“Айлын өнгө үзэмж биднээс шалтгаалах учраас “Zozo” хариуцлагатай ажиллахыг хичээдэг”

2022-08-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Тавилга үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийнхээ таалалд нийцсэн “Тавилга дагаж таны орчинд тав тух бүрдэнэ” уриатай Zozo тавилгын үйлдвэрийг онцолж, ерөнхий захирал Г.Бат-Өлзийтэй ярилцлаа.

 

-Үйлдвэрийнхээ талаар танилцуулна уу. Анх хэдэн онд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байв?
-Анх 2013 онд байгуулагдсан. Хоёулаа буюу хүргэн дүүгийнхээ хамтаар ажлаа эхлүүлж байлаа. Одоо 14 ажилтан, хоёр үйлдвэр, нэг дэлгүүртэй болж өргөжсөн байна. Хоёр үйлдвэр Тахилт, Толгойтод байрлан ажилладаг. 


-Тавилгын үйлдвэр ажиллуулах суурь нь хэрхэн тавигдав. Хэцүү зүйл хэр байв?
-Би мужаан мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл 1987-1990 онд Барилгын техник, мэргэжлийн сургуульд суралцаж энэ мэргэжлийг эзэмшсэн. Улмаар 0182 дугаар цэргийн ангийн дэргэдэх хаалга цонхны үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлж, тухайн үед баригдсан Оросын угсармал байрнуудын цонх хаалгыг хийж байлаа. Үүний дараа 1999 онд БНСУ-ыг зорьж, ажилласан. Сүүлийн хоёр жилдээ тавилгын үйлдвэрт ажилласан маань энэ талын мэдэгдэхүүнийг илүү олгожээ. Сонгосон мэргэжил дээрээ тулгуурлаж, энэ ажлыг эхлүүлсэн болохоор нээх бэрхшээл байгаагүй. Захиалгууд тасралтгүй ирж байсан болохоор багагүй урам орсон. Захиалагчаа олохын тулд лифтэнд брошур наагаад, дараа нь утсаар “энийгээ цэвэрлэ” гээд загнуулаад л явдаг байлаа. Одоо бол аман яриагаар захиалагч нар ирж байгаад баярладаг. Хүмүүсээс манайхыг яаж мэдэж ирэв? гэж асуухаар “Найзаасаа мэдлээ, ахаасаа мэдлээ” гэдэг. Нийт захиалгын 80 хувь нь энэ мэт яриагаар, үлдсэн хувь нь цахимаар ирнэ. Бусадтай адил, жигдхэн л үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхий эд, материалуудаа БНХАУ, Австри, ОХУ-аас оруулж ирээд, загвар дизайнаа өөрсдөө гаргаад, үйлдвэрлэлээ дотооддоо 100 хувь хийдэг. Шинээр модон тавилга, Хүннүгийн загвартай гэрийг Тахилтын үйлдвэртээ хийж эхэлсэн. 


-Түүхий эдээ импортоор оруулж ирэхэд тулгардаг асуудлууд юу байна?


-Хөл хорионы үед хил саатсантай холбоотойгоор бараа материал саатах нь багагүй хүндрэл учруулсан. Ганц манайх биш, бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд задгай тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор бараа таваар хүлээгдэх, ачааны үнийн нэмэгдэл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа. Бусдаар бол үйл ажиллагаа маань хэвийн сайхан үргэлжилсээр байна.


-Zozo гэх нэр хэрхэн бий болов. Бизнес гэх эрсдэлтэй салбарт хөл тавихад ойр дотныхон нь хэрхэн хүлээн авч байв?


-Эхнэр бид хоёр хүү, охинтой. Хүүг маань Б.Батзориг гэдэг. Багад нь өхөөрдөж, “зозо” гэж дууддаг байснаасаа суурилаад, энэ нэрийг өгөх болсон. Хүүгийн хувьд гал тогооны хэрэгсэл буюу гамбанз, махны мод, пиццаны таваг, хоолны тавгийг үйлдвэрлэж худалдаалж байна. Гэр бүлийн хүний хувьд 100 хувь намайг дэмжсээр ирсэн. Манай байгууллагын хүний нөөцийн 60 гаруй хувь нь ойрын хүрээллээсээ бүрддэг. 


