Ерөнхийлөгчийн айлчлалаас гарах үр дүн

2014-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад албан айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Түүний энэ удаагийн арлын оронд хийсэн айлчлал ач холбогдол ихтэй, эх орондоо эдийн засгийн тусламж дэмжлэг авчирна гэж ажиглагчид онцолж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үр дүн нь Монгол-Японы эдийн засгийн форумаар хоёр орон  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар тохирсон явдал байлаа. Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцсон  бөгөөд энэ удаагийн форум өргөн хүрээнд болов. Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирсон нь энэ форумын ач холбогдол юм.  Энэ шийдвэрийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөн­хийлөгч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.  Манай улс энэхүү хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг дөрвөн жилийн турш хийсний эцэст ийнхүү хоёр тал харилцан тохиролцож чадсан хэрэг. Ингэснээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Хоёр улсын эдийн засгийн харилцааны дүр зураг эрс шинэчлэгдэн өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал болж үлдэв. Энэхүү хэлэлцээрийг хийснээр хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин,тогтвортой эрх зүйн харилцаа үүснэ гэдгийг хоёр тал онцолсон.  Ирэх оны эхний улиралд хоёр тал гарын үсэг зурж, соёрхон батлахаар төлөвлөөд байна. Эдийн засгийн түншлэл байгуулснаар Монголд ямар ашигтай бол.

1.“Хамтарч суд­лая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр орны ху­вийн хэвшилдээ хоёр улсын Засгийн газар хамтарч дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэрт хүрлээ. Монгол бол онцгой байр­лалтай орон. Хамгийн том газар нутагтай хамгийн их хүн амтай дэлхийн хоёр гүрэнтэй бид хиллэж байна. Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзэл давхцаж байна” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ онцолсон.

2.Япон улс Монгол Улсын хоорондын ху­далдаа, хөрөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэх ту­хай хамтарсан мэдэг­дэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар гарын үсэг зурав. Эдийн зас­гийн түншлэлийн хэлэл­цээр нь манай ул­сын хувьд  саяхан байгуул­сан Австралийн хэлэлцээрийн дараах 15 дахь хэлэлцээр болох юм. Мөн Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж цоо шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтой.

3.Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн “Монгол Улсын үйлд­вэр­лэлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зо­рил­готой “эрч нэмэх” санаачлагыг миний зүгээс дэвшүүлж дэмжлэг хүлээсэн. Энэ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард миний бие Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр дэвшүүлсэн хам­тын ажиллагааны  са­наачлага юм. Ингэснээр олон улсын өрсөлдөх чадвар бүхий нэмүү өр­төг шингэсэн бүтээг­дэхүүний экспортыг өргөт­гөхөд дэмжлэг үзүүлэх болно” гэсэн мэдэгдэл байлаа. 

4.       Япончууд эдийн засгийн бүтцийг шинэчлэх мөн ил тод, тогтвортой эдийн зас­гийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Ийм дэмжлэгээр дамжуулан Монголын дунд болон урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахад хувь нэмэр оруулах болно гэдгийг тэд онцолсон.

5.Энэ хэлэлцээрийг хэрэгжихэд Японы парламент бүх талаас дэмжиж ажиллана гэдгээ  Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда мэдэгдэв.

6.Богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийг­дэж байгаа  айлчлалын дараагийн уулзалт  Шизүока мужийн захи­рагч Х. Кавакацү байв. Фүжи уулаараа алдартай Шизүока муж нь маш олон салбарт манай улстай хамтран ажилладаг. Манай улсын орон нутагтай  шууд харилцаатай ажилладаг тус мужид боловсруулах үйлдвэр олон байдаг тул сүүлийн жилүүдэд эдийн засгийн  чиглэлээр хам­тын ажиллагаа өргөжиж байгаа. Манай улсын нүүрсний салбарт бо­­лов­сон хүчин, инженерүүдийг бэлтгэх асуудал ярилцсан. Мөн цаашид харилцаагаа улам өргөжүүлье зөвхөн Шизүока муж төдийгүй Японы бусад мужийн захирагчдыг манай орон нутгийн удирдлагуудтай шууд холбож өгөх бо­ломжтой гэсэн асуудлыг ярилцсан.

Ийнхүү Эдийн зас­гийн түншлэлийн хэлэлцээр  тойрсон Ерөнхийлөгчийн айлчлал гурав хоног амжилттай үргэлжиллээ. Японы хэвлэлүүдэд хэлэлцээрийг соёрхон баталвал үр дүн нь 10 жилийн дараа гарна хэмээн бичиж байна. Тэр дундаа соёрхон ба­талсныхаа дараа аль салбарт хамтрахаа ярилцаж тохирох гэнэ. Хэлэлцээр хэрхэн үргэлж­лэхийг харах л үлдлээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21