Шинэ жил, Зул сарын баяраар аюултай хог хаягдал нэмэгддэг

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.Батцэцэг

 

 

Хүн төрөлхтөн жил бүр хэдэн тэрбум тонн хог үйлдвэрлэдэг. Энэ эзлэхүүний гуравны нэг орчим нь л зохих ёсоор устгалд орж дахин боловсруулагддаг ажээ. Эвдэрсэн зүйлсийн ихэнх нь олон зууны турш хогийн цэгт ялзарч, дэлхий даяар хөрс, агаар, усыг бохирдуулж байна. Өвлийн амралтын үеэр манай гаригт аюултай хог хаягдлын хэмжээ эрс нэмэгддэг. Учир нь шинэ жил, зул сарын баярын гол бэлгэ тэмдэг болох гацуур мод, саа, бэлэг дурсгалын зүйл, салют, хоолны үлдэгдэл зэрэг нь хогийн цэгүүдэд их хэмжээгээр хаягдаж, байгаль орчинд үзүүлэх ачааллыг нэмэгдүүлж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Баяраар бидний тарьдаг хог хаягдал, хор хөнөөлийн талаар “Лента.ру” сайтад бичсэнийг орчуулан хүргэе.

Баярын өдрүүдээр хог хаягдлын хэмжээ огцом нэмэгдэх хандлага дэлхийн бараг бүх улсад ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-д Байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) мэдээлснээр өнгөрсөн сард Талархлын баяраас шинэ жилийн хооронд хог хаягдлын хэмжээ бусад улиралтай харьцуулахад 25 орчим хувиар нэмэгджээ. Энэ үед америк гэр бүлүүд дунджаар 454 кг илүү хог хаяж эхэлдэг.

Их Британид ч ижил төстэй нөхцөл байдал үүсчээ. Шинэ жилийн баярын үеэр хог хаягдлын хэмжээ 30 хувиар нэмэгддэг гэнэ. Мөн британичууд жил бүр дахин боловсруулах боломжгүй сав баглаа боодлын цаасыг 365.000 километртэй дуйцхүйц хэмжээтэйг ашигладаг бөгөөд энэ нь экваторын эргэн тойронд дэлхийг есөн удаа тойроход хангалттай хэмжээ юм.

Харин ОХУ-д шинэ жилийн баярын үеэрх хог хаягдлын хэмжээний талаар ижил төстэй динамикийг тооцоолоход илүү хэцүү байдаг ажээ.  Учир нь тус улсад хог хаягдлын бүртгэлийг сар бүр биш, харин улирал бүр хийдэг.

 

Шинэ жил, Зул сарын баяраар дэлхийн олон оронд гацуур модыг чимэглэж, байшин, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, гала оройн зоог барьж, бэлэг өгдөг уламжлалтай. Гэсэн хэдий ч, хэрэв та эдгээр уламжлалыг хариуцлагагүй дагаж мөрдвөл та эх дэлхийгээ  ихээр хорлож, өөрийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй юм.

“Greenpeace”-ийн Орос дахь салбарын мэдээлснээр өвлийн улиралд урт баярын өдрүүдээс хойш хог хаягдлын ихэнх нь сав баглаа, боодлын цаас байдаг. Ийм бүтээгдэхүүн нь ихэвчлэн хуванцар давхаргаар хучигдсан байдаг бөгөөд дахин боловсруулагддаггүй. Тиймээс хогийн цэгт хаясны дараа байгаль орчныг хэдэн зууны турш бохирдуулдаг ажээ. Зөвхөн нэмэлт хольцгүй, гялалзсан, металлаар хийсэн боодол нь байгалийн жамаар задардаг. Бусад сав баглаа боодол нь зөвхөн өндөр темпратур, нарны шууд тусгал, хангалттай хэмжээний хүчилтөрөгчийн нөлөөн дор тодорхой нөхцөлд задрах чадвартай. Гэтэл хогийн цэгт ийм орчин бүрдүүлэх боломжгүй.

 

Саа, зул сарын гацуурын ихэнх чимэглэл, хайрцаг, бэлгийн уут зэрэг нь байгальд аюултай, бүгд дахин боловсруулахад хэцүү хог хаягдлаас хамаардаг эсвэл огт дахин ашиглах боломжгүй бөгөөд хогийн цэгийг асар их хэмжээгээр дүүргэдэг. Гялалзсан бууддаг саа конфетти нь металжуулсан хуванцраар хийгдсэн тул байгальд ээлтэй гэж нэрлэх боломжгүй юм. Нэмж дурдахад, ийм хогийг цуглуулахад хэцүү, хогийн цэг рүү аваачих нь бараг боломжгүй бөгөөд замдаа хийсчихдэг. Дараа нь эдгээр хог хаягдал нь хүрээлэн буй орчныг хордуулдаг микропластик болж хувирч, амьтан, хүний ​​​​организмд ордог юм. Ямар ч гялтганасан бүтээгдэхүүн эрүүл мэндэд ижил нөлөө үзүүлдэг гэж “Greenpeace” онцолж байна.

