128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

2025-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Өмнө нь дөрөв давсан 32 бөхөөс сорьц авдаг байсан бол энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмынтухай хуульд заасны дагуу 21 аймаг, гурван дүүргийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс нийт 96 буюу 128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж ажиллах тухай Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа ярьсан юм.

 

Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг болон түүнтэй адилтгах наадмын үндэсний бөхийн шөвгийн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж буй.

Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулна гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 1 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 5 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08