Их Британийн шинэ Засгийн газрын сайдуудын танилцуулга

2022-09-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Их Британи улс Борис Жонсоны дараах шинэ ерөнхий сайдаа энэ сарын 6-нд томиллоо. Тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Лиз Трасс Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болсон юм. Парламентын гишүүнээр 12 жил, сайдаар найман жил ажилласан, улс төрийн “хамелеон” хочит Лиз Трассын Засгийн газрын бүрэлдэхүүнийг тоймлон хүргэж байна. Түүний Засгийн газрын сайдууд арьсны өнгө болоод гарал угсааны хувьд олон талын төлөөллийг оролцуулснаараа онцлог юм.

Шадар сайд болоод Эрүүл мэндийн сайд

Их Британийн Шадар сайд болоод Эрүүл мэндийн сайдаар Терезе Коффиг томилжээ. Тэр бол Лиз Трасстай олон жил хамтран ажилласан, дотны найз нь юм.

Гадаад хэргийн сайд

Борис Жонсонийн Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байсан Жэймс Клеверли Гадаад хэргийн сайдаар ажиллахаар болжээ. Ээж нь Сьерра-Леоны цагаач бол эцэг нь цагаан арьстан юм.

Дотоод хэргийн сайд

Ерөнхий прокурор, өмгөөлөгч Суэлла Брэйверманыг Дотоод хэргийн сайдаар томилжээ. Түүний эцэг эх нь Кени болон Маврики улсаас 1960-аад онд Их Британид цагаачлан ирсэн.

Батлан хамгаалахын сайд

Бен Уоллес бол өмнөх Засгийн газраас албан тушаалдаа хэвээр үлдсэн хүмүүсийн нэг. Цанын багш мэргэжилтэй тэрбээр 2019 оноос хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.

Бизнесийн сайд

Консерватив намын нүүр царай болсон улстөрч, сайдаар ажиллаж байсан Жейкоб Рис-Могг Бизнесийн сайдаар ажиллахаар болжээ. Тэрбээр Хонгконгт санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан.

Олон улсын худалдааны сайд

Орон сууц, олон нийтийн харилцааны  сайд асан Кеми Баденоч Олон улсын худалдааны сайд болов. Программ хангамжийн инженер мэргэжилтэй тэрбээр банкинд ажиллаж байв.

Нийгмийн хамгааллын сайд

Эрүүл мэндийн сайд Терезе Коффигийн орыг Хлое Смит залгаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахаар болжээ. Парламентын гишүүн болохоосоо өмнө нягтлан бодогчоор ажиллаж байв.

Хууль зүйн сайд

Кабинетад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Брэндон Люьс Хууль зүйн сайд боллоо.  Тэрбээр Тереза Мэй, Дэвид Камерон, Борис Жонсоны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан.

Орон сууц, олон нийтийн асуудал хариуцсан сайд

Сангийн яамны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Саймон Кларкыг Орон сууц, олон нийтийн асуудал хариуцсан сайдаар томилжээ. Тэрбээр мэргэшсэн хуульч юм.

Боловсролын сайд

Кит Малтхаус шинэ Гадаад хэргийн сайд Жэймс Клеверлигийн оронд Боловсролын яамыг удирдана. Тэрбээр 2008 оноос Лондон хотын орлогч захирагчаар ажиллаж байсан.

Байгаль орчны сайд

Олон улсын худалдааны сайд асан Ранил Жаявардена Байгаль орчны сайдаар ажиллана. Зүүн хойд Хэмпширийн парламентын гишүүнээр 2015 онд танхимд орж ирсэн.

Тээврийн сайд

Олон улсын худалдааны сайд, олон улсын хөгжлийн сайдаар ажиллаж байсан Анн-Мари Тревелянийг  Тээврийн сайдаар томилжээ. Анн-Мари нягтлан бодогч мэргэжилтэй.

Соёлын сайд

Боловсролын сайдын албан тушаалаасаа долдугаар сард огцорсон Мишель Донелан Соёлын сайд боллоо. Мэргэжлийн бөхийн холбоонд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн  байв.

Хөгжлийн сайд

Европын парламентын гишүүн асан Вики Форд Гадаад хэргийн яаманд Хөгжлийн сайдаар ажиллахаар болжээ. Тэрбээр олон улсын банкны гүйцэтгэх захирал байсан.

Аюулгүй байдлын сайд

Гадаад харилцааны сонгон шалгаруулах хорооны дарга Том Түгэндхат Дотоод хэргийн яамны Аюулгүй байдлын сайдын хувиар Засгийн газрын хуралдаанд оролцоно.

Зэвсэгт хүчний сайд

Зэвсэгт хүчинд 10 жил ажиллахдаа Афганистан, Ирак улсад алба хааж байсан Жеймс Хиппи Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин, ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

 

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12