Засгийн газар Оюу толгой төслийн хэрэгжилтэд молигодуулсаар байх уу?

2025-12-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Балжинням

t_baljinnyam@yahoo.com  утас: 8911 1299

Арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай ордыг говь нутагт нээж, монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор Эрдэнэт шиг хот сүндэрлэж, олон мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Энэ нь хэрхэн биеллээ олж байгаа эсэх талаар товч боловч хүргэхийг хичээв.

 

Нэгэн зүйл: Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулагч гэгч этгээдтэй ямаршуухан гэрээ байгуулсан юм?  

 

Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн зэс, алт, мөнгөний бүлэг ордыг хамтран ашиглахаар Оюу толгойн талбайд хайгуул хийсэн Хөрөнгө оруулагч хэмээх манай улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз Монголия Инк компани (АММИ)-тай Хөрөнгө оруулалт (ХөОГ)-ын гэрээг, Айвенхоу Оюу толгой, Оюу толгой Нидерланд гэх оффшор компаниудтай Хувь нийлүүлэгчид (ХНГ)-ийн гэрээг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан боловч энэ компаниуд нь Оюу толгойн бүлэг ордыг хамтран ашиглах хөрөнгө санхүүгийн чадваргүй, техник, технологийн чадамжгүй, туршлагатай мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй байжээ. Тухайн үед Монгол Улсад ач холбогдолгүй, харин ч дарамт болох ХНГ хөрөнгө санхүүгийн чадваргүй энэ компанитай байгуулах зайлшгүй шаардлага байгаагүй. Олон улсад баримталдаг нийтлэг зарчим бол ашигт малтмалын орд ашиглах Техник эдийн засгийн  үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж, үүгээр уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах эсэх асуудлыг баталгаажуулсны дараа хамтын ажиллагааны хэлбэр, нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулдаг. Монголын Засгийн газар ТЭЗҮ-ийг хүлээж аваагүй, түүнд шүүлт хийж тохиролцоогүй байхад гэрээ байгуулсан. ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (МЭБМЗ)-ийн 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцэж, гаргасан протоколд ТЭЗҮ-ийг “ЗАСВАРТАЙ” гэсэн тайлбартай хүлээж авчээ.

Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам ёсоор бол ТЭЗҮ-ийг хүлээн авах нөхцөл хангаагүй тохиолдолд засварыг шалгуур хангахуйцаар бүрэн гүйцэд хийж, залруулсны дараа түүнийг дахин хэлэлцэж шийдвэрлэдэг. ТЭЗҮ-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол Оюу толгойн уурхай дээр барьж байгуулах обьектуудын Техникийн ажлын зураг, төсөв юм. Техникийн ажлын зураг, төсвийг Монголын талд өнөөг хүртэл өгөөгүй байна. Оюу толгой ордыг хамтран ашиглах гэрээг ил болон далд аргаар ялгаж тус бүрээр хийх байсан юм. Хэрэв ил аргаар ашиглах Оюутын орд, далд аргаар ашиглах Шивээ толгой (Хюго Даммет), Жавхлант (Херуга) ордуудаар тусдаа гэрээтэй байсан бол өнөөдөр Монголын Засгийн газар ил уурхайн үйл ажиллагааны үр дүнгээр улсын төсөвт орлогын албан татвар, ногдол ашиг авах нөхцөл бүрдэх байсан билээ. Аливаа ажил үйлсийн цаашдын төлөв хандлагыг шоглож “мордохын хазгай” гэдэг шиг Оюу толгой төслийн эх суурь анх ингэж тавигдсан юм.

Засгийн газар Хөрөнгө оруулагч хэмээх этгээдтэй гэрээг оролцогч талуудад харилцан ашигтай байх нөхцөлөөр байгуулж чадсан уу? гэсэн асуултад товчдоо үгүй гэж хариулахаар гэрээнүүдийн зүйл, заалтууд тод харуулж байгаа юм. Гэрээнүүдийн нөхцөл, түүний  олон зүйл, заалтыг Хөрөнгө оруулагч, оффшор компаниудад ашигтай, тэдний эрх ашиг, сонирхол давамгайлсан байдлаар тохиролцсон байна. Тэдэнд зориулж татварын системийг бүхэлд нь 70 жилээр тогтворжуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, ямар нэгэн зардлыг дараагийн жилд шилжүүлэн тооцож орлого, ашиг бууруулах замаар татвараас зайлсхийх боломж олгож, гэрээ байгуулахаас өмнөх үеийн хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны зардлыг зээл болгон хувиргаж, зээлийн хүүг нийлмэл хүү(хүүгээс хүү тооцох)-ийн аргаар тооцсон дүнгээр төлөх, төсөлд оролцож ажилласан гадаадын компаниудын орлогын албан татварыг Засгийн газрын өмнөөс Эрдэнэс Монгол компани хариуцан төлөхөөр гэрээнүүдэд заасан байна. Оюу толгой компани зэсийн баяжмалын борлуулалтын бүх орлогоо гадаадын аль нэг улсын банкинд байршуулж, түүгээр дамжуулан үйлчилгээ авч байхаар тохиролцжээ.

 

 

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.4 № 228 (7725) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин