Хатан хааныг үдэх төрийн оршуулгад 2000 гаруй  хүн оролцлоо

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх ёслол өчигдөр Вестминстерийн сүмд боллоо. Хатан хааныг үдэх төрийн оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 500 орчим удирдагч, тэргүүлэх зэргийн зочин тэргүүтэй 2000 орчим зочин оролцлоо. Тухайлбал, Их Британийн удирдагчдаас Борис Жонсон, Тереза Мэй, Дэвид Камерон, Тони Блэйр нар оролцсон юм. II Элизабет хатан хаан байх хугацаандаа анхны ерөнхий сайд Винстон Черчиллиэс эхлээд саяхан томилогдсон Лиз Трасс хүртэлх 15 ерөнхий сайдтай биечлэн уулзаж, хамтран ажиллаж байв.Харин бусад орноос АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Шотландын тэргүүн сайд Никола Стержеон, Уэльсийн тэргүүн сайд Марк Дрейкфорд нар гэргийтэйгээ хүрэлцэн иржээ. Мөн Бельги, Нидерланд, Испани, Денмарк , Япон гэсэн хааны удирдах ёс уламжлалтай орноос хаан, хатан хаад нь ирсэн байна.

Хатан хааныг үдэх энэ ёслолд оролцсон нийт зочдын тоог дөрвөн жилийн өмнө болсон ханхүү Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримаас хэд дахин их байна гэсэн тооцооллыг “BBC” гаргажээ. Үдэх ёслолын жагсаалыг үзэх газар бүгд дүүрсэн гэж Лондон хотын захиргаа мэдэгдлээ. II Элизабеттэй салах ёслолын зохион байгуулалтад 4000 орчим хүн оролцсон агаад тэд мөн жагсагчдын нэг хэсэг болсон юм. Ёслолд оролцохын тулд ихэнх албан байгууллага даваа гарагт ажилласангүй. Үүнээс гадна хатан хаан тэргүүнээр нь ажилладаг Хамтын нөхөрлөлийн 14 орноос эхлээд хэдэн сая хүн энэ төрийн оршуулгын ёслолыг телевизээр үзжээ.

Төрийн оршуулгын үеэр Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс Библийн хэсгээс уншлаа. Тэрбээр “Надад болон бурханд итгээд зүрх сэтгэлээ бүү шаналга” гэсэн эшлэлийг нь уншсан юм. Энэ эшлэл нь Христийн шашныг шүтэгчид диваажинд очно гэсэн утга агуулгатай байдаг аж. Мөн Хамтын нөхөрлөлийн орнуудын Ерөнхий нарийн бичгийн дарга Баронесса Шотланд Библийн Паулын бичсэн захидлуудын мөнхийн амьдралын тухай хэсгээс хамгийн эхэнд уншиж толилуулсан юм.

Хатан хаантай салах ёслолд ашигласан сүйх тэргийг II Элизабетийн аав VI Жорж, анхны ерөнхий сайд Винстон Черчилль нарыг оршуулахад мөн ашиглаж байжээ. Хатан хаан II Элизабетийг түүний аав VI Жорж хаан, ээж, эгч Маргарет гүнж болон нөхөр Эдинбургийн гүн ханхүү Филипп нартай хамт нэг сүмд оршуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

3 цаг 50 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

20 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

20 цаг 34 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

20 цаг 38 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин