Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

2026-05-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 7-нд өргөн барьсан юм.   Хуулийн төслүүдтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав.

 

“НӨАТ-ыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно”

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Газар тариалан эрхлэгчид, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн компаниудад нийлүүлдэг. Гэтэл тухайн компаниуд нь дараагийн шатанд бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу гэхээр НӨАТ-гүй авъя гээд хямдхан авчхаж байгаа. Үүний улмаас зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүний дор хаяж 30 хувь нь НӨАТ-ын баримтгүй эргэлдэж байна.Нөгөө талаас Монгол Улс хэрэглэгч орон. Манай хэрэглэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь БНХАУ-аас импортлогдож байна. Гэтэл эдгээр барааны ихэнх нь гаалиар орж ирэхдээ жин ихтэй, үнэ багатай барилгын материал гэх мэтээр буруу мэдүүлэгдэн орж ирдэг. Дараа нь тэр бараанууд Нарантуул зах дээр төвлөрч, улмаар 330 сум руу тархдаг.Анхнаасаа бичиг баримтгүй орж ирсэн бараанууд улс даяар НӨАТ-ын баримтгүй худалдаалагдаж байгаа учраас худалдаа, үйлчилгээний бодит бүртгэл хийх ямар ч боломжгүй болж байна.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-НӨАТ-ын татвар төсвийн орлогын 20-оос дээш хувийг бүрдүүлж байгаа гол тогтвортой татвар. Дэлхий дахинд аваад үзэх юм бол НӨАТ-ын системтэй 175 орны дунд Монгол Улсын 10 хувийн хэмжээ харьцангуй доогуур тооцогдож байгаа. Манайхаас доош НӨАТ-ын татвартай есөн орон л байгаа. НӨАТ-ын татварыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно.

 

“Татварын хуулийн шоу эхэллээ”

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Татварын багц хуулийг олон жил уншиж, тэр хэмжээгээр олон Засгийн газраар дамжиж нэлээн шоудаж пиардаж олон юм болж байж хэлэлцүүлэг эхэллээ. Орж ирж байгаа хуулиудыг харахад үнэхээр хангалтүй. Нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм л хууль орж ирсэн байна. Аж ахуй нэгж дээр шатлалууд гаргаж байгаа юм байна. Энэ нь явсаар аж ахуй нэгжүүдийг жижгэрэхэд чиглэсэн өөрчлөлт. Татварын багц хуулийн бодлогууд яг хаана очиж үндсэн чиглэлд нөлөөлөх вэ. Энэ зүйл их сонирхолтой байна. Үүн дээр тооцоо баримт дүгнэлт байна уу. Засгийн газраас явуулж буй татварын бодлого явсаар байгаад иргэдийн бодит орлогод, үнийн өсөлтөд яаж нөлөөлөх юм. Өмнө нь НӨАТ-ын хууль дээр дэвшилттэй зарим зүйл яригдаж байсан. Тэр нь хэрэгжиж эхлээгүй байтал хүчингүй болохоор боллоо. Аж ахуй нэгжүүдийг жижигэрхэд чиглэсэн бодлого байна. Та нарт үүнээс өөр бодлогын сонголт байсангүй юу. Үнэхээр харамсалтай л бодлого орж ирлээ.

Сангийн яам З.Мэндсайхан:

-Дотоодод инфляц үүсэж байна. Булангийн оронд үүсээд буй газрын тостой холбоотой асуудлаас болж үнийн өсөлт үүсэж байна. Иймээс богино хугацаанд аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулах бодлогыг авч хэрэгжүүлэх хүрээнд оруулж ирсэн нэмэлт өөрчлөлт. Энэ батлагдсанаар богино хугацаанд аж ахуй нэгжүүд иргэддээ дэмжлэг өгнө. Хуулийн төслийн хүрээнд татварын ачааллыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулна.  Ажил эрхэлж байгаа иргэдээ дэмжье гэж байгаа юм.

 

“Оюутан, нас, хүйс мэргэжлээс хамаарсан ялгаатай татвар байж болохгүй”

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Татварын хуулиар  нэг цаг хөдөлмөр эрхэлсэн ч нэг удаагийн ажил хийсэн ч хоол, унааны мөнгө өгсөн ч бүгдээс нь татвар авдаг. Давхар нийгмийн даатгалын шимтгэл авдаг тогтолцоо. Бүгдээс нь яаж хуу хамах вэ гэдэг бодолтой. Иргэдийн бодит орлого буцаад өөрт нь үлдэх нь бага. Иймээс эдгээрийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй. Төлж болох бүх зүйл нь татвар болчихоод байна. Татварын багц хуулиудыг харахаар нэг удаагийн шинжтэй хийж буй гүйцэтгэл буюу нэг өдөр ажил хийсэн оюутныг ямар нэгэн байдлаар татвараас хөнгөлж чөлөөлсөн юм алга.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Татварын багц хуулийн өөрчлөлтийг цогц сууриар нь оруулж ирсэн. Түүнээс биш оюутны  хөдөлмөр эрхлэлт ч гэдэг юм уу нас хүйс мэргэжлээс хамаарсан ялгаатай татвар байж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дээр бүтэн биш ажлын эрх зүйн  орчныг тодорхойлсон байдаг. Та тэндээс хараарай, би ч харъя. Энэ удаагийн өргөн барьсан хууль бол богино хугацаанд бизнес, эдийн засаг болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор оруулж ирсэн нэмэлт хууль юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
helene
Найдвартай арилжааны дохио болон мэргэжлийн стратеги хайж байна уу? Алт, газрын тос, хувьцаа, Forex болон криптовалют арилжааны талаар үнэгүй шууд дэмжлэг аваарай. Зах зээлийн найдвартай мэдээллийг авахын тулд Telegram дээрх Nelson (NildaSGNL) руу холбогдоно уу.
татвар авдаг сууриа өргөтгөх хэрэгтэй шүү дээ томоохон захуудын наймаачид мөн онлайнаар худалдаа хийдэг хүмүүсээ хамрааруулах хэрэгтэй,жь: Фэйсбүүкээр үнэтэй бараа зардаг гэх мэт
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

49 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

49 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

49 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27