Бразиличууд 35, 38 дахь ерөнхийлөгчийнхөө хэнийг нь дахин сонгох бол

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ням гаригт боллоо. Тус санал хураалтаар одоогийн ерөнхийлөгч Жайр Болсонароу ажиглагчдын таамаглаж байснаас өндөр санал авчээ. Тухайлбал, саналаа өгсөн нийт иргэдийн 48 хувь нь зүүнийг баримтлагч, экс ерөнхийлөгч Луиз Инакио Лула да Силвад, 43 хувь нь Жайр Болсонароуг дэмжсэн гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн байна. Эхний шатны санал хураалт ням гаригийн 17:00 цаг хүртэл үргэлжилсэн агаад сонгогчдын ирц өндөр байсныг “Aljazeera” сайт онцолжээ.

Зүүний талыг баримтлагч Лулаг ажиглагчид тэргүүлнэ хэмээн үзэж байсны дагуу тэрбээр эхний шатны санал хураалтаар ялалт байгууллаа.Гэхдээ Болсонароугаас цөөн хувиар илүүрхсэнийг баттай биш хэмээн зарим шинжээч үзэж байна.

Энэ талаар Америкийн Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Эрик Фарнсворт “Лула да Силва өрсөлдөгчөөсөө илт давуу байсан. Гэтэл сонгуулийн дүнгээр зөрүү бага гарсан нь гэнэтийн байлаа.Бразилийн санал хураалтын дүн баттай гэдэгт эргэлзэж байна” гэж ярьжээ. Харин 38 дахь ерөнхийлөгч Жайр Болсонароу санал хураалтын дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө “Бид худал хуурмагийг ялж чадлаа.Одоо сурталчилгааг хэрхэн хийх нь биднээс шалтгаална. Бид олон эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.

Харин 2003-2010 онд Бразилийн 35 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лулагийн тухайд эх орноо хуучин хэвэнд нь оруулна гэсэн зорилт тавин ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа юм. Тэрбээр сонгуулийн дүнг зарласны дараа 2000 орчим дэмжигчийнхээ өмнө “Сонгуулийн кампанит ажлын туршид би зөвхөн ялалтын тухай бодож байсан.Одоо түр амсхийх үедээ бид иржээ. Бүх зүйл сайнгүй байгааг би ойлгож байна. Бид Бразилийг дэлхийн тавцанд дахин хүчтэйгээр нь гарган ирэх хэрэгтэй” гэж ярьжээ.

Зүүний талыг баримтлагч Лулагийн тухайд авлига, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан 19 сар шоронд хоригдсон билээ. Тиймээс тэрбээр 2018 оны сонгуульд өрсөлдөж чадаагүй юм. Гэвч Дээд шүүхээс нэг талыг баримталсан, прокурортой тохиролцсон гэсэн шалтгаанаар Лулаг сулласан байдаг. Ийн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шийдвэрлэх шатны санал хураалт дөрвөн долоо хоногийн дараа буюу энэ сарын 30-нд болох тов гарчээ.

Үүнээс гадна доод танхим, сенат, мужийн захирагч нарын өрсөлдөөн Бразилийн эргэн тойронд үргэлжилж байна. Тус сонгуулиудад барууны жигүүртнүүд буюу Жайр Болсонароугийн намынхан ялалт байгуулжээ. Тухайлбал, Бразилийн хамгийн алдартай, аж үйлдвэрийн нийслэл гэгддэг Сан Пауло мужийн захирагчийн сонгуульд Болсонароугийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Тарсисио де Фрейтас 43 хувийн санал авч илүүрхжээ. Харин түүний өрсөлдөгч Лулагийн холбоотон Фернандо Хаддад 35 хувийн санал авсан байна.

Энэ тухай Сан Пауло хотын бизнесийн сургуулийн улс төрийн судлаач Карлос Мело “Бразил улсад хэт барууны үзэл давамгайлдаг. Тиймээс Лула хоёрдугаар шатны санал хураалтаар ялах магадлал бага. Харин Болсонароу илүү их хүчтэйгээр, олон хүний дэмжлэгийг авах болов уу хэмээн таамаглаж байна” гэсэн юм.  Ийн бид бразиличууд 35, 38 дахь ерөнхийлөгчийнхөөсөө хэнийг нь дахин сонгохыг хүлээх л үлдлээ. Бразилд сонгуульд саналаа өгөх эрхтэй 156 сая иргэн байдаг аж.

Эх сурвалж: Aljazeera

ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

саяхан
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 58 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 58 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 58 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин