Ким Чен Ун COVID-19-ийн дэгдэлтийг "агуу цочрол" гэв

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улсад коронавирусын дэгдэлтийг "агуу цочрол" гэж нэрлэв. Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр COVID-19-ийн улмаас 21 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 27-д хүрсэн байна. Бямба гарагийн өглөө БНАСАУ-ын удирдагч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны Улс төрийн товчооны хурлыг даргалж, коронавирустай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэв. "Бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойшх энэ тархалтыг том цочрол гэж нэрлэж болно" гэж БНАСАУ-ын удирдагч хэллээ. Мөн хэрэв бид тахлын эсрэг тэмцлийг чангатгаж, хорио цээрийн дэглэмийг хатуу баримталж чадвал энэ хямралыг даван туулах боломжтой гэж нэмж хэлэв.

Тархалт нь тусгаарласан бүс нутгуудад тохиолодоод байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын халдварын эсрэг арга хэмжээний туршлага, үр дүнг судлах нь чухал. Хятадын нам, ард түмний үйл ажиллагааны арвин туршлага, үр дүнг судлаарай гэж Ким Чен Ун Улс төрийн товчооны гишүүдэд хандан хэлэв. Эрх баригчид тавдугаар сарын 13-нд тус улсад халуурсан шинж тэмдэгтэй 174 мянган хүн илэрсэн тухай мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн сарын сүүлчээс хойш ийм өвчтөнүүдийн тоо 524 мянга гаруй болжээ. Үүнээс 280 мянга гаруй хүн эмчлүүлж байна. Нийт 27 хүн нас барсны нэг нь омикронтой болохыг тогтоожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

1 цаг 58 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

2 цаг 3 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

2 цаг 5 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

2 цаг 12 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

10 цаг 3 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

10 цаг 3 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

10 цаг 3 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

23 цаг 17 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

23 цаг 22 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин