“Halloween”-ий баярын үеэр Солонгост 150 гаруй залуус амиа алдлаа

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Америкын нэгдсэн улс “Сүнсний баяр”  буюу “Halloween”-ий баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг өдөр. Гэвч энэ удаагийн баяраа тэд баяр баясгалантайгаар сэтгэл дүүрэн тэмдэглэж чадахгүй бололтой. Учир “Halloween”-ий баярыг Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт тэмдэглэх үеэр 20 хүртэлх насны өсвөр үеийн 151 хүүхэд амиа алдаж, 82 нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Нас барсан хүүхдүүдийн 97 нь эмэгтэй, 54 эрэгтэй  байна.

Тодруулбал, Итэвон дүүргийн ойролцоо “Hamilton” зочид буудалтай алдартай гудамжинд “Halloween”-ий баяраа тэмдэглэхээр 10 мянга гаруй өсвөр үеийн хүүхдүүд бямба гарагийн орой цугларчээ. COVID-19 хязгаарлалтын улмаас гурван жилийн турш тус баярыг тэмдэглээгүй учир маш нарийн гудамжинд хэт олон хүн нэг дор цугларснаас агаар дутагдаж, нэг нэгнээ дарснаас ийм хэрэг гарчээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар дөрвөн метр орчим урт нарийн гудамжаар уруудаж явсан олон хүнийг өөдөөс нь ирж явсан хүмүүс түлхэж унагаснаар нэг дор олон хүний бөөгнөрөл үүсчээ. Энэ тухай тус баярт оролцсон нэгэн гэрч “Уулын уруу байрладаг гудамж руу хүмүүс нэг нэгнээ түлхэж, тун удалгүй зарим нь унаж, хашгирч эхэлсэн. Газар унасан хүмүүсийг бусад нь анзаараагүй учир дарж, ингээд л амьсгалж чадахгүй үхэх нь дээ гэж бодсон” гэж “Yonhap” агентлагт ярьжээ.

Олон хүн амьсгалж чадахгүй боллоо гэсэн анхны дуудлагыг бямба гарагийн 22:15 минутад өгчээ. Дуудлагын дагуу очсон түргэн тусламжийн ажилтнууд хохирогчдод хиймэл амьсгаа хийсэн ч хэдийнэ оройтсон байжээ.

Амиа алдсан 159 хүүхдийн 19 нь гадаадын иргэн гэж Итэвон дүүргийн Гал түймрийн албаны дарга Чой Сон-беом мэдэгджээ. Түүний мэдээлснээр Хятад, Иран, Узбекистан, Норвеги улсын иргэд энэ үеэр нас баржээ. Энэ нь “Севол” хөлөг онгоц 2014 онд живж ахлах ангийн сурагчид голдуу 304 хүн нас барсан эмгэнэлт үйл явдлаас хойших Солонгосын түүхэн дэх хамгийн харамсалтай хэрэг боллоо.

Энэ эмгэнэлт явдлын талаар тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл “Яг ийм харуусалтай хэрэг дахин гарах ёсгүй” хэмээн мэдэгдэж, үндэсний хэмжээнд бямба гарагт гашуудал зарлав. Тэрбээр шуурхай хурлыг удирдан хуралдуулж, нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэж, Итэвон дүүрэгт эмнэлгийн орны тоог нэмж, эрүүл мэндийг ажилчдыг яаралтай илгээх үүрэг өгсөн байна.

Үүнээс гадна энэ үеэр 355 хүн сураггүй алга болсон гэж Сөүл хотын захиргаа мэдэгджээ. Тиймээс цагдаа нар эхний удаад хохирогчдыг хэн болохыг нь тогтоон дараа нь гэр бүлийн гишүүдтэй нь холбоо тогтоохоор бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

3 цаг 1 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

8 цаг 36 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

8 цаг 36 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 36 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

8 цаг 36 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин