COP27: Далайн түвшин хоёр дахин нэмэгдэж, 10 сая хүнд аюул учирлаа

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өнгөрсөн найман жил хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн халуун цаг үе байсныг НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27”-ийн үеэр мэдэгдлээ. Энэ нь дэлхийн дулаарал эрчимтэй өрнөж байгаагийн тод илрэл болохыг тэрбээр онцолжээ. Дэлхий нийтээр дулаарлыг 1.5 градуст тогтоон барина гэж байсан ч өдгөө 2.7 градус болоод байгаа юм. Халуун өдрүүдийн тоо нэмэгдэж, мөсөн голууд хайлж, их хэмжээний бороо орсноос байгалийн гамшгийн давтамж ихэссэнийг Антонио Гутерриш Египетийн Шарм Эль-Шейх хотноо  болж байгаа “COP27”-ийн нээлтийн үеэр анхааруулжээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27”-ийн энэ удаагийн уулзалтаар бид дэлхий ертөнцийн илгээсэн гамшгийн дохионы талаар хэлэлцэнэ” гэдгийг тодотгов.

Дэлхийн 200 орчим орны удирдагч Египетэд цугларан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс (IPCC) зөвлөсний дагуу агаарын температурын өсөлтийг 1.5 хэмд хэрхэн барих талаар хэлэлцэх юм. Зарим шинжээч энэ зорилтод хүрэх боломжгүй хэмээн үздэг.

Дэлхийн цаг уурын байгууллагын тэргүүн Петтери Таалас “Уур амьсгалын өөрчлөлтийн бүх үзүүлэлт  муу байна.Бид хүлэмжийн хийн үндсэн агууламж, нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын ислийн ялгарлын дундаж түвшинг хэдийнэ давчихсан. Эдгээр сэрэмжлүүлгийн үр дүнд бид өнөөдөр хурал хийхээр цугларлаа” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд мөсөн бүрхүүл, мөсөн голууд хурдацтай хайлсан учир далайн түвшин хоёр дахин нэмэгдээд байна. Ингэснээр далайн эргийн нам дор газар амьдардаг 10 сая хүнд аюул учраад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

3 цаг 0 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

8 цаг 35 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

8 цаг 35 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 35 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

8 цаг 35 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин