Хэт халалтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал айсуй...

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер, ган гачиг нь дан ганц байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудал биш. Эдгээр нь дэлхийн эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгааг “CNN” онцолжээ. Үүнтэй холбогдуулан олон улсад тулгамдсан асуудал болоод байгаа хэт халалт улс орны эдийн засагт ямар үр нөлөө учруулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Хятад: Эрчим хүчээ хэмнэхийн тулд үйлдвэрүүд хаалгаа барилаа

 

Энэ жил АНУ, Хятад болоод Европын орнууд хэт халалт, ган гачиг гэсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй нүүр туллаа. Цар тахлаас арайхийн салж, үйл ажиллагаа дахин сэргээхээр хичээн ажиллаж байсан бизнес эрхлэгчид, ажилчдын тухайд хэт халалт нь томоохон асуудал үүсгэв. Хятадын хэд хэдэн хотод 40 хэм хүртэл халж байна. Энэ нь сүүлийн 60 жилд болж байгаагүй их халуун юм. Энэ их халалт, гангаас үүдэн зарим үйлдвэр хаалгаа барьсан бол зарим бараа бүтээгдэхүүн хомсдож улмаар үнээ нэмэхэд хүргэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын Сичуан мужийн бүх үйлдвэр эрчим хүчээ хэмнэхийн тулд зургаан өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ. Эдгээр үйлдвэрүүд нь хагас дамжуулагч, нарны эрчим хүчийг нийлүүлдэг юм. Тиймээс ийн үйл ажиллагаагаа зогсоосноор Apple, Foxconn, Intel болон дэлхийн хамгийн том цахилгаан барааны компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. Сичуан нь Хятадын уул уурхайн салбарын литиг олборлогч гол төв цэг юм. Тиймээс түүхий эдийн өртөг нэмэгдэх төлөвтэй байна. Мөн хөрш Чунчинь хотын үйлдвэрүүдийг цахилгаанаа хэмнэх үүднээс хаах шийдвэр гарсан талаар “The Paper” Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.

Хятадын тухайд цар тахалтай холбоотой хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гэсэн асуудлуудаас үүдэн эдийн засгийн хүнд байдалтай тулгараад байсан билээ. Энэ талаар Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Яг одоогоор бид эдийн засгаа тогвортой байлгах гэсэн хэцүүхэн бэрхшээлтэй учирлаа” гэж ярьжээ.

 

Герман: Усан тээвэр гацаж, бараа хомсоджээ

 

Германд нүүрс болон бусад химийн  бодис ачсан усан онгоцнууд Рейн мөрнөөр дамжин тээвэрлэлт хийхэд нь бэрхшээл үүссэн байна. Тус улсын тухайд удаан хугацаанд бороо ороогүйн сацуу их хэмжээгээр халсан нь хамгийн хэцүү асуудал болоод байна. Европын хамгийн том, эдийн засгийн ач холбогдол ихтэй мөрөнд тооцогддог Рейнийн усны түвшин нэмэгдсэн төдийгүй Дунай, Колорадо мөрнүүд ширгэж, бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Германы Аж үйлдвэрийн холбооны захирал Холгер Лёш “Химийн бодис болон гангийн үйлдвэрүүд хаагдах, эрдэст тос, барилгын материалууд зорьсон газартаа очихгүй байх, их хэмжээний болон хүнд даацын тээвэрлэлт хийх боломжгүй болох нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан” гэж ярьсан байна. Үүнээс гадна усалгааны систем ажиллуулахад хүндрэл үүсч, үйлдвэрүүд сэрүүн байх болон цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголджээ. Энэ талаар Лондонгийн Эдийн засгийн сургуулийн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төвийн бодлого, харилцаа холбооны захирал Боб Вард “Хэт халалтад бид цочирдох хэрэггүй. Учир нь яг ийм зүйл болно гэдгийг эрдэмтэд таамаглаж байсан. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хэт халалт өмнөх жилүүдээс хэд дахин илүү давтамжтайгаар, илүү эрчимтэй үргэлжлэх хэтийн төлөвийн эхлэл юм” гэжээ.Рейн мөрөн нь химийн бодис болон үр тариа, нүүрс, байгалийн хий,  зэрэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг Германы чухал суваг нь билээ. Гэвч мөрний усны түвшин нэмэгдэхээс гадна ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Энэ нь Германы ДНБ-ийг энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 0.5 хувиар буурахад нөлөөлөх судалгааг Карстен Бжески танилцуулав. Ийн тус улс цаашид эдийн засгийн хямралд орохгүйн тулд “гайхамшиг” хэрэгтэй гэж судлаач Бжески ярьсан байна.

 

Америк: Тариаланчид ургацаа алдаж, орлогогүй болов

 

АНУ-ын Калифорниа мужийн зарим хэсгээр 43 хэм хүрсэн бол Их Британид анх удаа 40 хэм хүртлээ халав. Орос болон Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор Европт эрчим хүчний үнэ тэнгэрт хадаад буй. АНУ-д  мөн адил инфляцийн үнэ огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний өртөг хэд дахин нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын баруун бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацаа алдаж тариаланчид хохирохын сацуу ус хомсдох асуудалтай тулгараад байна. Тодруулбал, тариаланчдын гуравны нэг нь ургацаа алдаж, улмаар орлогогүй болсон талаар Америкийн тариаланчдын холбоо мэдээлжээ. Энэ нөхцөлд дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулахгүй бол хүнсний ногоо болон жимсний үнэ нэмэгдсээр байхыг Лондонгийн их сургуулийн эдийн засагч Уорд анхааруулжээ.  Мөн Америкийн баруун эргээр амьдардаг иргэд хэт халалтын улмаас эрчим хүчээ хэмнэхэд хүрсэн байна.

Ийн Европын орнууд төдийгүй, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улс гэгддэг Америк, Хятад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачигаас үүдэн эдийн засгийн хямралтай нүүр тулахад тун ойрхон. Эдгээр орнууд түүхэнд байгаагүй их хэмжээний халуун зуныг угтсан учир тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлого тэдэнд бэлэн байгаагүй нь өнөөгийн нөхцөлд хүргэсэн гэж эрдэмтэд тайлбарлажээ. Гэхдээ Оксфордын их сургуулийн эдийн засагчид огцом халалт улс орнуудын инфляц нэмэгдэх суурь шалтгаан болно хэмээн тавдугаар сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 39 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 42 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

7 цаг 48 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

7 цаг 50 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

7 цаг 50 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

7 цаг 51 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

7 цаг 53 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

7 цаг 54 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

7 цаг 56 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

7 цаг 57 мин