УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

2026-05-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн энэ хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

 

Ирц хангалтгүй бол тухайн гишүүний нэг сарын төсвийг олгохгүй

 

Энэ хуульд тусгасан гол заалт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн хариуцлага тооцох тухай юм.

“15.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ:

15.11.1.гишүүн энэ хуулийн 7.3, 7.5, 10.12-т зааснаас бусад тохиолдолд нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй;

15.11.2.гишүүн ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн, эсхүл харьяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

УИХ-ын дарга С.Бямбацогт спикерийн хувиар ажлаа хурдан шуурхай явуулахын тулд энэ хуулийг оруулж ирсэн гэдгээ онцлов. Харин зарим гишүүн үг хэлэх, асуулт асуух, хэдэн минут ярихыг УИХ-ын даргын зөвлөлөөр шийддэг болох юм байна гэж шүүмжлэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Ард түмний төлөөлөл юм бол УИХ-ын чуулганы хуралдаандаа суух ёстой. Том асуудал, жижиг асуудал гэж бадаггүй. УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногт хоёр өдөр л хуралддаг. Гэтэл энэ хуралдаанд суухгүй байх нь зөв юм уу? Бусад улсуудын парламентыг дэгийг судалсан, Германд өндөр торгууль ногдуулдаг юм билээ. Хуралдаа суугаагүйн төлөө хариуцлага тооцох нь буруу гэж ярьж байгаа нь зохимжгүй байна. Заримдаа УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас хэт олон асуулт асуудаг, танин мэдэхүйн асуулт асуудаг тул асуулт асуух бол урьдчилж намын бүлгийн даргад урьдчилж мэдэгдэнэ. Ингэснээр цагаа хэмнэнэ.  УИХ-ын гишүүд маргадаг биш мэтгэлцдэг, хэрэлддэг биш хэлэлцдэг жишиг тогтооё. Энэ нь УИХ-ын гишүүд болон УИХ-ын нэр хүндийг ч өндөрт өргөнө. УИХ-ын гишүүд гар мухар байгаа нь үнэн. Одоо УИХ-ын гишүүд 3-4 аймгаас сонгогддог болсон. Өмнө нь нэг аймгаас сонгогддог байв. Тойргийг томсголоо гээд гишүүний ажлын албыг өргөтгөөгүй. Төсвийн бололцоо хэцүү байгааг та бүхэн ойлгоорой. Сайд нарын хувьд том аппарат ажилладаг нь үнэн. Энэ хуулийг баталснаар хуулийн чанар сайжирна гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-УИХ-ын гишүүнд цалингаас өөр зардал байдаггүй. “15.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ гэхээр иргэд УИХ-ын гишүүдэд зардал хуваарилдаг гэж ойлгохоор байна.Ийм зардал байхгүй шүү. Энэ хуулийн төсөлд ИЗНН, ХҮН намын төлөөлөл оролцоогүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Батбаатар мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 -УИХ-ын болон Дэгийн тухай хуульд хэд хэдэн асуудал байна. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Мөн гишүүд санал өгөхдөө түдгэлзэх асуудлыг яах вэ? Гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах, үг хэлснийхээ төлөө гишүүнээс түдгэлзэх заалтууд байна. Үүнд хариулт өгөөч?

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: 

-Ер нь Ёс зүйн дэд хороогоороо асуудлуудаа шийдье гэж байгаа. Түүнээс цаашлах, хатуудсан хүн гүтгэсэн, доромжилсон асуудлыг иргэний хуулиар л шийднэ. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн санаачилж байгаа. Түүнд судалгаа, шилжилгээ хийгээд оруулж ирдэг. Зарим нэг популист хуулийн төсөл орж ирдэг. Иймээс УИХ-ын Тамгын газар шинжээчид дүгнэлт гаргаж өгч байя гэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-УИХ-ын гишүүд ч ажил хийж цалин авдаг тул хариуцлага хүлээх нь зөв. Цалингийн 20 хувийг бууруулах юм байна. Бусад төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээдэг, яг л адилхан байх ёстой. Харин УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг 30 хоногоор хасаж болохгүй. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн ажил, үүрэг нь юм.  Гэтэл бусдыг гүтгэлээ гээд үгээ хэлж чадахгүйд хүрэх нь. Энэ нь хэт субьектив шинж чанартай заалт байна. УИХ-ын гишүүн татвар бууруулах санал гаргавал зардлыг  мөн бууруулах саналыг заавал хамт оруулах юм байна Энэ зөв үү, Ингэж дарамталж шахах нь буруу. Төсвийн шинэчлэлийн ард төрийн шинэчлэл бий.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

 -Хурлаа таслахгүй бол хариуцлагын асуудал байхгүй. Өмнө нь хуралдаан даргалагч арга хэмжээ авдаг байсан бол одоо Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авдаг болно. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

- Гишүүдийн бүтээмжид нөлөөтэй нэг чухал асуудал бол ажлын байр. Миний ойлгож буйгаар өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн нэлээд олон байгаа. Өөрийн гэсэн ажлын байргүй учраас гэр орон, унаа машинд нэгжлэг үзлэг явуулах асуудал нээлттэй байдаг. УИХ-ын гишүүн 16 м.кв өрөөндөө туслахтайгаа хамт суудаг. Туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу гэдэг нь маш тодорхойгүй. Тиймээс гишүүнийг дангаар нь жижигхэн өрөөнд сууж ажиллах боломжийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга ямар ажил төлөвлөж байгаа вэ?

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Төрийн ордонд гишүүд багтдаггүй. Ерөнхийлөгч болон тамгын газар, УИХ-ын гишүүд болон тамгын газар, Засгийн газар, Ерөнхий сайд гээд бүгд нэг байшин дотор сууж байна. 76 гишүүнтэй байхад өрөөний тасалгаа хүрэлцдэггүй байсан, одоо 126 гишүүнтэй болоод бүр хүрэлцэхгүй байгаа. Парламентын ордонтой болох асуудал 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хэд хэдэн хувилбар яригдаад төсөв мөнгө, байршлаас болоод явдаггүй. Хэрэв парламентын ордон бариад эхэлбэл ард түмний амьдрал хүнд үед өрөө тасалгааны асуудал яриад эхэллээ гишүүд болгоомжилдог. Парламентын ордонтой болох асуудал олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн барихад хүндрэлтэй. Хаана барих вэ гэдэг дээр тодорхой ажлын хэсэг гаргаж, тооцоо судалгаа хийгээд улс орны эдийн сайжирсан үед барьж эхлүүлэхээс өөр аргагүй. Одоо байнгын хороодын тоо нэмэгдэхээр давхар өрөөнд суух ёстой. Гэтэл давхар өрөө ч олдохооргүй нөхцөлд орж байна. 15 м.кв хүрэхгүй жижигхэн өрөөнд гишүүд туслах, зөвлөхтэйгөө хамт суугаад ажиллаж байна. Нөхцөл байдалтайгаа дасан зохицоод ажиллахаас өөр боломжгүй. Парламентын ордон хаана барих талаар ажлын хэсэг гаргахад анхааръя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 98 (7840)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
helene
Арилжаагаа дараагийн түвшинд гаргахад бэлэн үү? Алт, Нефть, Форекс, Хувьцаа, Криптод арилжааны дээд зэргийн дохио, стратегийн зөвлөгөө, үнэгүй шууд дэмжлэг аваарай. Нелсонтой Telegram (NildaSGNL) дээр холбогдоно уу.
Dd
Nugee ih hurliin darga nam bus baih asuudal yuu Olson be?
зочин
Ганц саарал байшинд УИХ, ЗГ, Ерөнхийлөгч мөн тэдний ажлын алба хамт байх нь багтаамж, бөөгнөрөл, түгжрэл төдийгүй аюулгүй байдлын ч асуудал. Аль 1950 - оны эцсээс Намын Төв Хороо, АИХ - ын Тэргүүлэгчдийн газар, Сайд нарын зөвлөл, Эмэгтэйчүүдийн хороо, Партизаны хороо, Материал техникийн хангамжийн улсын хороо, Намын түүхийн институт, Намын сэтгүүлүүдийн нэгдсэн редакци, Төв хороо, Сайд нарын зөвлөлийн Үйлчилгээ эрхлэх газар, Төрийн хамгаалалтын алба өөр ямар ямар ч билээ байгууллага хөөрхий саарал ордондоо шахалдаад л 1 өрөөнд том дарга л биш бол дор хаяж 4 - өөс доошгүй ажилтан сууж ажилладаг байсан сан. Одоо 3 - 4 - н байгууллага л ажилладаг байх, багталцдаггүй болсон юм байх даа. Шинэ байшин барилга барилгүй одоо бэлэн УБ хотын захиргааны хуучин байр, түүний шинэ өргөтгөл, ХЗДХ - ийн яамны урд талын барилга гэхчилэн хотын төвд байгаа төрийн мэдлийн өчнөөн өрөө тасалгаатай барилгуудаас сонгож байгаад ЗГ - ыг, эсвэл Ерөнхийлөгчийн албыг нүүлгэн шилжүүлж болмоор. УИХ бол төрийн эрх барих байгууллагын хувьд Сүхбаатарын талбайн хоймортоо байрлах нь зохимжтой болов уу.
жирийн ажилтан ажилдаа ирэхгүй бол шууд арга хэмжээ авагдаж эхэлдэг УИХ ажилдаа ирэхгүй тэгээд яг юу хийх гээд байдаг юм болоо, ирцэндээ орчоод алга болдог гэхийн бодитоор ажлаа хийх ёстой биш юмуу яагаад ийм цоорхой гаргаад байдагийг ойлгохгүй байна тэгээд бас хууль тогтоогчид гээд байгаа
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

9 цаг 24 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

12 цаг 53 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

20 цаг 29 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 29 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

2026-08-21
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

2026-08-21