С.Энхболд: Шинээр зургаан төрлийн өвчнийг Монголд эмчилдэг болсноор олон тэрбумын бодит зардлыг хэмнэж чадсан

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.

 

-Эрүүл мэндийн салбар сүүлийн өдрүүдэд олон сайхан мэдээ дуулгаж байна. Монголд эмчлэгддэггүй хэд хэдэн өвчнийг эмчилдэг боллоо. Ямар саад бэрхшээлийн улмаас ингэж удааширч  ирсэн юм бол?

-Сүүлд 2017 онд Монголд оношлогдох эмчлэгдэх боломжгүй мэдрэл, зүрх судас, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг есөн бүлгийн 26 өвчний жагсаалтыг гаргасан байдаг.

2020 оны наймдугаар сард ЭМЯ-наас санал гаргаж эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийгдэж, стратегийн худалдан авалт хийх эрхзүйн орчинг бүрдүүлж УИХ-аар батлуулсан. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Шинэ тогтолцооны үр дүнд эмнэлгийн удирдлага, эмч нарын баг шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлснээр санхүүжилтийн нэмэлт боломжуудыг бий болгож нэмэлт орлогоо шинэ технологи нэвтрүүлэх, орчин нөхцлөө сайжруулах, хүний нөөцөө сургах чиглэлд яамтай нягт уялдаатай ажиллаж эхэлсэн. 

Нөгөө талаар Засгийн газар, УИХ 2021 оны төсвийн тодотголоор 238 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний 150 гаруй тэрбумыг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах боломж бүрдсэн юм. Яагаад бид өмнө нь энэ 26 төрлийн өвчний эмчилгээг хийж чадахгүй байсан бэ гэхээр хэд хэдэн асуудал байсан.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт оногдож байсан улсын төсөв хангалттай биш.Нэг дор олон шинэ технологи нэвтрүүлэхэд олон тэрбум төгрөгийн тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Өмнө нь ЭМЯ ч тэр эмнэлгүүд ч тогтсон нэг төсөвтэй эдгээрийн ихэнх нь урсгал, болон тогтмол зардалд зарцуулагддаг байсан.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад урт, дунд, богино хугацааны сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжийн сонголт, хөрөнгө оруулалтыг төсөвт үе шаттайгаар суулгах шаардлага байсан.

Ингээд цогцоор нь харахаар манай баг хоёр жил хүрэхгүй хугацаанд урт хугацааны хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байсан зургаан өвчнийг эмчилдэг болсон юм.

-Зургаан өвчнийг эмчлэх боломжийг нээлээ гэж ойлгосон. Эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэхэд ЭМЯ-наас ямар бодлого чиглэл барьж ажилласан бэ?

-Бид нийт дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг хоёр жил хүрэхгүй хугацаанд УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.

Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг,чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн. Эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж АНУ, Япон, БНСУ-ийн мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн. Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн. Зүрх судасны төвд Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудын хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.

Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д дээр нэвтрүүлж байна. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургаж ирсэн. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар таван тохиолдолд амжилттай хийгдсэн бөгөөд Баянхонгор аймагт энэ эмчилгээг хийлгэсэн хоёр ихэр хүүхэд маань саяхан эсэн мэнд төрж, эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэсэн баярт мэдээг авсан.  Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн хангалт хийж, ЭХЭМҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад байгуулж энэ мэс заслыг урт хугацаанд, тогтвортой ажиллах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг өнөөдрийн байдлаар таван хүүхдэд амжилттай хийсэн.

Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэж өгсөн.

-Урт хугацаанд тогтвортой бүрэн нутагшуулах боломжийг бүрдүүлж өгсөн үү?

-Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулахад цогц хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого шаардлагатай байдаг.

 Нэгдүгээрт тухайн технологийг нэвтрүүлэхэд хэрэгцээтэй олон улсад нэр хүнд бүхий брэндүүдийн багаж тоног төхөөрөмжөөр ханган, урт хугацаанд хэвийн ажиллах засвар үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх.

Хоёрдугаарт хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах дээр эмчилгээ тус бүр дээр эмч мэргэжилтнүүдээ гадаад улс оронд багаар нь сургаж, чадавхжуулахаас гадна өндөр хөгжилтэй улс орны чадварлаг эмч мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулан ажилладаг.

Гуравдугаарт орчин нөхцөлийг олон улсын стандартын түвшинд бүрдүүлж эмчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангах. 

Дөрөвдүгээрт тухайн мэс засал, оношилгоо, эмчилгээ монгол улсад тогтмол хийгддэг болгоход санхүүгийн зохицуулалт буюу эрүүл мэндийн даатгалаас санхүүжих оношийн бүлэгт оруулж , хэдэн хувийг хэрхэн санхүүжүүлэх гэх мэт санхүүгийн тохируулга, зохицуулалтыг хийж, улсын төсөвт суулгах ажлууд хийгддэг.

Цөөн үгээр хэлбэл нэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй үргэлжлэх санхүүгийн зөв тохируулгыг цогцоор нь хийх хэрэгцээтэй байдаг гэсэн үг.

-Манай иргэд энэ төрлийн өвчнөөр гадагшаа эмчилгээнд явдаг тохиолдол хэр их байсан бэ. Шинээр нэвтрүүлсэн зургаан өвчнийг гадаад улсад эмчлүүлэхэд иргэдээс хэчнээн төгрөгийн зардал гардаг байсан бэ?

-Жилд дунджаар 150 иргэн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний улмаас гадаад орныг зорьж эмчилгээ, оношилгоо хийлгэдэг. Дээрх зургаан төрлийн өвчин дээр яривал 50 саяас хоёр тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гардаг байсан.

Сүүлийн таван жилд л гэхэд ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд 21 иргэн гадаад улсыг зорьж эмчлүүлсний ихэнх нь хүүхдүүд байсан бөгөөд эмчилгээний нөхөн олговорт 1,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байх жишээтэй.

Харин донороос цусны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийх зардал нь өнөөдрийн тооцооллоор  113 сая ба ихэнх хувийг нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн. Бусад таван өвчний хувьд ч ялгаагүй иргэнд санхүүгийн хүндрэл учруулахгүй байхаар тохируулгыг хийсэн.

Ингээд харахаар олон тэрбум төгрөгийн бодит зардлыг хэмнэж чадахуйц, иргэндээ ээлтэй сайн хөрөнгө оруулалт болж чадсан гэж дүгнэж байгаа.

 -Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа үлдсэн 20 өвчнийг хэзээ эмчилдэг болох вэ?

-Мэдээж бид бүгдийг зэрэг хийж чадахгүй. Хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, сургах,  өөрсдийн нөхцөл бололцоонд тохируулах гэх мэт  олон асуудлыг төлөвлөн аль дунд болон богино хугацааны төлөвлөлтөд суурилан үлдсэн эмчилгээний технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор үлдсэн 20 өвчний хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны ховор хавсарсан эмгэгийн мэс заслууд, тархи мэдрэлийн хавдрын мэс заслыг хийлгэхээр гадаад улсыг зорих хөдөлгөөн их байгаа тул нэн түрүүнд энэ чиглэл рүү анхаарч байна. 

Үнэхээр урт хугацааны бодлого хэрэгтэй, суурь бааз бэлтгэхэд хугацаа хөрөнгө оруулалт ихээр шаардсан технологийн хувьд гадагшаа явж эмчилгээнд ороход шаардлагатай эмчлүүлэгчийн эмчилгээний нөхөн олговрын хувийг ахиулъя. Тав биш болдог бол 100 хувь, бүр боломжгүй бол 50 хувь гэдэг ч юм уу төсвийн  боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

14 цаг 30 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

22 цаг 20 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

22 цаг 20 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

22 цаг 20 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин