Дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батална

2025-12-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.  Хуулийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. УИХ-ын гишүүд дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг 126 гишүүнтэй парламент заавал батлах ёстой гэсэн юм. Мөн хуулийн төсөл дээр ажиллах УИХ-ын ажлын хэсгийг эрэгтэй гишүүнээр ахлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргав.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа:

- Шүүхээс шийдвэр гаргаад хүүхдүүдийг асрамжинд аваачих юм уу. Шүүхийн процесс хэр удаан үргэлжлэх юм. Тэр хугацаанд хүүхдүүд ямар нөхцөл байдалд байх вэ. Энэ тодорхойгүй байна. Шүүхийн ачаалал нэмэгдэнэ. Асрамжийн үйл ажиллагаа, төсөв зардал гээд суугдсан уу. Хүүхдийн саналыг авах шинжээч томилно гэнэ. Хэдэн шинжээч Монгол Улсад бэлэн байгаа юм. Үүнтэй холбоотой боловсон хүчний бодлого байгаа юу. Хувийн хэвшлээс явах юм уу, төр баахан шинжээч томилох  юм уу. Гэрлэлт бүрдүүлэхэд шаардлагатай заавал өгөх эрүүл мэндийн шинжилгээ байдаг. Үүнийг ямар журмаар явуулах юм. Эдийн засагт хэдий хэмжээний ачаалал үүсгэх юм. Гэр бүл бүртгэхээс өмнө заавал сургалтад хамруулах юм байна. Үүнийг төр хариуцах юм уу. Хамтран амьдрагчийг хуульчилсан байна. Эдийн болон хөрөнгийн маргааныг нь яаж шийдвэрлэх юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:

-Хүүхдийг шууд асрамжийн газарт шилжүүлэх шийдвэрийг гаргахгүйгээр гэр бүлийн орчинд өсгөх үүднээс төрөл садангийн хүнд нь асран тэтгэлгийг нь тогтоох. Мөн асралт гэр бүлд  өсгөх зэрэг арга хэмжээг түрүүлж авна. Дараа нь асрамжийн газар.  Гэр бүлийн хэрэг, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулсан хуультай холбоотойгоор процессын хууль дээр нөхцөл байдлын шинжээчийн асуудлыг оруулж ирж байна. Нөхцөл байдлын шинжээч нь гэр бүлийн хэргийг судлаад шүүхийн бүтцэд ажиллана. Ингэснээр гэр бүл, хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд хамгаалж шүүгчид тайлбар гаргаж өгнө. Тайлбарт үндэслэн шүүгч бодитой дүгнэлт гаргана гэж үзэж байна. Хүний нөөцийн асуудлыг  Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бэлтгэнэ.

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ хууль их олон жил боловсруулагдаагүй юм. Өмнө нь нэг удаа өргөн баригдаад буцаж байсан. Дэвшилттэй зүйлс байгаа ч тодорхойгүй зүйлс хэд хэд байна.

Хүүхдэд нэр өгөхдөө ургийн овгийг мөн багтаадаг болсон. Гэтэл монголчууд ургийн овгийг маш замбараагүй авсан. Жишээ нь Боржигон байна, бичилтийн хувьд янз бүр байдаг. Уг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд ургийн овгийг дахин авч үзэх шаардлагатай байдаг ч, орхигджээ. Зарим нь сэтгэл хөөрлөөр улсын бүртгэл дээр очоод хүссэн овгийн нэрээ хэлээд авчихсан байх жишээний. Ургийн овгийг дагаж мөрдөх журмын хуулиар цэгцлээд цус ойртолтыг тодорхойлох, хүн ам зүйн бодлогын хувьд ач холбогдолтой байлаа. Хоёрдугаарт, тээгч эхийн асуудал байна. Хэчнээн хүүхэд тээгч эхээс төрж байна, үүсэж байгаа эрх зүйн маргаан юу байна, ер нь өв залгамжлал дээр ямар онцлог зохицуулалт орсон бэ. Гэрлэлтийн гэрээний асуудал байна.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмар:

-Энэхүү хуулийн төсөл болоод дагаж мөрдөх бусад хуулийн зохицуулалтад ургийн овгийн талаар оруулаагүй. Иргэн нэг удаа ургийн овгоо өөрчлөх боломжтой байдаг. Тээгч эхтэй холбоотойгоор, тухайн хүүхдийн эцэг эх байх эсэхийг нь гэр бүлийн тухай хуулиар тодорхой болгож өгсөн. Харин донорын тухай хуулиар гэрээ байгуулах зэрэг нь зохицуулагдаад явж байна.

 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Гэр бүлийн харилцаа нийгмийн анхдагч, суурь харилцаа. Гэр бүлийн тухай хууль нэлээд удаан боловсруулагдсан. Энэ зөвхөн гэрлэгсдийн хоорондох харилцаатай холбоотой биш. Хүүхдийн асаргаа, хангамж хэрхэх вэ, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө яах вэ, шүүх дээр хэрэг маргааныг шийдэхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ гэхчлэн маш чухал хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна.  Гэр бүлийн шүүх дагнасан байх шаардлагатай. Шүүгч нар янз, янз байдаг. Тухайлбал, хүүхдийн асаргаа, халамж дээр үнэхээр ээж нь болохгүй байхад шүүх ээжид нь үлдээх шийдвэр гаргадаг. Гэтэл хүүхдийн цаашдын амьдралд эцэг нь илүү үүрэгтэй байх тохиолдол бий. Тэгэхээр шүүгчээс шалтгаалах субъектив орон зайг хязгаарлах хэрэгтэй.  Хүүхдийн тэтгэмжийн тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар маш сайн зохицуулагдах ёстой. Хуулийг өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Ерөөсөө хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол төрөөс авдаг бусад төрлийн үйлчилгээг хязгаарлах ёстой. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 227 (7724)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 55 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 58 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15