Макроны ялалт Европын холбоог баярлуулав

2022-05-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 24-нд болж, Эммануэль Макрон 58 хувийн саналаар ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Харин түүний өрсөлдөгч хэт барууны үзэл баримтлалтай  гэгддэг Марин Ле Пэн 41 хувийн санал авсан юм. Макрон, Ле Пэн нар таван жилийн өмнө мөн өрсөлдөж байв. Тухайн үед Макрон 66 хувийн саналаар Ле Пэнийг ялж байсан юм. Тиймээс Ле Пэн өөрийн саналын хувь хэмжээг 2017 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гээд, зургадугаар сард болох парламентын сонгуулийн үеэр тэмцэхээ амлажээ. Түүний нам парламентын суудлын төлөөх кампанит ажилдаа хэдийнэ бэлдэж эхэлсэн байна. Ийн  Макрон дахин сонгогдсон нь Францад ямар өөрчлөлт авчрах талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.

ТАВАН ЖИЛД НЭГ САЯ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОЖЭЭ

Өмнөх таван жилийн хугацаанд буюу 2017-2022 онд Францыг удирдахдаа Макрон Хөдөлмөрийн тухай хуулийг боловсронгуй болгож, компаниуд ажилтан авах болоод халах зарчмыг хөнгөвчилсөн нь түүний хийсэн онцлох ажил юм. Мөн тэрбээр хөрөнгийн татвар авахыг цуцалсан нь 2018-2019 онд хэдэн сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлж, улмаар Макрон шатахууны татварыг нэмэхэд хүрсэн юм. Үүний дараагаар 2020 онд COVID-19 цар тахал гарч, үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон ч тус улс 142 мянган хүнээ алдсан.

Харин саяхан Орос, Украины зөрчил эхэлснээс хойш Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Европын холбоо хоёрын холбогчийн үүргийг гүйцэтгэж байна.Өдгөө 44 настай Макрон хорин жилийн дараа  хоёр дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч болж байгаагаараа онцлогтой. 

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Макрон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнахдаа 2017 оноос хойш нэг сая ажлын байр шинээр бий болгосон гэдгээ мэдэгджээ.  Засгийн газраас мэдээлснээр албан ёсны ажилгүй хүмүүсийн тоо 7.4  хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.

ХОЁР УЛСЫН ЗӨРЧИЛ ӨРСӨЛДӨГЧӨӨ “НАМНАХАД” НЬ ТУСЛАВ

Хоёр нэр дэвшигчийн гурван цаг орчим үргэлжилсэн мэтгэлцээний үеэр Макрон өөрийн улсын зургаан сая орчим муслимчуудын эсрэг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Миний өрсөлдөгч Ле Пэн муслим шашинтай эмэгтэйчүүд олон нийтийн газар толгой далдалсан хувцас өмсөхийг хориглохоор төлөвлөж байгаа нь иргэний дайныг өдөөж болзошгүй” гэсэн юм.

Ле Пэн Оросын ерөнхийлөгч В.Путингийн бодлого, шийдвэрийг дэмждэгээ илэрхийлдэг байсан нь сонгуульд ялахад нь учирсан бас нэгэн том саад нь юм. Тэрбээр 2017 онд  Москвад  айлчлах үеэрээ Путинтэй гар барьж байгаагаар авахуулсан зургаа сонгуулийн сурталчилгааны самбартаа ашиглаж байв. Энэ айлчлалынхаа үеэр Ле Пэн Кремльтэй холбоотой банкнаас 12 сая еврогийн зээл авч, сонгуульт ажилдаа ашигласан гэсэн мэдээлэл түгсэн юм. Тодруулбал, түүнийг Оросын цэргийнхний эзэмшилд байгаа банкинд өртэй гэсэн цуурхалыг өрсөлдөгч нь тараасан билээ.

Таван жилийн хугацаанд Макроны бодлогыг эсэргүүцсэн олон удаагийн жагсаал, ажилт хаялт болж байсан юм. Тиймээс Макрон мэтгэлцээний үеэр Ле Пэнг Путинээс хамааралтай хэмээн ярьсан нь хоёр улсын зөрчил түүнд өрсөлдөгчөө “намнах” боломжийг олгов уу хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Эйфелийн цамхагийн дэргэд ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ Макрон хуваагдсан нийгмийг эвлэрүүлж, францчуудын нэгдэл нягтралыг хангахаа амлажээ. Тэрбээр “Биднийг тайван бус цаг үе хүлээж байна. Гэхдээ л түүх болж үлдэнэ” гэв.

ХАМГИЙН ОЛОН ХҮН ЦАГААН ХУУДАС ӨГСӨН СОНГУУЛЬ

Сонгогчдын боловсрол сонголтод их нөлөөлсөн хэмээн үзэж байна. Тухайлбал, мэргэжилтэй сонгогчдын 71 хувь нь Макронд, ажилчин ангийн 69 хувь нь Ле Пэнд саналаа өгсөн гэж “Elabe” компани мэдэгдсэн байна. Сонгогчдын 30 орчим хувь нь хэнд ч саналаа өгөөгүй нь 1969 оноос хойших хамгийн олон хүн цагаан хуудас өгсөн сонгууль болжээ. Мөн сонгуулийн ирц 72 хувьтай байсан нь багад тооцогдож байна.

Өдгөө 53 настай Ле Пэн өмнөх сонгуулийн үеийн дүр төрхөө өөрчилж, цагаачлал, муслимын эсрэг үзэл бодлоос илүү эдийн засагт анхаарлаа хандуулсан нь түүний сонгогчдын тоо өсөхөд нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна.  Тэрбээр борлуулалтын татварыг бууруулж,  30-аас доош насныхны орлогын албан татварыг хасахаа амласан юм. Франц улсын өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа үед түүний энэ амлалт олныг гайхшруулсан юм.

“ФРАНЦЫН СОНГОГЧИД ЕВРОПЫН ТАЛД БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ”

Европын Холбооны нөлөө бүхий гишүүн оронд хэт барууны үзэлтэн ерөнхийлөгч болохоос Брюсселийн эрх баригчид болгоомжилж байв. Тиймээс Макроны ялалтыг Европын Холбооны удирдлагууд талархан хүлээж авчээ.

Энэ талаар Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел “Гайхалтай, Эммануэль. Энэ ороо бусгаа хүндхэн цаг үед бидэнд нэгдмэл Европ хэрэгтэй. Франц улс илүү бие даасан, илүү стратегийн ач холбогдолтой Европын холбоонд үнэнч байгаагаа харууллаа” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Харин Германы канцлер Олаф Шольц мэдэгдэлдээ Францын сонгогчид “Европын талд байгаагаа хүчтэй илэрхийллээ” гэж дурджээ.

Одоо ирэх сард болох парламентын сонгуульд Францын улс төрийн намууд анхаарлаа хандуулж байна. Энэ сонгуулиар Макроны центрист эвсэл олонхын байр сууриа хадгалахын төлөө өрсөлдөх юм. Макронд ойрын үед тулгараад байгаа гол асуудал нь эрчим хүчний үнийн өсөлтөөс хамааралтай иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй эдийн засгийн дарамтыг бууруулах болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

38 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

43 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

43 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 11 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 31 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин