Хүүхдийн сэтгэлзүйг хамгаалахад хүйсийн хандлага нөлөөлөх ёсгүй

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин  “Хэвшмэл  ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Хүүхдийн сэтгэлзүй эрүүл байх нь амжилттай сурч хөгжихийн нэг үндэс. Тухайн хүүхдэд тулгарч буй асуудлыг хуваалцаж, түүнээс гарах гарцыг түүчээлж өгдөг хүн бол сэтгэлзүйч юм. Тиймээс өнгөрсөн жилээс  боловсролын сэтгэлзүйчдийг бэлтгэж, ЕБС-иуд дээр ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Тиймээс энэ удаагийн буландаа ЕБС-ийн эрэгтэй сэтгэлзүйчдийн төлөөлөл “Тэмүүжин өрлөг” сургуулийн  сэтгэлзүйч Г.Даваасамбууг онцолж байна.

 

Сэтгэлзүйчээр 21 оюутан суралцаж байснаас тав нь эрэгтэй байв

 

Г.Даваасамбуу багаасаа хүнд туслах, хэн нэгнийг хамгаалахыг хүсдэг хүүхэд байжээ. Тиймээс сонирхлоо дагаж  сэтгэлзүйч мэргэжлийг сонгон, 2006 онд “Боловсрол” дээд сургуулийг сэтгэлзүйч, оношилооч мэргэжлээр төгсчээ. Түүнийг мэргэжлээрээ сурч байх үед ангид нь 21 хүүхэд сурч байснаас таван эрэгтэй хүүхэд байжээ.  Тухайн хүн сонгосон  мэргэжилдээ үнэхээр дуртай бол эрэгтэй, эмэгтэй хүний мэргэжил гэж байхгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа.

 

“Эрэгтэй эмэгтэй хоёр сэтгэлзүйчийн хэнийг сонгох вэ  гэхэд эмэгтэй гэсэн сонголтыг хүмүүс хийдэг”

 

Г.Даваасамбуу сургуулиа төгсөөд 2008-2013 он хүртэл “Орхон” их сургууль “Боловсрол” дээд сургуульд  мэргэжлээрээ багшилжээ. Түүнээс багшилж байх хугацаанд нь эрэгтэй хүүхдүүд сэтгэлзүйч мэргэжлийг сонгож суралцах нь хэр  байсан, эрэгтэй хүүхдийн давуу талыг лавлахад “Эрэгтэй  хүүхдүүд сэтгэлзүйч мэргэжлийг сонгож суралцах нь бага байдаг. Сэтгэлзүйч мэргэжлийг эрэгтэй хүүхдүүд хэдий бага сонгодог ч суралцаж байх явцдаа аливаа зүйлийг ойлгох чадвар нь илүү байдаг. Хэрэв тухайн мэргэжилдээ өөрөө дуртай бол мэргэжилд хүйс хамааралгүй” гэдгийг онцолж байлаа.

Түүнийг  сэтгэлзүйч мэргэжлийг эзэмшихэд хүмүүс их содоноор хүлээж авдаг байжээ. Эрэгтэй хүн сэтгэлзүйчээр ажиллаж, тухайн хүний асуудлыг сонсож, ойлгох нь бэрхшээлтэй гэдэг талаас харах тохиолдол их гардгийг тэрбээр хэлж байлаа. Г.Даваасамбуу багшаар ажиллаж байгаад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчээр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр сургуульд сэтгэлзүйчээр ажиллахаасаа өмнө Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтарч захын сургуулийн  сэтгэлзүйч  гэсэн төслийн хүрээнд Баянхошуу бүсийн  сургуульд хамтарч ажиллажээ. Энэ үед гурван эмэгтэй шавьтайгаа  ЕБС-д ажиллаж байхад  эмэгтэй сэтгэлзүйчид хандаж байгаа үйлчлүүлэгчийн тоо их байсан гэнэ. Мөн түүнийг сэтгэл зүйн төвд ажиллаж байхад эрэгтэй эмэгтэй хоёр  сэтгэлзүйчийн хэнийг сонгох вэ  гэхэд зөвхөн эмэгтэй гэсэн сонголтыг хүмүүс хийдэг байна. Энэ талаар тэрбээр “Сэтгэлзүйч гэхээс илүү хүйсийг нь хардаг. Үүнээс харахад эрэгтэй сэтгэлзүйчийг тухайн хүний асуудлыг ойлгох, нууцыг хадгалахгүй байх болов уу гэсэн хандлага ажиглагддаг. Тиймээс энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн хүүхдүүдийн уулзах сэдлийг төрүүлэх, мэргэжлээ сурталчлах сургалт  орсноор үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэх хандах шалтгаан бий болдог” гэдгийг онцолж байлаа.

