АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв

2022-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Камбожийн ерөнхий сайд Хун Сен бямба гарагт олон нийтийн өмнө үг хэлэхдээ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон бүс нутгийн блокийн яриа хэлэлцээний түншүүдийн хэд хэдэн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Камбожийн Засгийн газарт тулгарч буй сорилтуудын талаар ярилцлаа. Камбожи 2022 онд АСЕАН-ыг даргалж байна. Пномпенд болсон уулзалтуудад АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцож, зарим уулзалтад тус холбооны яриа хэлэлцээний түнш орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцов.

“Хүн бүр бидэнтэй зохион байгуулагчийн хувьд сайн хандсан ч бид хэд хэдэн асуудалтай тулгарсан" гэж Хун Сен Пномпенийн Хатан хааны их сургуулийн хүндэт докторын зэрэг олгох ёслолын үеэр хэлэв. Ерөнхий сайдын үгийг "Khmer Times" сонины цахим хувилбараас эш татсан байна. Жишээ нь, бид яриа хэлэлцээний арга хэмжээнүүдэд суудалтай холбоотой асуудалтай байсан. Европ болон бусад газар зөрчилдөөнтэй байгаа тул зарим сайд зэрэгцэн суухыг хүсээгүй” гэж тэрбээр хэллээ. Зөвхөн зөвшилцлийн үндсэн дээр батлагддаг хамтарсан мэдэгдлийн эх бичвэрүүдэд ч асуудал гарсан. Гэвч бид энэ байдлыг шийдэж чадлаа” гэж Хун Сен нэмж хэлэв.

Уулзалтын үр дүнд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хийсэн айлчлалын дараа Тайванийн хоолойн нөхцөл байдлын талаар АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар 29 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан. АСЕАН-д Камбожи, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Бруней, Филиппин, Вьетнам, Лаос, Мьянмар ордог. Пномпенд өнгөрсөн долоо хоногт АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 55 дахь удаагийн хурал, АСЕАН болон тус холбооны яриа хэлэлцээний түнш орнуудын хоёр талын цуврал уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS) сайд нарын уулзалт, АСЕАН-ы бүс нутгийн аюулгүй байдлын форум (ARF) гэсэн арга хэмжээг зохион байгуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)

ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

2 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

9 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 59 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 59 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 59 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин