Юн Сук Ёл ерөнхийлөгч Солонгосыг хэрхэн өөрчлөх вэ?

2022-04-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 10-нд болж сөрөг хүчин буюу Консерватив намаас нэр дэвшсэн Юн Сук Ёл ялалт байгуулсан. Тэрбээр өрсөлдөгч Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мюныг 0.73 хувийн зөрүүгээр ялсан нь өмнө байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болсныг илтгэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд Солонгосын сонгуулийн насны хүн амын 77 хувь нь саналаа өгсөн нь өндөр үзүүлэлт юм.  Юн Сук Ёл 2019-2021 онд  Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байв. Ийн Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгост үсрэнгүй өөрчлөлт гарна хэмээн хөндлөнгийн шинжээчид таамаглаж байна. Харин зарим нь Солонгосын улс төрийг хэт туйлширсан хэмээн үзэж байна. Энэ хүрээн дэх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

ЖендЕрийн талаар сөрөг байр суурь илэрхийлэв

 

Юн Сук Ёл сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Жендерийн тэгш байдлын яамыг татан буулгахаа амласан нь их шуугиан тарьсан юм. Тэрбээр Солонгост феминизм үзэл хэт их газар авч, эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө илүү тууштай, идэвхтэй тэмцдэг болсон нь төрөлт багасахад нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байв.  Гэтэл Солонгос бол эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөгөөрөө дээгүүрт бичигддэг орнуудын нэг. Тус улсын эмэгтэйчүүд гэр бүлийн болон бусад хүрээнд хүчирхийлэлд өртөж байдаг. Үүнийг судлаачид Солонгосын хууль эрх зүйн орчин дахь охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн ял, шийтгэл хангалтгүйтэй холбоотой хэмээн үздэг. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн шүүхийн тогтолцоо нь тус улсын нийгэм дэх жендерийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой хэмээн тайлбарлах нь бий. Тиймээс жендерийн талаарх түүний энэ байр суурийг залуу эмэгтэйчүүд шүүмжилж, эмэгтэйчүүдийн эрхийг илүү дээдлэхийг уриалсан юм. Тэрбээр Жендерийн тэгш байдлын яамны оронд Хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн асуудалд чиглэсэн шинэ яам байгуулна гэсэн юм.

 

Японтой үүссэн маргаанаа шийдвэрлэнэ

 

Өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Интэй харьцуулахад шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын гадаад бодлого олны санааг их зовоож байна хэмээн “Indian Express” сайт бичжээ. Тухайлбал, тэрбээр Солонгос бол АНУ-ын хамгийн чухал дипломат холбоотон улс хэмээн мэдэгдэв. Энэ хүрээнд  АНУ-ын гадаад бодлогын дагуу Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр болов. Үүнээс өмнө Хойд Солонгост урьдчилан сэргийлэх цохилт өгөх чадвартай цэргийн техник технологио хөгжүүлэхэд анхаарна хэмээн ярьж байв. Тэрбээр Мүн Жэ Инийн Хойд Солонгосын эсрэг баримталж байгаа бодлогыг “бүхэлдээ алдаа” хэмээн шүүмжилсэн байна. Юн Сук Ёл Америк, Австрали, Энэтхэг, Японыг аюулгүй байдлын дөрвөл болон хамтран ажиллаж, дэмжин туслахыг санал болгов.

Тэрбээр Японы харилцааны талаар “Манай хоёр орны хооронд үүссэн асуудлууд тийм жижиг, амар хялбар биш. Гэхдээ шийдвэрлэх боломжгүй зүйл бас биш. Хэрэв талууд ирээдүйгээ бодсон байдлаар харилцвал асуудлыг шийдвэрлэж чадна” гэж ярьсан юм.

 

2.5 сая орон сууцыг ашиглалтад оруулна

 

 “The Korea Herald” сонинд бичснээр Юн Сук Ёлын дотоод бодлогын хамгийн нэн тэргүүний зорилт нь COVID-19 цар тахалд бодлогоо чиглүүлэх юм. Учир нь сонгуулийн явцад Солонгос улс омикрон хувилбарын хүчтэй давалгаатай таарч, халдварын тархалтын хамгийн хэцүү үетэй нүүр тулсан билээ. Тэрбээр тангараг өргөснийхөө дараахан COVID-19 халдварын улмаас ажлаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст нөхөн олговор олгох зорилготой ерөнхийлөгчийн түр хороо байгуулахаа амласан. Мөн улс даяар нөхөн төлбөр олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль баталж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаа амласан билээ.

Ажлын байр, орон сууц бол Юн Сук Ёлын төрийн бодлогын чухал хоёр асуудал юм. Тэрбээр залуучуудыг орон сууцжуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулж, зах зээлийг тогтворжуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд 2026 он гэхэд  2.5 сая шинэ орон сууцыг ашиглалтад оруулахаа зарласан талаар “The Korea Herald” сонин мэдээлжээ. Үүнийхээ 1.5 сая орон сууцыг Сөүлд тэр дундаа хотын төв хэсэгт 500 мянган орон сууцыг барихаар төлөвлөсөн гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

10 цаг 51 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

10 цаг 55 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 4 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин