Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

5 цаг 54 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар манай улсад төрийн айлчлал хийж байна.  Тэд энэ жилийн баяр наадмын хүндтэй зочид яах аргагүй мөн билээ. Өчигдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Төв талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Эзэн Хаан Нарүхито Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Угтах ёслолд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид болон Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэд, Мэргэжлийн сүмо бөхийн Их аваргуудын төлөөлөл оролцсон юм.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако  нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурслаа. Энэ удаа Эрхэм дээд Хатан Масако-гийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ. Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөр­лөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач хол­бог­долтой гэдэгт санал нэгдлээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотно түнш Япон Улстай хамт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ший­д­вэрлэх, хүн төрөлхтний амар ам­га­лан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэм­рээ оруулахын төлөө буйгаа нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц,    байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцоллоо.

2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.  “Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны долоодугаар сарын 27-ны өдөр Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.

Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газарт морилж, түүх, соёл, зан заншилтай танилцах юм.  Мөн Монгол-Японы эмнэлэг болон боловсролын байгууллагад зочлохоос гадна манай улсад оршин суугаа япон иргэдийн төлөөлөл, Япон Улстай харилцаа холбоотой монгол иргэдийг хүлээн авч уулзана.

Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7626)

 

Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

5 цаг 54 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

5 цаг 54 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

23 цаг 24 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

23 цаг 39 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

23 цаг 43 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Өчигдөр 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Уржигдар 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Уржигдар 06 цаг 00 мин