цуглуулгын дээжис” хэмээх каталогоо гаргасан. Судлаач, эрдэмтдийн оролцоотой гаргасан бүтээл юм. Мөн өмнө жил бурханы загал зургаар каталог гаргасан.

 

-Бусад цуглуулгаараа бүтээл гаргах бодол бий юу? 


-Орчин үед мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Тиймээс бид үндэстнийхээ хувьд бусдаас  хэл, соёл, түүхээрээ ялгарах ёстой. Цуглуулагч хүний ажил харахад энгийн мэт боловч эгэлгүй зүйлийг хадгалсан байдаг.  Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэдэг байсан эд зүйлс угсаатны зүйд хамаарна. Цуглуулагч нь эд зүйлээ  хадгалах биш олон түмэнд таниулах хэрэгтэй санагддаг. Тухайлбал, авдар сав хэмээх каталог маань  хэдэн зуун жил өртөөлөн бидэнд ирсэн соёлын их өвийн нэгээхэн хэсэг. Олон зуун  жилийн өмнө хэрэглэж байсан эд зүйл түүхтэй байдаг. Мөн угсаатны зүй гэдэг нь өөрөө том хүрээг хамарна. Цаашид хувийн цуглуулгаараа  модон бар, цайны соёл гээд бусад  зүйлс орсон 10  бүтээл гаргах бодол бий.  

 

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

3 цаг 40 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

3 цаг 44 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

7 цаг 26 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

14 цаг 28 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

20 цаг 3 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

20 цаг 3 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 3 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

20 цаг 3 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин