Шатахууны үнийг автоматаар тооцоолсноор төр, хувийн хэвшлийн аль нь ч оролцохгүй

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Олон улсын валютын сангийн тооцоолол ч бий. Энэ зарчмаар  АИ-92 шатахууныг үе шаттайгаар чөлөөлөх шийдлийг Засгийн газар гаргаж тавьсан нь автомат үнийн тооцоолол. Нэг ёсондоо зургаан сарын дундаж өртгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, автомат тооцооллоор аль нэг аж ахуйн нэгж ч юм уу төр оролцохгүй. Үнэ 50 төгрөгөөр нэмэгдэнэ, эсвэл хасагдана гэсэн тооцооллыг төр хийхгүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллар дотроо байх юм бол аажмаар аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулж зөв голдрилдоо орох ёстой байсан. Гэтэл тухайн үед ОХУ, Украины нөхцөл байдал бий болно гэж төсөөлөөгүй. 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан. Энэ нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс Засгийн газар боломжит бүх хувилбарыг судалж үзэхээс аргагүй байдалд орсон. УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон.

Дизель түлш болон бусад шатахуун эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар л явна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр үнэ өсвөл өснө. Буурвал дагаад буурна  гэсэн үг. Хэн нэгнээс биш бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Төр Ашигт малтмал газрын тосны газраар дамжуулж хяналтаа тавина. Үнэ зах зээлийн зарчимд нийцэж байна уу, чанар ямар байна вэ гэдгийн төр хянана.Ер нь төрийн оролцоо өндөр байх тусам зах зээлийн зарчмыг алдагдуулдаг. Тэр алдагдал бүх оролцогчдын түвшинд гарч ирж болно. Эцэстээ хэрэглэгч хохирдог. Зах зээлийн зарчим руу шилжүүлэх тусам хэрэглэгч хождог” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 52 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 55 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 57 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

9 цаг 0 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 48 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 53 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 53 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин