С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

2025-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2023 оноос дахин “шинэ”-ээр эхэлж, нэлээд эрчтэй явж байсан. “…Уг хэрэгт ял шийтгүүлээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэх шийдвэрийг шүүх 2019 онд гаргаснаар ийм нөхцөл үүссэн. Тэр ажлын хэсгийг тухайн үеийн ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байв. Тэрээр удалгүй ЦЕГ-ын даргаар томилогдсон учир ажлын хэсгийг ахлах үүрэг ЭЦА-ны дараагийн даргад шилжсэн байна. Хамгийн гол нь тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас олдсон зарим эд зүйлд ДНХ-гийн шинжилгээ хийлгэж, түүнийхээ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Мөрдөн шалгах ажиллагаа нь өнгөрсөн 2024 онд нэлээд эрчимжиж, үр дүнд хүрч буй талаар мэдээлж байсан. Тиймээс ажлын хэсгээс өнгөрсөн хавар холбогдох албаны хүмүүст хэргийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг хийгээд байжээ. Гэвч энэ долоо хоногийн эхээр тус ажлын хэсэгт голлох үүргийг гүйцэтгэж байсан ЭЦА-ны дарга Э.Сэргэлэнбаатар өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Мөн ажлын хэсгийн хэд хэдэн мөрдөгчийг өөрчилжээ. Түүнчлэн, үүнээс нэг сар орчмын өмнө Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эндээс “…С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад задлав уу” гэж харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 228 (7725)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15