History of women’s right activist: Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий 

2022-11-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

 

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ

Харин манай нийтлэлийн баатар “Хүний эрх гэдэг хүнийг хүн шиг амьдруулах хамгийн наад захын баталгаа. Хүнийг хүн шиг амьдруулахад саад болж байгаа үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, эсвэл хэн нэгэн хийнэ биз гэж орхидоггүй, чадах бүхнээ хийдэг, өөрчлөхийн төлөө санаа зовнидог бол хүний эрхийн хамгаалагч. Хөршийнд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдээд цагдаад дуудлага өгөхөд л хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл юм. Хүмүүс заримдаа өөрөө ч мэдэхгүйгээр хүний эрхийн хамгаалагч болж байдаг” гэж тодорхойлов.

20 гаруй жилийн өмнө Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах заалт байтугай хүчирхийлэл гэдэг үг, үсэг байхгүй. Тэр хэрээр нийгэмд ойлголт ч бүрхэг байсан цаг үе. Харин иргэний нийгмийн байгууллагынхны уйгагүй зүтгэлээр өдгөө хүний эрхийг тунхаглаж, бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон өөрчлөлтийн онцгой түүхээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Хүчирхийлэлд өртсөн олон хүний амьдралыг өөрчилж, төрийн бодлого, тогтолцоонд нөлөөлж хууль батлуулах хүртэл 20 гаруй жил уйгагүй зүтгэж яваа хүний эрхийг хамгаалагчдын тод томруун төлөөлөл бол “МОНФЕМНЕТ” үндэсний  сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал юм.

 

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧИД ЯМАР ЗАМ ТУУЛЖ ЭНЭ НИЙГМИЙГ БҮТЭЭСЭН БЭ

Яг л энэ үеэс түүний сумын цагдаагийн төсөөлөл өмгөөлөгчийн мөрөөдлөөр солигджээ. Д.Энхжаргал их сургуулиа төгсч өмгөөлөгчийнхөө эрхийг авчихаад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр ажилд оров. Хүний эрхийг хамгаалах хуулийн зохицуулалтгүй, төрийн дэмжлэггүй, ТББ нь эрх мэдэл, хүч нөлөөний хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Байгуулагдаад удаагүй гээд олон саад бэрхшээл сорилттой тулгарчээ. Ийм нөхцөлд эрхээ хамгаалуулах  хүмүүсийн ганц найддаг газар нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байсан гэдэг. Өдөрт багадаа 10 хүнийг хүлээн авч 35 хүнийг хамгаалах байрандаа хонуулна. Гал тогоо, хонгилоор битүү зулна. Хүрэлцэхгүй байсан ч авахгүй гэж хэлж чадахгүй хүүхдээ дагуулаад хүчирхийллээс зугтаж яваа нэгэнд ганц хоног ч болтугай аюулгүй дулаан газар байг гээд мөнгө нийлүүлээд буудалд хонуулах үе ч бишгүй байж. Халаалтгүй байшинд хөл доороо хонины нэхий дэвсч, хажуудаа халаагч тавиад гадуур хувцас, бээлийтэйгээ ажиллаж байсан ч тэдний дотор гал халуун оргилуун сэтгэл байлаа. Тэр  Гэр бүлийн тухай хуулийг бариад сууж байхдаа олон хүнд тусална гэсэн дэврүүн мөрөөдөлтэй байлаа.

20 гаруй жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллийн хамгийн анхны хохирогчдыг З.Цойнзон хүлээж авч байв.

 

Олон жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах түр байранд ирж даван туулаад амьдрал нь өөрчлөгдсөн даван туулагчдын яриаг хүргэж байна.
 
Олон жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах түр байранд ирж даван туулаад амьдрал нь өөрчлөгдсөн даван туулагчдын яриаг хүргэж байна.
 

 

Хүний эрхийн хамгаалагчдад захидал ирлээ: 

Олон байгууллага, хүний эрхийн зүтгэлтнүүд чимээгүй хөдөлмөрлөж магадгүй бидний “голдог” нийгмийг бий болгоход зовлон жаргал ээлжилсэн маш урт замыг туулсан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсанаас хойшхи хугацаанд хүний амьдралыг өөрчилсөн түүх жишээг гаргаж тавибал ямар ч зохицуулалт, төрийн дэмжлэггүй орчинд хүний эрхийг хамгаалсан үр нөлөөг харуулсан хэдэн боть ном болох нь лавтай.

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХУУЛЬ 20 ЖИЛИЙН ДАРАА “БҮТЭН” БОЛСОН

“Хүний эрх” хэмээх цуурайг хөгжлийн бодлого болгосон он жилүүд буюу 20 жилийн өмнөх нийгэмд огт яригдаж байгаагүй цоо шинэ зүйлийг хүний эрхийг хамгаалагчид бий болгож суурийг нь бат бөх тавьжээ. Д.Энхжаргалыг хүний эрхийг хамгаалах, нөлөөлөх механизмыг бүрэлдэн тогтоход маш том хувь нэмэр оруулсан, үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн эрхзүйн эксперт гэж салбарынхан нь үнэлдэг.

Төрийн эрх барих дээд байгууллага хуулийг ямар шат дамжлагаар хэр хугацаанд баталдаг бол. Өнөө үед өдөрт 20-30 хууль бөөнд нь баталсан жишээ баримт олон бий. Тэгвэл хүний эрхийг хамгаалагчдын уйгагүй тэмцлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бүхэл бүтэн 20 жил болж байж “бүтэн” болсон юм. Эхлээд хуульд хүчирхийлэл гэдэг ганц үг тусгачихаад бөөн баяр болж байсан. Дараа нь өгүүлбэр, бүлэг болгоод, 10 жил зүтгэж байж 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны бие даасан хуулийг батлуулжээ. Тухайн үед хүний эрхийн хамгаалагчид нэгэн зэрэг 5-6 хуулийн ажлын хэсэгт орж дөрвөн жил Төрийн ордны босгыг элэгдтэл явсан. Тухайн үеийн парламент дахь эмэгтэй гишүүд ч чадлаараа дэмжсэн байна. Хүний эрхийг хамгаалагчид өөрсдийнхөө боловсруулсан хуулийн заалтыг цэг, таслалгүй манаж явсан өдрүүд бол өнөөгийн нийгмийн төлөө, хүний эрхийг хамгаалахын төлөө чимээгүй хөдөлмөрлөж явсан үе юм. Энэ бол ганц хууль батлуулаад орхих биш олон нийтийн ойлголт хандлагыг өөрчилсөн он жилүүд байв.

2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эрүүгийн эрх зүйн тогтолцооны таван хуулийн хамт буцаасны дараа иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэвлэлийн хурал зарлаж байв.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн цогц  тогтолцоо бий болгосон  замнал буюу он цагийн товчоон

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлах, шинэчлэх үйл явц нь ТББ-уудын санаачилга, урт удаан хугацааны тууштай нөлөөллийн ажлын үр дүнд алхам алхмаар урагшилж байсан билээ. Хуулийг батлуулахад нөлөөлөх энэ үйл явцыг санаачилж, олон талт стратеги, тактикийг боловсруулан, хамтрагч байгууллагуудын оролцоо, түншлэлийг  зангидаж байсан гол хүч нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ба энэ үйл явцыг захирлын хувьд Д.Энхжаргал  удирдаж ажилласан юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 1997-2004 он хүртэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалт бий болгохын тулд төрийн холбогдох бодлого, хөтөлбөр, шийдвэрт нэг үгээр ч болтугай тусгаж, эхлэл цэг бий болгох, улмаар нэг заалт, цаашдаа нэг бүлэг, тэгээд бие даасан хуультай болохын төлөө ажиллаж ирсэн. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хууль батлагдсан тэр цагаас хойш хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо бий болгохоор ажиллаж эхэлсэн. 2017 онд  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд  гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг, бас зөрчил болж тусгагдсанаар хохирогчийг хамгаалах эрх зүйн цогц зохицуулалт бүрдсэн.

Ийнхүү нөр их хөдөлмөр 20 жилийн уйгагүй зүтгэлийн үр дүнгээр Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн цогц тогтолцоо бүрдсэнээр бүтэц, тогтолцооны томоохон өөрчлөлтүүд бий болсон юм. 

Хүний эрхийн хамгаалагчид бол өдөр тутамдаа уйгагүй хөдөлмөрлөж, хүнд тусалж, амьдралд нь гэгээ сүлж байгаа чимээгүй баатрууд. Тэд өндөр, том хад чулуунуудыг итгэл, зүтгэлээрээ нураасан гэж хэлж болно.

 

ХУУЛИЙН МЭДЛЭГЭЭ ШАЛГАЯ

 

CHAMPION OF CHANGE буюу Д.ЭНХЖАРГАЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ЗӨВХӨН МОНГОЛ БИШ ГАДААД РУУ ЗАМ ГАРГАСАН

Манай нийтлэлийн баатар хүний эрхийг хамгаалах өөрчлөлтийг зөвхөн Монголдоо түүчээлэхээс гадна гадаад руу ч энэ замыг гаргасан манлайлагчдын нэг. НҮБ-ын Хүн амын сан байгуулагдсаны 50 жилийн ой болон дэлхийн 179 орны төлөөлөгчид Египетийн Кайр хотноо “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал”-аас “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” батлан, хүн төрөлхтний хөгжлийн үзэл баримтлалд хүнийг хөгжлийн төвд тавих шинэ хандлага нэвтрүүлсний 25 жилийн ойд зориулж, тогтолцооны өөрчлөлт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан 14 хүний эрх хамгаалагчийг дэлхий дахинаа танилцуулсан. Эдгээр хүний эрх хамгаалагчийн нэг нь Д.Энхжаргал байсан нь хүний эрхийг хамгаалагчдад улам их урам зориг, итгэл найдвар төрүүлсэн юм. Тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц тогтолцоо, бүтэц, механизмыг бий болгохын төлөө тууштай ажиллаж, Монгол Улсад анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчлахад нөлөөлөх ажлыг үндэсний хэмжээнд амжилттай зангидан ажилласны төлөө “Өөрчлөлт авчрагч”/Champion of change/ гэж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. Мөн 2002-2010 онд Ази номхон далайн Эмэгтэйчүүд, хууль ба хөгжил бүсийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан билээ.

 

Дараагийн шийдэл: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ  ГУРАВ ДАХЬ ДАВЛАГААГ ЭХЛҮҮЛЬЕ

Хүний эрхийг хамгаалах хамгийн эхний давлагаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хууль байсан бол хоёр дахь нь хууль эрх зүйн баталгааг цогцоор нь батлуулсан явдал байв. Харин өнөөдөр гурав дахь давлагааг эхлүүлэх шаардлагатай байгааг хуулийн хэрэгжилт харуулж буй. Өөрөөр хэлбэл, нөлөөллийн ажил дууссан гэсэн үг биш. Дэвшилтэт зохицуулалтуудыг хэрэгжүүлэхгүй орхих, эсвэл дутуу хэрэгжүүлэх, гажуудуулан хэрэглэх асуудлууд гарч ирж байна. Тухайлбал, 2017 онд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн процесстой холбоотой хуулиудыг буцаан татаж, эргэн батлах үед ухралт хийсэн зарим зохицуулалт байгаа зэрэг нь нөлөөллийн ажил үргэлжлэх шаардлагатайг харуулж байгаа. Мөн жил ирэх тусам хүний эрхийг хамгаалагчид төрөл бүрийн эрсдэлтэй нүүр тулж байна. Тэр дундаа цахим эрсдэл аюул учруулж байна. 

 

 

Бэлтгэсэн: С.Уянга, Г.Нямсүрэн

Уянгаадаа баяр хүргэе
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 3 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 26 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 27 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 27 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 39 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 13 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 35 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 56 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 13 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 29 мин