“Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ

2023-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс тайлбар өгч, өнөөдрөөс /01.02/ ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа талаар мэдээллээ. Тус компани нь нийт 88 ажлын байр бүхий нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар, үйлдвэр технологи, дотоод хяналт эрсдэл, төслийн судалгаа, үнэлгээний газар, хууль эрхзүй, захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарчээ. Нэгжүүдийг тодруулбал, нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заажээ.

Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг  өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулах юм.

Боловсролын хувьд:

  • Бакалавр болон түүнээс дээш
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежер нь улсад найм ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежер нь тав болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлагатай.

Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авах аж. Мөн их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулах юм байна.

Шалгаруулалтын хоёр дахь шатанд:

Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авах  аж. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийх юм байна.

Бүртгэл дууссаны дараа тест шалгалтыг нэгдүгээр сарын 20, 21-нд явуулах аж.

Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ гэдгийг ажлын хэсгээс мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

3 цаг 38 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

3 цаг 42 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

7 цаг 24 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

14 цаг 26 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

20 цаг 1 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

20 цаг 1 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 1 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

20 цаг 1 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин