Их сургуулийн багш, оюутны 60 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ сонин” өмнө нь “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хүйсийн харьцаа нийгмийн хэвшмэл ойлголтод хэрхэн сөргөөр нөлөөлж буй асуудлыг хөндөж байлаа. Харин энэ удаа Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан их дээд сургуулийн багш нар болон суралцагчдын хүйсийн харьцааны тэгш бус байдал хийгээд мэргэжил сонголттой холбоотой асуудлыг хөндөж байна.

 

Сүүлийн таван жилд ямар ч өөрчлөлт гарсангүй

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт  6000 гаруй багш ажиллаж байгаагаас 3800 орчим нь буюу  61 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн таван жилийн тоог харьцуулан харвал их, дээд сургуулийн багш нарын 60-61 хувь нь эмэгтэй байжээ. Таван жилийн хугацаанд боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд ямар ч дорвитой өөрчлөлт гараагүйн жишээ энэ юм. Эргэн сануулвал, ЕБС-ийн багш нарын 82 хувь нь эмэгтэй, 18 хувь нь эрэгтэй байсан билээ. Үүнээс манай улсын боловсролын салбар бүх шатандаа жендэрийн тэгш байдлыг үл анзаарч, сурагчдад эрэгтэй, эмэгтэй багшаар ижил тэнцүү хэмжээнд хичээл заалгах тал дээр ахиц дэвшилт огт гаргаагүйг бид харж болно. Суурь боловсролоос эхлэн алдагдсан багш нарын хүйсийн харьцаа нь жендэрийн хэвшмэл ойлголтын үндэс суурь цаашлаад мэргэжил сонголтод хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг бид дараах тоон үзүүлэлтээр баталгаажуулахыг зорилоо.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр их, дээд сургууль, коллежид суралцагчдын 39 хувь нь эрэгтэй, 61 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн таван жилийн дундаж иймэрхүү үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг салбараар нь ангилан харвал  их, дээд сургуулийг өнгөрсөн онд 31 мянга гаруй оюутан төгсжээ. Ингэхдээ боловсрол, хүмүүнлэг, урлаг судлал, хэл шинжлэлийн салбарт эмэгтэйчүүд, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженер, үйлдвэрлэл, архитехтур, хөдөө аж ахуйн чиглэлийг эрэгтэй оюутнууд давамгайлан төгссөн байна. Хоёр жилийн өмнөх статистикийг харвал оюутнууд багш, боловсрол судлал, урлаг, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, инженер, архитехтурын чиглэлийг сонгон суралцах нь өмнөх жилүүдээс нэмэгджээ. Харин бичиг хэрэг, математик, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах нь жилээс жилд багасчээ. Ингэхдээ инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын нийт суралцагчдын 68 хувь нь 2010 онд эрэгтэй байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 73 хувь болж нэмэгдсэн талаар боловсролын салбарын өнгөрсөн оны танилцуулгад дурдсан байна. Өөрөөр хэлбэл, суралцагчдын мэргэжил сонголтод нэг хүйс давамгайлах байдалд өөрчлөлт огт гарсангүй. Инженер, архитектур хөвгүүдийнх, хуульч, сэтгүүлч охидын мэргэжил гэсэн жендэрийн хэвшмэл ойлголт манай улсын боловсролын салбарын хамгийн том тулгамдсан асуудал болохыг дээрх судалгааны баримтууд харуулж байна. Үүнийг илүү нарийвчлан харуулахын тулд бид МУИС, МУБИС-ийн суралцагчид, багш нарын хүйсийн харьцаа болон мэргэжил сонголтод нь харьцуулалт хийж үзлээ.

 

МУИС-ийн оюутнуудын 62, МУБИС-ийнх 82 хувь нь эмэгтэй байна

 

МУИС-ийн тухайд 21 мянга гаруй оюутантай. Үүний 62 хувь нь эмэгтэй, 0.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан, үлдсэн нь эрэгтэй оюутан байна. Эдгээрийн 78 хувь нь бакалаврын түвшинд суралцдаг. Үүнийг мэргэжлээр нь ангилан харвал эмэгтэй оюутнууд боловсрол, урлаг, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, сэтгүүл зүй, бизнес удирдахуй, эрх зүйн чиглэлээр түлхүү суралцаж байна. Харин эрэгтэй оюутнууд  мэдээлэл, холбооны технологи,  ойн аж ахуй, инженерчлэл гэсэн гурван чиглэлийг сонгон түлхүү суралцаж байна. Тодруулбал, боловсрол, нийгмийн хамгаалал, урлаг, сэтгүүлчээр суралцаж байгаа оюутны 80 хувь нь эмэгтэй байна.  Харин мэдээлэл, холбооны технологи,  ойн аж ахуй, инженерчлэлийн ангийн оюутнуудын 80 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа юм. Дашрамд дурдахад тус сургууль 662 профессор, багштай.

Харин  МУБИС 8312 оюутантай. Үүний 1527 нь эрэгтэй, 6785 нь эмэгтэй байна. Тухайлбал, тус сургуулийн оюутны 82 хувь нь эмэгтэй, 20 хүрэхгүй хувь нь эрэгтэй байна. Үүнээс гадна МУБИС  402 багштай. Үүний 242 нь эмэгтэй, 160 нь эрэгтэй буюу 60 хувь нь эмэгтэй, үлдсэн 40 хувь нь эрэгтэй байгаа юм.

Улсын хамгийн том хоёр сургуулийн сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харьцуулахад манай улсын боловсролын салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Ингэхдээ эмэгтэй багш, эмэгтэй оюутны тоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2-4 дахин их байгаа юм. Мэргэжил сонголтын тухайд ч мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбарыг эрэгтэйчүүд, аялал жуулчлал, урлагийн чиглэлийг эмэгтэй оюутнууд сонгон суралцах нь улсын бүх сургуулийн хэмжээнд ижилхэн байна. Энэ нь боловсролын  салбарын жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх цаг ирснийг бидэнд сануулж байна.

 “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран энэ оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулсан. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яаманд сургалтын байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн чадавхи, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэхэд сургах, тэдэнд үлгэр дуурайлал болохуйц зөв хандлагатай эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн билээ.

Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах олон баримт бичиг байдаг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Тиймээс боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлогодоо шинэчлэл хийж, эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол өөр ямар ч шинэлэг зүйл санаачлаад энэ салбарт ахицтай өөрчлөлт гарахгүй гэдгийг өнгөрсөн жилүүд бидэнд батлан харууллаа. Бүх мэргэжилтэн боловсролын байгууллагаас төрөн гардаг тул энэ салбарын багш нарын тэнцвэрт байдал нэн тэргүүний асуудал гэдгийг Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 194 (6926)

 

Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Good day, everyone, I’m Tsogbayar Tumurchudur, and I want to share how I became wealthy after selling one of my kidneys to Aditya Pradhan Hospital. I had been struggling in poverty for many years, seeking a reputable hospital where I could sell my kidney. Eventually, a close friend introduced me to ADITYA Hospital, where I sold my kidney for $780,000 (seven hundred eighty thousand US dollars). If you’re looking for a trusted place to sell your kidney, I recommend contacting ADITYA Hospital at DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Remember, sometimes making the right move with what you have can bring you the change you need, all while maintaining your well-being.
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

5 цаг 51 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

5 цаг 58 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

14 цаг 8 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

14 цаг 8 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

14 цаг 8 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06