Жо Байден анх удаа Ойрхи Дорнодод айлчиллаа

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Израиль, Саудын Араб тэргүүтэй Ойрхи Дорнодын орнуудад ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа хийсэн дөрвөн өдрийн айлчлал бямба гарагт дууслаа. Тэрбээр айлчлалаа Израилийн удирдагчдын уулзалтаар эхлүүлсэн юм. Энэ үеэрээ хоёр улсын аюулгүй байдлын харилцааг өргөжүүлэх хийгээд бүс нутгийн тогтвортой байдлын эсрэг Ираны хүчин зүтгэлийн талаар хэлэлцжээ. Үүний дараагаар тэр Саудын Арарын Жидда хотод зочилж, тус бүс нутгийн үйл хэрэгт Америк идэвхитэй оролцож байгаа талаар ярилцсан байна. Мөн тус улс дахь геополитикийн асуудалд Хятад болоод Оросын нөлөө, эзлэх байр суурийг өргөжихийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Байден энэ үеэр мэдэгджээ. Түүний айлчлал эхлэхээс өмнө  Байдены Засаг захиргаанаас “Сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагаас хойш олон жилийн дараа Америк Саудын Араб хурцадсан харилцаагаа сэргээхээр зорьж байна” хэмээн мэдэгдэж байв. Энэ хүрээнд уулзалтын үеэр Байден хоёр орны харилцааг сайжруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх олон шинэ бодлого, шийдвэрийг зарласан юм.

Сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагын тухайд Байден “Америкийн ерөнхийлөгч хүний эрхийн зөрчлийн талаарх асуудалд чимээгүй өнгөрвөл би болоод манай улс хэн болох бэ. Бид үнэт зүйлийнхээ төлөө үргэлж тууштай зогсох болно. Олон жилийн туршид би шүүмжлэлд өртсөн нь надад амар байгаагүй. Гэхдээ нээлттэй ярьж, санаа бодлоо чөлөөтэй солилцох нь шинэчлэлийг авчирдаг” гэж ярьжээ.

Их Британи, Ойрхи Дорнодын орнууд болон түүний холбоотнуудтай дипломат харилцаа тогтоох нь Америк дахь газрын тосны үнийг бууруулахад тусална хэмээн Байден үзэж байгаа юм. Тиймээс айлчлалын үндсэн зорилгын нэг нь газрын тосны үнийг бууруулах арга замыг хайхад чиглэж байна. Учир нь Америк хоёрдугаар сараас хойш инфляцийн өндөр өсөлт болоод газрын тосны үнийн өсөлтөд “дарлуулаад” байгаа юм. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь иргэдийг нь бухимдуулаад байгаа билээ.

Айлчлалынхаа үеэр Байден “Америкийн нэгдсэн улс Ойрхи Дорнодын идэвхитэй, найдвартай түнш хэвээрээ байна гэдгийг би батлан хэлье. Бүс нутгийг Ираны аюул заналхийллээс хамгаалахын тулд Израильтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэв. Харин Израилийн Ерөнхий сайд Яир Лапид “Жо Байдены хэлсэн үг болоод дипломат харилцаа Ираныг зогсоохгүй. Харин Иран цөмийн зэвсгээ хөгжүүлэх юм бол чөлөөт дэлхий хүчээ ашиглана гэдгийг мэдэх нь тэднийг зогсоох цор ганц зүйл юм” гэсэн байна.Израильд хийсэн айлчлалынхаа үеэр ярьсан Жо Байдены үндсэн сэдэв нь Иран байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

48 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

52 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

55 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

1 цаг 2 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

8 цаг 52 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

8 цаг 52 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

8 цаг 52 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

22 цаг 6 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

22 цаг 12 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин