Сүржин эхэлсэн шалгалтууд хаана хүрээд зогсдог вэ?

2022-06-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Монголчууд хор, хоол хоёрын алиныг нь идэж буйгаа мэдэхээ болиод удаж байна. Хянаж шалгах үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд нь мэлзэж суухад арга ч үгүй юм. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг сэдэв болсон хүнсний аюулгүй байдлаа хяналтаас алдчихаад байгааг өнгөрсөн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй сануулж, шаардаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд “Зууны мэдээ” сонин “Монгол Улс “хүнсний бие даасан байдал алдагдсан” ангиллаасаа гарч чадсангүй”, “Аудит: Боомтын лабораториуд импортлогчдын худалдааны гэрээг цуцлах  эрсдэлтэй” цуврал нийтлэл бичиж байв.

Төрийн аудитын байгууллага нь ч хяналт шалгалт, тооцоо судалгаа хийж хүнсний аюулгүй байдал аюултай түвшинд хүрчээ хэмээн дүгнэлээ. Ингээд орхисонгүй  гарц гаргалгааг нь хэлж өгсөөр байтал хэрэгжүүлэх байгууллага, анхаардаг сайд дарга нар даанч байсангүй. Нэг ёсондоо үе үеийн Засгийн газар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгааг харуулсан хэрэг.

Өдгөө монголчуудыг нийтээр нь түгшүүрт автуулаад байгаа махны чанарын асуудлыг зөвхөн өнөөдөр яриагүй юм. Хөөж үзвэл 5-10 жилийн “архив” гарч ирнэ. Тухайлбал, гурван жилийн өмнө яг өдийд Тагнуулын ерөнхий газар Эмээлтэд байрлах махны үйлдвэрүүдэд шалгалт хийж үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулж, махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд нийлүүлж байсан ноцтой үйлдлийг илрүүлж байв. Агуулах савны асуудлыг ч хөндсөн. Тухайн үед МХЕГ болон холбогдох байгууллагууд хамтран шалгаж сүр дуулиан болж байсан. Гэтэл үр дүн нь хаачив. Өнөөдөр тэр үеэ таг мартчихсан бахь байдгаараа  бодистой махны хэрүүлээ хийсээр л байна. Тагнуул, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт гээд олуулаа хамтарч шалгалт хийчихээд яагаад нэг нь ч гэсэн үр дүнг нь үздэггүй юм гэж асуумаар.

Хоёрдугаарт, Хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах төрийн бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгааг Үндэсний аудитын байгууллага шалгаж тогтоосон. Хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн шалгалтаар салбарын баримт бичгийн хэрэгжилт  хангалтгүй. Залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, хүнсний хараат бус байдал алдагджээ. Цаашлаад импортын хүнсийг аюулгүй байдлын лабораториуд нь бүрэн гүйцэд шинжилж чадахгүй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулсаар ирэв. Лабораториуд зориулалтын байргүй, тоног төхөөрөмж хуучирсан учраас  ихэнх аймаг, дүүрэгт  үйл ажиллагаа доголдсон.  Дотоодын махны асуудлаас гадна импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдлийг бүрэн тодорхойлох, пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл, хэрэглээнд хяналт тавих, гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо хангалтгүй  гэсэн дүн гараад байна. Манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал алдагдсан гэж дүгнэжээ. Хүнсний хуульд зааснаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах орон тооны нарийн бичгийн даргатай байхаар тусгасан ч хийсэн ажил маруухан. Ийм дүнтэй олон жил явж ирлээ.

Зөвхөн энэ хоёр жишээг харахад л төрийн хяналтын байгууллагуудын сүржин эхэлсэн шалгалтууд хаана хүрээд зогсдог. Үүнээс илүү чухал асуудал бол төрийн аудитын байгууллагын тооцоо судалгаа, заавар журмыг тухай бүрт нь хэрэгжүүлээд сайжруулаад явсан бол одоогийнх шиг нөхцөл байдалд хүрэхгүй нь тодорхой байв. Өмнөх шиг аудитын байгууллагын дүгнэлтийг хоосон цаас болгож хог руу шидээд байх юм бол цаашид энэ хэвээр хэдэн арван жил үргэлжилнэ. Тиймээс яг одоо нэг талдаа гарч төрийн байгууллагууд нь уялдаа холбоогоо сайжруулж, хариуцлагатай сэтгэлтэй байя. Үгүй бол өчигдөр Шадар сайд С.Амарсайханы ярьсанчлан мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон гэсэн тайлбараа давтсаар л сууна. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 110 (6842)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

12 цаг 19 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

12 цаг 22 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

14 цаг 58 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

15 цаг 2 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

20 цаг 32 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

20 цаг 32 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19