Аль-Каидагийн удирдагчийг устгасан нь Ж.Байдены чухал ялалт 

2022-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Тагнуулын төв газрын ажиллагааны үр дүнд Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири Кабулд амь үрэгдсэн тухай мэдээ АНУ-ын Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан, түүнчлэн гадаадын Засгийн газрууд, тэр дундаа Саудын Арабын талархлыг хүлээв. АНУ-д Аль-Каидагийн удирдагчийг устгасан нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны улс төрийн ялалт гэж нэрлэгдэв.

Ялангуяа, Америкийн цэргийг Афганистанаас гаргаж, Талибан хөдөлгөөний дайчид тус улсад Засгийн эрхэнд гарсантай холбогдуулан үүнд чухал ач холбогдол өгч байна. Америкийн хууль тогтоогчид тэр даруй Ж.Байденд баяр хүргэж эхлэв. Тухайлбал, Сенатын олонхийн удирдагч Чарльз Э.Шумер уг ажиллагааг "том амжилт" гэж нэрлэсэн. АНУ-ын удирдагчийг үг хэлсний дараа Саудын Араб мөн мэдэгдэл гаргаж "Террористын жигшүүрт ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэсэн А.Завахиригийн амийг хөнөөсөн явдалд талархаж байна” гэжээ. Гэсэн хэдий ч төлөөлөгч Маржори Тейлор Грин Ж.Байденыг "шоуны төлөө хатуу ширүүн ажиллах" гэж оролдсон гэж шүүмжилсэн байна. Хэдийгээр А.Завахири 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага болон 2000 онд USS Cole онгоцыг бөмбөгдөхийг төлөвлөж байсан ч сүүлийн үед Америкт Аль-Каидагийн халдлагын талаар хэн ч юу ч харж, сонсоогүй гэж М.Грин тэмдэглэв. Терроризмын эсрэг ажиллагааны үеэр А.Завахирийг устгасан нь энэ сарын 2-нд тодорхой болсон. Энэ талаар Ж.Байден “Афганистаныг дахин террористуудын орогнох газар болгохыг АНУ зөвшөөрөхгүй” гэв. Түүнчлэн Аль-Каида бүлэглэлийн толгойлогчийг устгах АНУ-ын ажиллагааг бүх талаараа амжилттай болсон гэв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 148 (6880)

ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

саяхан
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

7 цаг 57 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

7 цаг 57 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

7 цаг 57 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

21 цаг 11 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

21 цаг 17 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин