Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилээ хэрхэн угтдаг вэ

2022-09-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хэзээ хийдэг болон сургалтын хөтөлбөрийн онцлогийн талаар тоймлон хүргэж байна. Тухайн улсын онцлогоос хамааран зарим орон өвөл, зарим нь хавар, зарим нь манай улстай адил есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг угтдаг.

 

ОРОС ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ “МЭДЛЭГИЙН ӨДӨР” ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ

 

ОХУ-ын тухайд манай улстай ижил бүх сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Тус улс энэ өдрийг “День Знаний” буюу “Мэдлэгийн өдөр” хэмээн нэрлэдэг байна. Учир нь зуны амралт дуусч сурч, боловсрол эзэмших цаг эхэллээ хэмээн бэлгэдэн ийн нэрлэдэг аж.  Хичээл өглөө 08:30 цагаас 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дүрэмт хувцас өмсөхийг шаардахгүй. Нэг ангид 16 хүүхэд суралцдаг. Ерөнхийдөө аравдугаар анги бол бүрэн дунд боловсролын сүүлийн жил нь байдаг. сурагчид арваннэг, арванхоёрдугаар ангидаа их сургуульд элсэх шалтгалтандаа бэлдэх болон бусад шаардлагатай ур чадварыг эзэмшдэг. Их Британи улсын сурагчид ч мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд хичээлдээ явж эхэллээ.

 

ХЯТАДАД ДОЛДУГААР САРД СУРГАЛТ НЬ ЭХЭЛДЭГ

Хятад улсад хичээлийн шинэ жил нь долдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын эхэн үеийн хооронд эхэлдэг байна. Амралтаараа сурагчид нь зуны хичээлүүдэд сууж, эсвэл элсэн орох шалгалтандаа бэлддэг аж. Ихэнх сургуулийн хичээл 07:30 цагт эхэлж, орой 17:00 цагт тардаг. Энэ хооронд хоёр цаг нь өдрийн хоолны завсарлагаа байдаг юм байна. Сурагчид есөн жил хичээллэх агаад нэг ангид 30 сурагч суралцана. Жил бүрийн төгсгөлд математик болон Хятад хэлний шалгалт өгдөг.

 

АМЕРИКТ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ МУЖ БҮРТ ӨӨР ХУГАЦААНД ЭХЭЛНЭ

АНУ-ын тухайд хичээлийн шинэ жил нь мужаасаа хамааран өөр өөр хугацаанд эхэлдэг. Муж дотроо дүүргээсээ хамааран хичээл эхлэх өдөр нь өөр байдаг аж.  Тухайлбал, Нью Йорк мужийн “Addison Central”-ын хичээл энэ сарын 6-нд эхэлнэ. Харин Алабама мужийн “Alabaster” хотын сургуулийн хичээл наймдугаар сарын  17-нд эхэлсэн бол “Madison” хотын сургууль наймдугаар сарын 3-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна. Мөн Флорида мужийн  зарим хотын сургууль наймдугаар сарын 3-наас, зарим нь наймдугаар сарын 10-наас хичээлээ орж эхэлжээ. Америкийн сургуулийн хичээл 07:30 цагт эхэлж, өдөр 14:30 цагт тарах нийтлэг хуваарьтай. Нэг ангид 23 хүүхэд суралцах агаад 11 жилийн сургалттай.

 

АВСТРАЛИД 11 ЭСВЭЛ 12 ЖИЛ ХИЧЭЭЛЛЭХ НЬ СУРАГЧИЙН СОНГОЛТ

 

Австралийн сургуулиуд жилд 200 өдөр хичээллэдэг. Хичээл 09:00 цагт эхэлж, 15:30 цагт тарна. Зургаан настайдаа сургуульд элсэж 11-12 жил хичээллэнэ. Тухайн сурагч 11 эсвэл 12 жил хичээллэхээ өөрөө шийдвэрлэдэг аж. Нэгээс зургадугаа анги хүртлээ сурагчид долоо хоногт 12 цагийг математик болон Англи хэлний хичээлд зарцуулна.

 

БРАЗИЛИЙН СУРАГЧИД ӨДРИЙН ХООЛОО ГЭРТЭЭ ИДДЭГ

 

Бразилийн сургуулиуд өглөөний 07:00 цагт хичээлээ эхэлж, 12:00 цагт тардаг. Тиймээс сурагчид өдрийн хоолоо гэр бүлийнхэнтэйгээ гэртээ идэх нь тус улсын нэгэн чухал уламжлал болжээ. Ихэнх сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсдөг юм байна. Түүх, газарзүй, шинжлэх ухааны хичээлүүдийг их үздэг ч урлаг, дуу хөгжмийн хичээл үзэх санхүүжилтээр Бразилийн захын бүс нутгийн сургуулиуд дутмаг байдаг аж.   Нэг ангид 23 ба түүнээс олон сурагч суралцдаг.

 

ФРАНЦЫН СУРГУУЛЬ ЛХАГВА ГАРАГТ АМАРНА

 

Францын сургуулиуд өглөөний 08:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл хичээллэнэ. Бямба гарагт хагас өдөр хичээллэдэг агаад лхагва гараг, ням гарагт хичээллэдэггүй аж. Дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй.

 

ЯПОНД  ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛДЭГ

 

Японы сургуулийн хичээл дөрөвдүгээр сард эхэлдэг. Зун, өвөл, хавартаа гурван удаа амардаг. Сурагчид дүрэмт хувцас өмсөхийн сацуу үс засалт, гутал, оймс, юбканы урт, нүүр будалт, гоёл чимэглэлээс эхлээд нарийн дүрэмтэй. Нэг ангид 29 сурагч байх агаад 5-6 компьютерийг дундаа ашигладаг.

 

СОЛОНГОСЫН АНГИ БҮР 10 КОМПЬЮТЕРТЭЙ

 

-БНСУ-д хоёроос гуравдугаар сард шинэ хичээлийн жил нь эхэлдэг. Ингэхдээ есөөс хоёрдугаар сар хүртэл, гурваас долдугаар сар хүртэл гэсэн хоёр семесртэй. Хичээл өглөөний 08:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гуравдугаар ангиасаа эхлэн долоо хоногт хоёр цаг Англи хэл үздэг. Нэг ангид 30 хүүхэд хичээллэх бөгөөд анги бүрт 10 компьютер байдаг аж. Харин Хойд Солонгост таван настайдаа сургуульд элсэж 11 жил хичээллэнэ. Засгийн газраас олгосон дүрэмт хувцасыг хүүхэд бүр өмсдөг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)

 

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 56 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 56 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 56 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 10 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 16 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин