“Донор” байсан Япон улстай түншийн харилцаа тогтоолоо

2014-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрээр өчигдөр Монгол, Японы бизнес форумд оролцож, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийлээ. Мөн Япон улс Монгол Улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ айлчлалын багийнхан Японы “Жетро” байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээ, хоёр орны бизнесийнхний танилцах уулзалтад оролцсон байна.

То­моо­хон гэгдэж буй уг айлчлалын гол хэсэг нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Учир нь Ерөнхийлөгчийн айлчлалын  энэ үетэй давхцан Япон улсын манайд үзүүлэх буцалтгүй тусламжууд дуусгавар болж байгаа. Гэхдээ залгуулаад хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хийлээ хэмээн монголчууд олзуурхаж сууна.

Монголын хамгийн том хандивлагч орны нэг бол Япон. Тэдний манайд үзүүлэх тусламж хязааргүй байсан гэж болно. Тэр дундаа боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт япончуудын өгсөн буцалтгүй тусламж их байсан. Харин энэ удаагийн хэлэлцээр нь эдийн засаг, уул уурхайн салбарт хамтрахад түлхүү чиглэж байна. Энэ талаар Японы өдөр тутмын “Japan Today”, “The Japan News” сонинд хэд,  хэдэн зүйлийг онцолжээ.  Хэлэлцээрийн үр дүнд ирэх арван жилд манайд импортолж буй хуучин машины гаалийн үнэ аажмаар буурах гэнэ. Тодруулбал, дөрөв болон түүнээс дээш жил ашигласан машины гаалийн үнийг тав хүртэл хувь бууруулах нь гэрээний гол хэсгийн нэг болжээ. Монголчууд ч үүнд анхаарал хандуулж байсан гэдгийг Японы хэвлэлүүд онцолжээ. Мөн ерөнхий сайд Ш.Абэгийн өрөөнд үргэлжилсэн өөр нэг яриа нь Япон улсаас Монголд нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн үнийг ирэх арван жилд 50 хүртэл хувь бууруулаах тухай байсан аж. Тухайлбал, архи, хүнсний бүтээгдэхүүн үүнд хамаарах гэнэ. Мэдээж энэ нь эдийн засагт ашигтай. Нөгөө талаасаа тус улсын үндэсний хоол хүнсийг Монголд таниулах сурталчилгаа болно гэдгийг Японы Гадаад хэргийн яамныхан дурджээ.

Өнгөр­сөн жилийн байд­лаар хоёр улс 31.2 тэрбум иенийн хоорондын худалдаа хийжээ. Тодруулбал, Япо­ноос 29.3 тэрбум иенийн ба­раа бүтээгдэхүүн импор­толсон байна. Харин Монгол Улс 1.9 тэрбум иенийн барааг Японд экспортолжээ. Энэ нь Япон улсын АНУ, БНХАУ-тай хийж байгаа худалдааны дүнтэй харьцуулбал хэд дахин бага нь гэдгийг Японы Худалдааны яамны ахлах ажилтан хэлжээ. Тиймээс эдийн засгийг нэмэгдүүлж, хурдацтай болгох гарц нь ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх гэжээ. Үүнийг Японы талаас санал болгосон гэж болох юм. Өөрөөр хэлбэл, Япон хөрөнгөтэй, Монгол байгалийн баялагтай,  Манай уул уурхай, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес форумд оролцох үеэрээ болон ерөнхий сайд Ш.Абэтай уулзах­даа хэлсэн. Японы хэвлэлүүдийн онцолсон бас нэг асуудал бол Монгол Улс анх удаа гадны орон буюу Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаа талаар юм.  Япон улсын хувьд Эдийн засгийн хэлэлцээрийг 15 оронтой хийсэн байдаг байна. Эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргах энэхүү Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ирэх оны эхний улиралд хоёр тал гарын үсэг зурж, соёрхон батлах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21