Төсвийн талаарх дөрвөн байр, суурь

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Парламент өнгөрсөн баасан гаригт  Монгол Улсын 2023 оны Төсвийн хуулийг эцэслэн баталлаа. Ирэх оны нэгдсэн төсвийн хууль мөн дагалдан баталсан Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.  Ирэх оны төсвийн талаарх дөрвөн байр суурийг онцлон хүргэж байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлыг ил болгоно

 

-Ирэх жилийн төсөв хэд хэдэн онцлогтой төсөв боллоо. Тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрх цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт эдэлнэ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон. Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ. Түүхэнд анх удаа төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, иргэдээс хөндсөн асуудлуудыг шийдвэрлэлээ. Нийт 65 сургууль, цэцэрлэг, 19 эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зохицуулсан. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, бүх гэрээг УИХ-д танилцуулж байхаар тусгалаа. Нүүрсний хулгайтай тууштай тэмцэх, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс тээвэрлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих түр хороод ажиллаж байгаа бөгөөд асуудлыг ил тод болгох, ард түмэнд мэдээлэх үүргээ УИХ хэрэгжүүлсээр байх болно.

 

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Төсвийг хаалганы цаана баталдаг байдлыг халлаа

 

-2023 оны төсөв эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн төсөв болов.  Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулах шийдэл гаргасан. Ингэснээр ДНБ-нд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.23 хувиар сайжруулсан байгаа. Түүнчлэн хэмнэсэн төсвөөрөө нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэлээ.  Тэр дундаа иргэдийн эрчим хүчний тарифын хөнгөлөлт болоод иргэдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллыг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, хэмнэсэн зардлаараа зохицуулахаар шийдвэрлэсэн.  Түүнчлэн төсвийг хаалганы цаана хэлэлцэж баталдаг бус иргэдийн оролцоотойгоор хийдэг өөрчлөлт бий болгосноороо онцлогтой юм.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Төлбөрийн тэнцлийн эрсдэлтэй нүүр тулж байна

 

-2023 он хөрөнгө оруулалтын бодлогын хувьд тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй. Хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг дуусгана. Энэ жил төлбөрийн тэнцлийн эрсдэлтэй нүүр тулж байна. Бид сүүлийн хоёр жил цар тахлын хүнд нөхцөл байдлын үед төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээсэн. Алдагдлууд хуримтлагдсан. Экспорт энэ оны III улирлаас 2019 оны түвшинд хүрсэн. Энэ хурдаараа явбал 2023 онд зорьсон хэмжээндээ хүрэх боломжтой. Ирэх онд хүн амын бөөгнөрөл, автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлж байгаа томоохон бодлогыг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр асуудал эрхэлсэн сайдын багцад  330 тэрбум төгрөг суулгаж өглөө.

 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв баталлаа

 

-Улсын төсөв ирэх оны нөхцөл байдлыг тооцоолоогүй, улс орныг дефолт руу, иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв баталлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөнгөний бодлогыг зүгээр л хэлэлцээд өнгөрдөг цаас болголоо. Мөнгөний бодлогыг байдаг л хэдэн жижүүрийн үгээр баталсан байна. УИХ-аас тогтоосугай, гэхдээ ийм асуудлыг сайжруул, эрчимжүүл гэсэн эзэн биегүй, цаг хугацаагүй зүйлийг зааж өгдөг боллоо. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, мөнгөний бодлогыг чанартай батлах, Төсвийн тогтвортой байдлын хуулиа даган мөрдөхөд юу шаардлагатай вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг илүү сайжруулах удаа дараагийн саналыг АН-аас гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс төсөв эцэслэн батлах санал хураалтад АН-ынхан дэмжиж оролцоогүй. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байна.

 

Ирэх оны төсвийн онцлог

 

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд нэг их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд  4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй нэгих наяд төгрөгөөр огцом бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

3. Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.

6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан  өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө.

7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 221 (6953)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21