Хуванцар агуулсан баярын эд зүйлсийг RDF түлш (RDF – хаягдалаас гаргасан түлш) болгон боловсруулахад илгээж болно. Үүнийг цементийн үйлдвэр, дулааны цахилгаан станц эсвэл бойлерийн байшинд ашигладаг. Гэхдээ байгаль орчны мэргэжилтнүүд ийм аргаар эрчим хүч авах нь дэлхий дээр хог шатаахаас илүү хор хөнөөлтэй гэж үздэг. Цементийн үйлдвэрүүдэд түлш шатаах нь агаар мандалд мөнгөн ус ес дахин, кадми гурав дахин, хар тугалга 203 дахин их ялгардаг болохыг “Greenpeace” тэмдэглэв.

Баярын өдрүүдэд хогийн цэг дэх хүнсний хог хаягдал 40 хувьд хүрдэг. Шинэ жилийн цэнгүүн ч  байгальд ул мөргүй өнгөрдөггүй. Идэж амжаагүй салат, хөргөгчинд багтахгүй муудсан бүтээгдэхүүн хогийн цэг болдог ажээ. Хогийн цэгүүдэд органик хог хаягдал ялзарч, хүчтэй хүлэмжийн хийг ялгаруулдаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) мэдээлснээр, хүнсний хог хаягдал дэлхий даяар ялгаруулж буй хорт утааны 10 орчим хувийг эзэлж байна. Түүгээр ч зогсохгүй зарим оросууд хоолны үлдэгдлийг жорлон руу хаядаг. Мэргэжилтнүүд энэ үйлдэл нь байгаль орчинд хор хөнөөл учруулаад зогсохгүй байшин доторх эсвэл тухайн газар дахь бохирын хоолой, ус цэвэршүүлэх системийг хаадаг гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

 

Баярын амралтын үеэр хогийн цэгийг байнга дүүргэдэг өөр нэг зүйл бол гологдсон бэлэг ажээ. АНУ-д "Discover" сэтгүүлийн мэдээлснээр зул сарын баяраар бэлэгний дөрөв орчим хувь нь хогийн саванд ордог. Оросууд бэлэг дурсгалын зүйл, баримал (зургаан хувь), гал тогооны хэрэгсэл, хутганы хэрэгсэл (гурван хувь), оймс (хоёр хувь), гоёл чимэглэлийн зүйлс (хоёр хувь),  чихэр, шоколад (хоёр хувь) зэргийг хамгийн хэрэгцээгүй зүйл гэж нэрлэжээ.

Баярын гацуурыг суурилуулах нь байгаль орчныг хамгаалагчид болон хүмүүсийн дунд маргаан үүсгэдэг. Байгалийн модыг сонгох нь олон арван сая мод огтлохтой холбоотой бол хиймэл мод нь хуванцраар хийгдсэн тул дахин боловсруулах боломжгүй юм.

Гацуур худалдах зөвшөөрөлтэй байгууллагууд тайрсан гацуурынхаа оронд нэгээс гурван шинэ мод тарьдаг. Тэр нь долоон жилийн дараа хэвийн хэмжээнд хүртэл ургадаг ажээ.  

 

Хиймэл мод нь дахин боловсруулах боломжгүй хортой хуванцар, металлаар хийгдсэн тул эко биш юм шиг санагдаж магадгүй. Нэмж дурдахад эдгээр модны ихэнхийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд чулуужсан түлшээр ажилладаг ачааны хөлөг онгоцоор дэлхий даяар тээвэрлэдэг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг гэнэ.

Америкийн зул сарын гацуур модны нийгэмлэг (ACTA) зарим тохиолдолд хиймэл баярын модыг сонгох нь манай гаригийн хувьд илүү дээр байж магадгүй гэж үзэж байна. Тэгэхээр яг ижилхэн амьгүй гацуурыг таван жил дараалан гэртээ тавиад байвал байгаль орчинд учруулах хор хөнөөл нь жил бүр байгалийн шинэ мод худалдаж авахаас бага байх болно. Гэсэн хэдий ч байгальд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд хиймэл мод дор хаяж 20 жил амьдрах ёстой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн судалгаа байдаг. “Greenpeace” шинэ саа чимэглэл, нэг удаагийн гэрэлтүүлэг, зул сарын гацуур чимэглэл, баримал худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Экологичдын үзэж байгаагаар гэртээ байгаа объектуудыг чимэглэл болгон ашиглах нь хамгийн сайн арга юм. Өрөөг чихэр, жүрж эсвэл цаасан цасан ширхгээр чимэглэж болно.

Эх сурвалж: polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

7 цаг 47 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

7 цаг 51 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

8 цаг 0 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин