С.Баярцогтын хэрэг дээр “тусгай санал” гаргасан шүүгч нарын нэр нууц хэвээр үлдэх үү?!

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сангийн сайд асан С.Баярцогтыг гурван шатны шүүх “...Буруутай” гэж үзсэн. Түүнд холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын хоёр шүүгч тусгай санал гаргаж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.

Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ.

Эдгээрийг дахин дурдахын учир нь С.Баярцогтын энэ кэйс шүүхийн практикт ховортоо ордог байна. Ялангуяа эрүүгийн хэргийн тухайд бараг л байдаггүй аж.

Уг нь Шүүхийн тухай хуулийн 22.6-д “...Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж заасан. Гэхдээ энэ талаар, ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой тусгай санал шүүхийн цахим хуудаст алга. Харин 2014-2020 оны хооронд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нарын долоон тусгай санал байршсан байна. Нөгөөтэйгүүр Цэц 2016 онд иргэн О.Баясгалангийн мэдээллээр “...“...Шүүгчийн тусгай саналыг шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж Шүүхийн тухай хуульд заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Цэц шүүгчийн тусгай санал ил байх нь “...Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “...Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “...Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн.

Тиймээс энэ талаарх ойлголт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан Шүүхийн тухай хуульд дээрх байдлаар буюу “...Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж орсон байгаа юм. Ингэж шүүгч нарт тусгай саналаа нууцлах эрх олгосон.

Ингэхээр хэн гэдэг шүүгч ямар зорилгоор тусгай санал гаргаж, түүнийг нь танхимаараа хэлэлцэж, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх болсон бэ гэдэг нууц хэвээр үлдэх нөхцөл үүсгэжээ. Энд ярьж буй С.Баярцогтын кэйс дээр л гэхэд гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор баахан баримт дурдсан. Тэр бүгд тухайн цаг үедээ нийтэд ил болж байсан. Тэгтэл Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нэр бүхий хоёр шүүгч 2021 оны зун, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дараа нууцлагдмал байдалтайгаар тусгай санал гаргасан. Тэр дагуу хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад шилжсэн. Улмаар АТГ, НПГ-ын тогтоол шийдвэрүүд гарч, хэрэгсэхгүй болгосон.

Тэгэхээр 2016 оноос хойш ажилласан мөрдөгчид, прокурорууд, 2020 оны зунаас 2021 оны хавар хүртэл хэрэг явдалтай танилцаж зохих шийдвэрүүдийг гаргасан  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүгч нар буруутна. Дагаад С.Баярцогт хэлмэгдсэн болж таарна.

Тэгвэл нэр нь нууц байгаа хоёр шүүгч ямар нэг байдлаар хууль, эрх мэдлээ ашиглаж, хэргийг мөрдөх, хяналт тавих шатанд буцаагаад, замхруулах боломж олгохын тулд тусгай санал гаргасан байвал яах вэ. Ийм эргэлзээ байна. Тийм болохоор С.Баярцогтын хэрэг дээр хэн гэдэг хоёр шүүгч ямар “тусгай санал” гаргасныг ил болгох шаардлага үүсч байгаа юм. Учир нь энэ кэйс шүүхэд итгэх олон нийтийн итгэлд нөлөөлж мэдэхээр болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06