Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

2022-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Энэ 10 жилд Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд 500 их наяд еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгвэл Европын холбооны орнууд салхи, нарны эрчим хүчийг нэмэгдүүлж, Оросын байгалийн хийн хэрэглээг үе шаттайгаар зогсоох нөхцөлийг бүрдүүлж чадна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Европын комисс  ирэх долоо хоногт Европын эрчим хүчний системийг дижитал болгох төлөвлөгөөг нийтлэхээс гадна хийн үнийг бууруулах, эрчим хүчний компаниудыг аврах яаралтай арга хэмжээ авахаар төлөвлөж байна. “Ройтерс” агентлагийн үзсэн төлөвлөгөөний төсөлд 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, дулааны насосыг нэвтрүүлэх, чулуужсан түлшнээс татгалзахад 584 тэрбум еврогийн цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Үүнээс 400 орчим тэрбум еврог түгээлтийн сүлжээнд чиглүүлнэ. Ухаалаг сүлжээг оролцуулаад төвлөрлийг сааруулахад ойролцоогоор 170 тэрбум евро. Мөн үүнд Оросын чулуужсан түлшийг хэдэн жилийн дотор зогсоохын тулд Европын холбоонд 2030 он гэхэд утаагүй 30 сая автомашин, 2029 он гэхэд бүх шинэ байшинд нарны зай хураагуур шаардлагатай болно гэж заажээ.

Испанийн ерөнхий сайд Педро Санчес энэ сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Европын холбооны эрчим хүчний зах зээл ажиллахаа больсон. Мөн Европын холбооны зарим орон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ажиллуулж байгааг шүүмжилсэн юм. Өнгөрсөн сарын 30-нд Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбооны салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд Европын комисс 5.6 тэрбум евро хуваарилсан тухай мэдээлэв. Европын холбоо 2030 он гэхэд далайн салхинаас 60 ГВт эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Балтийн тэнгисийн бүс нутаг энэ хэмжээний гуравны нэгийг хангах боломжтойг тэрбээр онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 57 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 57 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 57 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 11 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 16 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин