Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!

2022-05-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна. Уг нь 30 гаруй жил болоод ирсэн тогтолцоо шүү дээ. Монгол Улс байдгаараа л байсан. Хөгжихдөө хөгжиж, гацахдаа гацаад л...

Л.Оюун-Эрдэнээс өмнө байж л байсан. Харин түүнийг төрд орж ирсэн цагаас хойш бүгд л болохоо байчихсан. Тэрбээр байсан болгоныг л сэндийчээд эхэлсэн.

“...“Эрдэнэт”, “Монгол­росцветмет”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан байна” гээд энэ хоёр том үйлдвэрийг төрд авчихлаа. Саяхан Дарханы төмөрлөг, Хөтөлийг бас аваадахлаа.

Хагас жилийн өмнө дөө, Монголыг улс гэж тоодоггүй байсан “Рио Тинто”-тай яаж ч ярьсан юм, мэдэхгүй, Лав л учраа олчихсон байдаг. Хөшигний ард юу болсон юм, бүү мэд. Ямар ч байсан, 2.3 тэрбум ам.долларын өр цайрсан. Ашиг гээд мөнгө авсан. Түүнийгээ жилийн өмнө хүн бүрт 300 мянгаар тараасан. Ч.Сайханбилэг, Санжийн Баяр хоёрын араас орчихоогүй байгаасай даа?!

Цагаан сарын үеэр Хөгжлийн банкны асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээл болоод гараад явчихжээ. Энэ хэргийг АТГ, ЭЦА-наас ажлын хэсэг гараад шалгаж байна. “...Харж л байгаарай, ЖДҮ шиг алга болно доо” гэж олон хүн хэлсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд улстөрчид, УИХ-ын гишүүд, тэр дундаа эрх баригч намын угшилтай хүмүүс дийлэнх нь байсан юм. Зарим нь хэлмэгдчих вий. Жишээ нь “...Тоон дотор үсэг” гэдэг шиг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгуулж байгаа гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тууж явна. Мань эр өөрийг нь юунд яах гэж буруутгаад байгааг ч мэдэхгүй явсан. Харин сүүлд, түүнийг Ерөнхий сайд байхад гарсан Засгийн газрын тогтоолын дагуу шалгаад байгаа нь тодорч байх шиг байна. Энд нэг асуудал байгаад байгаа юм. Юу гэхээр, хэрвээ Н.Алтанхуягийг Засгийн газрынх нь тогтоолоор буруутгавал 1990 оноос хойш засаг тэргүүлсэн 17 Ерөнхий сайд толгой дараалан буруутна даа. Одоо байгаа Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын тогтоолоор “...Хувийн хэвшлийг хураан авсан” асуудлаар буруутах магадлал маш өндөр шүү. Мөрдөгч, прокурор, шүүх ялгах байлгүй гэж найдъя. Бас Д.Эрдэнэбилэг энэ банкны зээлээс болоод хоригдож буй. Удахгүй эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид, зарим бизнесмэнүүд багтсан Хөгжлийн банкны гэх “багц” хэрэг Чингэлтэйн шүүхэд шилжих мэдээлэл бий.

Гэхдээ энэ Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчид ил болсноос хойш төрийн олон тэрбум төгрөг буцаан төлөгджээ. Албан ёсны мэдээллээр “...2022 оны нэгүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /Хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна” гэжээ.

Ер нь Л.Оюун-Эрдэнийн тухайд хууль, шүүхийн асуудалд хэт оролцдог. Дээр бас хэлсэн дээ. Хамгийн гол нь тэрийгээ “...Зөв” хэмээн үздэг. Тэрбээр өнгөрсөн зун, наадмын дараахан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмбэлэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэсэн байдаг юм. “...Засгийн газар оролцох ёстой” гээд шууд хэлчихсэн байгаа биз.

Аа харин, Монголын Засгийн газрын ковидын эсрэг үйл ажиллагааг мань байтугай том улсууд сайнаар үнэлдэг болсон. Зах зухаас нь бүгдээрээ сонсоод л байгаа байлгүй. Юутай ч өнөөдөр Монгол Улс маскаа бараг тайлчихсан. Гэхдээ тайвширч болохгүй. Шинээр гарсан “сармагчны өвчин”-өөс дэлхийгээрээ болгоомжилж эхэллээ.

Ерөнхийдөө ковид, дайн гээд хүнд үед ажиллаж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлдэг. Тэр нэг удаа “...Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.

Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй” гэж байв. Уг нь хүмүүс ч сайн мэднэ л дээ. Гэхдээ л засаг тэргүүлж байгаа хүнээс нэхэх ёстой хариуцлага мөнөөс мөн. Нэхсэн ч байна лээ.

Ер нь “...Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу” гэдгийг асуух цаг болсон шиг байна.

Үүнтэй холбогдож болох нэг судалгаа байна л даа. МЭК судалгааны байгууллагын сар тутмын дүн гарчээ. Түүгээр Л.Оюу-Эрдэнэд хасах оноо авчирсан гурван “зүйл”-ийн нэгдүгээрт “...Үнийн өсөлт” гэсэн байна. Бас “...Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд хөрсөнд буудаггүй” гэжээ. Түүчлэн түүний “...Худлаа попордог” гэсэн байна.

Харин нэмэх оноог нь “...Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн”, “...Тог, дулааны үнэ хөнгөлсөн”, “...Хүүхдийн мөнгө нэмсэн”, “Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн”, “...Л.Оюун-Эрдэнэ ажил хэрэгч” гэсэн тодорхойлолтуудаар өгсөн байх юм.

Тэгээд тэр судалгаанд оролцогчид өмнөх гурван сард тогтвортой байсан 6.5 оноог нь 6.6 болгож нэмжээ.

Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн ажлаас гадна сүүлийн үед хил, боомтын асуудлаар байнга ярих болсон. Хятад явж ирснээсээ хойш зарим боомтыг тус улстай төмөр замаар холбох ажлуудыг эхлүүлсэн. Хэсэг таг чиг болчихоод байсан юм. Тэгвэл өчигдрөөс нэг мэдээ тараад эхэллээ. Яасан гэсэн чинь, Хятадын  Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.  Монгол, Хятадын Ерөнхий сайд нар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон байсан. Тэгэхээр үүнийг Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн гэцгээж байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг наад талаас нь хараад иймэрхүү дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Харин зарим судлаач, шинжээч, ажиглагч, улстөрч нөхдүүд “..Цаад агуулгаар нь” гэж байгаад нэг “юм” яриад байна. “...Л.Оюун-Эрдэнэ системийн онол мэддэг, тэрнийхээ дагуу ажиллаж байна” гэцгээх юм. Тэр нь бүтцийн харилцаагаар дамжуулан хэсгүүдийг нэг бүхэл болгон зохион байгуулах хэв маяг байгуулах гэсэн үг л дээ. Энгийнээр “...Үүрэх ёстойгоо үүрч, байх ёстой байрнаасаа хийх ёстойгоо хийдэг уялдаа холбоо” гээд ойлгочиход болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)

 

Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

7 цаг 0 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

11 цаг 51 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

11 цаг 53 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

11 цаг 56 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

11 цаг 57 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

12 цаг 57 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

13 цаг 3 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

13 цаг 3 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

13 цаг 4 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

13 цаг 6 мин