-Өнгөрсөн есөн жилийн хугацааг дүгнээч?


-Жилийн өмнөх явдал хүртэл өөрийн санаанд бодогдсоор байдаг. Анх ажлаа эхлүүлээд жил ч болоогүй байхдаа хийсэн тавилгаа саяхан XXI хороололд захиалга хүргэж өгөхдөө харсан. Хийц нь бага зэрэг болхи. Гэхдээ болхи боловч тавилга нь яг хэвээрээ байгааг харсан чинь маш сайхан мэдрэмж төрсөн л дөө. Худалдан авагчийн хувьд “энэ тавилгаа танайхаар 8-9 жилийн өмнө хийлгэж байсан. Хайсаар байгаад дахиж оллоо” гэхэд тодорхой хэмжээний урамшсан. Хөл, суурь байхгүй үргэлжээр нь хийсэн байгаа юм. Одоо бодоход гал тогооны тавилгыг доогуураа хөндий зайтай хийхгүй бол ус, хог шорооноос эхлээд хүндрэл үүсэх учраас энэ тал дээр анхаарч байна. Есөн жил болоход учиргүй уурлаад загнасан хүн байхгүй. Худалдан авагч маань “гоё боллоо, баярлалаа” гээд хэлэхэд л урам, зориг ороод явчихна. Гэхдээ ингэж хэлээгүй гуравхан айл байдаг. Тэгэхээр боломжийн хэмжээнд ажилд явж байна гэж дүгнэнэ. 


-Бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн асуудал чухал байдаг. Танай хувьд энэ тал дээр тулгарсан асуудлаас дурдаач?


-Бидний хувьд банкнаас зээл авалгүйгээр орлогоороо л үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулахыг эрэмлздэг. Олон жил бараа нийлүүлж, хамтарч ажилласан хүмүүсээс түр зээлээд л буцаагаад хувааж төлөөд, асуудлаа шийддэг учраас зээлд орохыг боддоггүй. Яагаад гэвэл би Солонгосоос ирсний дараа байрны зээлд хамрагдсан юм. 2.5 хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээл автал 90 сая болгож төлсөн. Тэгэхээр таван жилийн дотор банкинд 40 сая төгрөгийг зүгээр өгчихсөнтэй адилхан. Ийм учраас дахиж зээлд хамрагдахыг бодохоо больсон. Өөрөөр хэлбэл миний хувьд биш ч бусад бизнес эрхлэгчдэд хүү багатай зээл хэрэгтэй гэсэн үг. 


-“Тавилга дагаж таны орчинд тав тух бүрдэнэ” гэх уриаг хэрхэн санаачилж гаргасан бэ?


-Тавилга үйлдвэрлэл гэдэг нь өөрөө хэцүү, хариуцлагатай бизнес. Айлын өнгө үзэмж биднээс шалтгаална шүү дээ. Жишээлбэл, нэг тавилгын хаалга нь зөрөх, хэмжээ дутсан асуудал гарлаа гэж бодоход, засаад өгч болох байхгүй юу. Харин залхуураад орхичих юм бол тэр тавилга хэзээ солигдоно, тэр хүртэл таагүй өнгө төрх нь хадгалагдаж, хүний нүдэнд эвгүй харагдана. Нэгдүгээрт, тухайн айлдаа муухай. Хоёрдугаарт, хэнээр хийлгэсэн бэ гэж асуувал “Zozo” тавилгын дэлгүүрээр хийлгэсэн гээд нэр хүндэд муухай. Тиймээс чанар, тав тухад илүү анхаарч ажилладаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)

ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

саяхан
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 57 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 57 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 57 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 11 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 17 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин