Ч.Даваахүү: “М-Си-Эс” хамгийн ихдээ 1500 хүний оролцоотой төсөл дээр ажилласан

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022”-ийн үеэр “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүтэй ярилцлаа.

 

-Танайх “Оюу толгой” компанийн анхны ханган нийлүүлэгч компаниудын нэг байх. Хэд дэх жилдээ хамтарч  ажиллаж байна. Олон улсын шалгуур өндөр компаниас суралцсан, туршлагжсан, санхүүгийн хувьд бэхэжсэн гээд давуу тал их байх?

-“М-Си-Эс Интернэйшнл” нь эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр  1993 оноос үйл ажиллагаа явуулсан салбартаа 30 орчим жилийн туршлагатай компани.”Оюу толгой” компанитай 2006 оноос эхлэн газрын гадарга дээрх  2016 оноос газрын гүний уурхайн төслүүдэд ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд хамгийн ихдээ 1500 хүний оролцоотой төсөл дээр ажилласан. Газрын гадарга дээрх Дулааны станцын өргөтгөлийн төслийг нэрлэж болно.

“Оюу толгой”-н хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өргөтгөх  шаардлагатай болсон. Уг төсөл төслийн удирдагч, инженерүүдээс ажлын туршлага, чадвар шаардсан төвөгтэй төсөл байсан хэдий ч амжилттай хэрэгжиж дууссан.  Одоогоор 500 хүний оролцоотой газрын гүний төсөл дээр  залуучууд маань  ажиллаж байна. Эргээд харахад бид инженерингийн нэлээд ярвигтай төслүүд дээр ажилласан байдаг.

-Төвөгтэй нарийн төслүүдэд “Оюу толгой”-н шаардлага стандартыг хангана гэхээр танай инженерүүдийн мэдлэг ур чадвар өндөр байгаатай холбоотой байх л даа?

-Манайх инженерингийн ур чадвар, зохион байгуулалт, үйл явцын арга туршлагын сайжруулалт зэргийг анхаарч үздэг. Бид ч үүнд илүү анхаардаг. “Оюу толгой” дэлхийн ТОП төслүүдийн нэг гэдгээр ганц манай компани бус бусад олон туслан гүйцэтгэгч ханган нийлүүлэгчтэй  хамтарч ажилладаг. Эдгээрийн 96 хувь нь монгол залуучууд учраас ТОП төслийн менежмент, стандарт шаардлагад нийцүүлэхийн тулд тэд байнга суралцаж буй нь дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлтгэгдэж байна гэсэн үг. Авууштай зүйл нь монгол залуучууд  хурдан сурч байна. Мөн гаднаас ирсэн экспертүүдээс  богино хугацаанд мэдлэг олж авч улмаар тэднийг орлохуйц хэмжээнд төслөө хэрэгжүүлдэг. Ер нь нэгдүгээрт стандарт, хоёрдугаарт,  ажиллах арга барил, гуравдугаарт аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгаалал хамгийн чухал  байдаг. “Рио Тинто”, “Оюу толгой” бол аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгааллыг олон улсад нэгдүгээрт тавьдаг. Бид өмнө аюулгүй ажиллагаа гэж ярьдаг хэрнээ хэрэгжүүлэх, арга барилаа бараг мэддэггүй байсан. Тэгвэл энэ бүх арга ажиллагаанаас төслийн нэгж бүр дээр дагалдаж хэрэгжүүлж буй нь биднийг суралцахаас өөр аргагүй болгодог. Манай компани “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн уриатай. Энэ урианы тусгал  “Оюу толгой”төсөлд  хэрэгжиж байна. Учир нь дэлхийн  уул уурхайн салбарын  тэр дундээ эрчим хүчний, инженерингийн хамгийн том стандарт энд л хэрэгжиж байгаа болохоор тэр. Түүнчлэн бид хэзээ ч танилцаж байгаагүй гүний уурхайн төсөл дээр ажиллах болсон. Нэг ёсондоо бид суралцангаа хэрэгжүүлээд явж байгаа нь том давуу тал юм. Хамгийн гол нь эндээс суралцсан хүмүүс монголдоо үлдэж дараа дараагийн гүний уурхайнууд болон гадаадын том уурхайнуудад ажиллах боломжтой болсон нь авууштай. Энэ бүгдийн эцэст аюулгүй ажиллагаа, чанар, хамгийн бага зардлаар хэмнэлт хэрхэн хийж захиалагч талаа сэтгэл хангалуун байлгах вэ гэдэгт манай залуучууд суралцсан. Тэдний ажлынх нь арга барил, хэвшил болсон. Сая манайх газрын гүний агааржуулалтын  төслийг хэрэгжүүлж дууслаа. Одоо газар доорх хүнд машин механизмийн засварын төв байгуулах төсөл дээр ажиллаж байна. Дараагийн нэг төсөл маань энгийнээр тайлбарлавал, хүдрийн биетийг олборлоод дараагийн шат руу шилжүүлэн ачих  үйл явцын цэгийг байгуулах. Нэлээн нарийн ажиллагаа шаардсан төсөл.  Ерөнхийдөө газрын гүнийн дэд бүтцийн төслүүдэд ажиллаж байна даа.

-“Оюу толгой”-н ханган нийлүүлэгчээр ажилласнаар  улсын төсөвт  оруулж буй татвар, үр өгөөжөө тоон хэлээр илэрхийлбэл?

-Өдөрт 1.3 тэрбум, сард 38.5 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 10 мянган  ажилтандаа сард 24 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 4400 орчим бизнес эрхлэгчээс сард 83 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна. Ханган нийлүүлэгчээр найман жил ажилласнаар манай компанийн ажиллах түвшин ахиж улмаар үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэдэг ойлголт монголд цогцоороо орж ирж нутагшихад “Оюу толгой” төслийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Нөгөөтэйгүүр, санхүүгийн хямралын хүнд үеүдэд ямар ч зогсолт хийгээгүй, тогтвортой ажиллаж байсан. Энэ нь манай үндэсний ханган нийлүүлэгч компаниудад хэвийн ажиллах орлогоо хуваарийн дагуу тасралтгүй авч байсан нь цалингаа цагтаа тавих зэргээр ач холбогдол өндөр байсан. “Оюу толгой”-н  төвөгшил ихтэй төслүүдэд оролцсоноороо компанийнхаа хүлээлтэд хүрч ингэснээр гадны томоохон төслүүдэд оролцох боломжтой болсонд бид баяртай байдаг. Түүнчлэн “Оюу толгой” шиг олон том төсөл манайд орж ирээсэй. Олон хүнийг ажлын байраар хангаж дэлхийд үнэлэгдэх өндөр түвшиний мэргэжилтнүүд олноор төрөөсэй гэж хүсдэг.

-“Тавантолгой”-н Дулааны цахилгаан станц барих төсөлд танайх ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ төсөл ач холбогдол өндөр төсөл гэж хардаг. Яагаад гэвэл манай улс коксжих нүүрсний маш том ордтой. Коксжик нүүрсийг дагаж эрчим хүчний нүүрсээ ашиглах боломж их. Монголын хувьд нүүрсээр баялаг орон гэдгээр "Тавантолгой"-н Дулааны цахилгаан станцыг барьж эрчим хүч үйлдвэрлэх нь ашигтай гэдгийг төрөөс харсан. Гэвч хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн асуудал. Гаднаас санхүүжилт авах гэж үзсэн хэдий ч дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотойгоор нүүрсээр эрчим хүч гаргах төслөөс тэд татгалздаг.БНХАУ-аас санхүүжүүлэх боломж байсан ч хоёр жилийн өмнөөс бид ийм санхүүжилтийг гадагш өгөхгүй гэдгээ зарласан. Тэгэхээр өөрсдөө боломжоор санхүүжилт босгох боломж байна. Дотоодын зах зээлд бонд, IPO, крипто зах зээлд койн гэх мэтээр санхүүжилт босгох боломж байгааг харлаа. Тэгэхээр төр үндэсний том компани хувийн хэвшилтэй хамтраад уриалаад хийх юм бол зах зээлд нэг үеэ бодвол хуримтлал бий болгосон компаниуд олон  байна. Бид ч гэсэн ийм санаачилга гаргах юм бол  дэмжинэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)

 

Т.Ганболд жүжигчин болжээ

Т.Ганболд жүжигчин болжээ

1 цаг 27 мин
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

2 цаг 2 мин
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

2 цаг 25 мин
Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв

Эрх баригч нам өнөөдөр бага хурлаа хийж морь жилийн улс төрөө эхлүүллээ. Бага хур

Уржигдар 18 цаг 26 мин
Фото: МАН-ын бага хурал

Фото: МАН-ын бага хурал

Уржигдар 16 цаг 24 мин
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

Уржигдар 13 цаг 35 мин
МАН-ын бага хурал: Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Уржигдар 13 цаг 13 мин
МАН-ын дарга Н.Учралын илтгэл бүрэн эхээрээ

МАН-ын дарга Н.Учралын илтгэл бүрэн эхээрээ

Уржигдар 13 цаг 05 мин
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ

МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ

Уржигдар 11 цаг 53 мин
Н.Тавинбэхийг суллажээ

Н.Тавинбэхийг суллажээ

Уржигдар 11 цаг 22 мин