 

Эрэгтэй сэтгэлзүйч тухайн үйлчлүүлэгчийн  асуудлыг өөр дээрээ тусгахгүй, шийдээд явах тал нь илүү

 

Сэтгэлзүйч Г.Даваасамбуугийн ажиллаж байгаа Батлан хамгаалахын харьяа “Тэмүүжин өрлөг” сургуульд VII-XII ангийн хүүхдүүд сурч төгсдөг. Тус сургууль нь эмэгтэй хүүхэд элсүүлж авдаг болоод зургаан жил болжээ. Тэрбээр “Боловсролын  сэтгэлзүйч багш хүүхдүүд рүү чиглэж ажиллах ёстой. Гэвч өнөөгийн нөхцөлд эцэг эх, байгууллагынхаа  ажилчид руу чиглэсэн ажлуудыг давхар хийхгүй бол зөвхөн хүүхдүүдтэй ажиллаад гарах үр дүн нь бага байдаг” гэлээ. Тухайн сургуулийн хувьд эмэгтэй хүүхдүүдийн сэтгэлзүйчид ханддаг шалтгаан нь харилцааны асуудал байдаг гэнэ.  Эрэгтэй хүүхдүүд хооронд энгийн харилцаа мэт санагдах боловч  эмэгтэй хүүхдүүдэд хүндээр тусдаг гэсэн асуудлаар илүү сэтгэлзүйчид ханддаг байна. Г.Даваасамбуугаас эрэгтэй хүн сэтгэлзүйчээр ажиллахын онцлог давуу талыг асуухад “Сэтгэлзүйч мэргэжил хүмүүстэй тулж ажилладаг учраас эмэгтэй хүмүүсийн хувьд тухайн хүний асуудлыг өөртөө тусгаж авах илүү байдаг. Тухайн хүний оронд “би” байсан бол гэсэн бодлыг удаан хадгалах нь анзаарагддаг. Энэ нь эргээд шаталтын хам шинж гэсэн мэргэжлийн өвчин тусах эрсдэлтэй. Харин эрэгтэй сэтгэлзүйч хүйсээс хамаарч өөрийгөө хамгаалах, тухайн асуудлыг өөр дээрээ тусгахгүй, шийдээд явах тал нь илүү байдаг болов уу гэж хардаг” гэлээ. Харин Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгийн нарийн бичиг Д.Пүрэвсүрэн “Тухайн хүн өөрөө хүсэж сэтгэлзүйч мэргэжлийг эзэмшсэн бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд ижил мэдлэг, арга барил эзэмшсэн байдаг. Харин эрэгтэй хүүхдүүд эрэгтэй сэтгэлзүйчтэй харьцвал илүү нээлттэй байна гэсэн хүмүүсийн өнцөг, нийгэм дэх тогтсон ойлголтоос улбаалаад харилцааны арга барилууд нь өөрчлөгдөж байдаг” гэсэн юм.

 

Сургуулиудад ажиллах сэтгэлзүйчдийн 221 нь эмэгтэй, 35 нь эрэгтэй

 

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулиуд сэтгэлзүйчтэй болсон. Боловсролын сэтгэлзүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх сургалт, үйл ажиллагааг БШУЯ, "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн үндэсний түшиц байгууллага Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Ингэснээр “Боловсролын сэтгэл судлал”-ын 12 багц цагийн сургалтыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн мэргэжлийн сургагч багш, салбарын эрдэмтэн судлаач, багш нараар нийт 50 хоног заалгаж, мэргэжлийн байгууллагуудад дадлага хийсэн байна. Боловсролын сэтгэлзүйчийн сонгон шалгаруулалтад сэтгэлзүйчид  өөрийн сонирхлоор бүртгүүлжээ. Тухайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх гэсэн шаардлагыг тавьсан байна. Тэгээд тэнцсэн сэтгэлзүйчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж “Боловсролын сэтгэлзүйч”-ээр  мэргэшсэн гэрчилгээ  ажиллаж байгаа аж. Өмнөх жил ЕБС-ийн сургууль дээр 151 сэтгэлзүйч ажиллаж байснаас 126 нь эмэгтэй, 25 нь эрэгтэй  сэтгэлзүйч ажиллажээ.  Энэ жилийн хувьд  боловсролын байгууллагад ажиллах сэтгэлзүйчийн сонгон шалгаруулалт зарлахад 103 сэтгэлзүйч тэнцсэн байна. Үүнээс найман эрэгтэй, 95 эмэгтэй  сэтгэлзүйч ажиллахаар болсныг БЕГ-ын  суралцагчийн  хөгжлийн газрын  мэргэжилтэн П.Жаргалтуяа хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

2 цаг 19 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

10 цаг 53 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

10 цаг 53 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

10 цаг 53 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

10 цаг 53 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

22 цаг 34 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин