Хайр ба карьер

2025-09-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Nestle-ийн гүйцэтгэх захирал Лоран Фрейчет энэ албан тушаалдаа ердөө нэг жил ажилласан бөгөөд өнгөрсөн долоо хоногт доод албан тушаалтантайгаа хувийн дотно харилцаа үүсгэсний улмаас ажлаасаа халагджээ. Анхны шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй ч хожим харилцаа нь батлагдсан. Фрейчетийн дотно харилцаатай байсан  хүний нэрийг зарлаагүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллээр бол Лоран Фрейчет тэр бүсгүйтэй 2022 онд буюу гүйцэтгэх захирал болохоосоо өмнө танилцсан гэж бичжээ. Тэр үед Фрейчет Латин Америк дахь Nestle-ийн хэлтсийг толгойлж байсан гэсэн үг аж.

Швейцарийн хууль тогтоомжоор нь ажил дээрээ хайр дурлалын харилцаатай байхыг  хориглодоггүй ч ихэнх томоохон компаниудад мөрдөж байгаа ёс зүйн зарчимд ил тод байхыг шаарддаг.

Фрейчет Nestle компанид 39 жил ажилласан ба карьерын хувьд хамгийн оргилд хүрсэн үедээ ийнхүү хайрын романсаас болж ажлаа орхиход хүрсэн байна. Одоо Nestle-ийн шинэ гүйцэтгэх захирлаар тус компанид 2001 оноос хойш ажиллаж байгаа Филипп Навратиль томилогдсон ба тэрээр дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Гэхдээ  Nestle-ийн гүйцэтгэх захирал хайрын төлөө карьераа эвгүй байдалд оруулсан анхны захирал биш аж.

2023 онд “Бритиш Петролиум”-ийн гүйцэтгэх захирал Бернард Луни хамтран ажиллагсадтайгаа холбоотой асуудлаас болж огцорчээ.

McDonald's 2019 онд тус корпорацийн гүйцэтгэх захирал Стивен Истербрукийн оффисын хайр дурлал түүнийг ажлаас нь халснаар өндөрлөж байжээ. Стивен Истербрук 400 мянган долларын торгууль, удирдах албан тушаалд ажиллах эрхгүй болсон. Гэхдээ энэ явдал зөвхөн торгуулиар зогссонгүй. Истербрук компанид ихээхэн хэмжээний мөнгө буюу ойролцоогоор 105 сая долларыг буцааж өгөх шаардлагатай тулгарсан.

CNN-ийн ерөнхийлөгч Жефф Зукер  2022 онд Харилцаа холбооны албаны даргатай хайрын романс үүсгэсэн нь огцроход хүргэсэн.

Технологийн компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон 2025 оны зун Coldplay тоглолтын үеэр хүний ​​нөөцийн дарга Кристин Каботыг тэвэрч байгаа харагдсаныхаа дараа огцорсон. Тэднийг том дэлгэцээр харуулах үед Кабот нүүрээ гараараа дарж, Байрон нуугдахыг оролдож байгаа бичлэг дэлхий дахинаа тархсан. Тэврэлдэн зогсож буй нь дэлхийгээр нэг цацагдсан хоёр хоёулаа тогтсон гэр бүлтэй байсан гэдэг нь тодорхой болж, дуулиан шуугиан болж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18