Оросын эсрэг хориг дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөгч болж байна

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

“Агуу перестройкийн” хоёр дахь шатны онцлогуудын тухай шинжээч Владимир Прохвалитов www.fondsk.ru-д бичсэн нийтлэлийг орчуулан хөрвүүлэн хүргэж байна.

...Даллас хотын Холбооны нөөцийн банкны шинжээч Лутц Киллиан, Майк Планте нар Оросын эсрэг хориг арга хэмжээний дайн үргэлжилж, Оросын эрчим хүчний нөөцийг хааж байгаа нь дэлхийн эдийн засгийг маш хүнд уналтад оруулах аюул заналхийлж байна гэжээ. Тэд дэлхийн эдийн засгийн уналт, цаашлаад инфляцийн өсөлт зайлшгүй гэж үзэж байна.

Барууны олон шинжээч энэхүү сүйрлээс хэрхэн амьд гарах талаар марзагнасан, хошин маягийн зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тухайлбал, долоо хоногт гурван удаа гэрээсээ ажиллах, албан томилолтоор явахгүй байх, онгоцоор биш шөнийн галт тэргээр зорчих, нийтийн тээврээр зорчих, хувийн автомашинаас татгалзахыг Олон улсын эрчим хүчний агентлагаас зөвлөсөн байна. Эрчим хүчний зардлыг бууруулахын тулд дулаан ба халуун усны температурыг багасгах, хоёр цамц давхарлаж өмсөхийг ч зөвлөжээ. Нью-Йорк сургуулийн профессор Тереза Гиллардуччи америкчуудад амьтны хоол хүнс, тэжээлдээ хэмнэлт гаргахыг, мөн малын эмч рүү бага очихыг зөвлөж байна.

Эдгээр зөвлөмж нь анх сонсоход инээдтэй. Гэхдээ бодитой. Тэд бүгд Клаус Швабын "агуу перестройка"- тай нийцэж байгаа нь сонирхолтой. Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Жо Байден америкчуудад хандан “Хүнсний хомсдолын хувьд энэ нь бодитой нүүрлэх болно.Эдгээр хориг арга хэмжээний үнэ цэнэ нь зөвхөн Орост төдийгүй асар олон улс оронд нөлөөлнө" гэж хэлсэн. Жо Байдены засаг захиргаа АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэх бодолгүй байна. Шатахууны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Удахгүй инфляц хоёр оронтой тоонд хүрнэ. “Ардчилсан намынхан хямралын бурууг хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд тохохын тулд чадах бүхнээ хийж байна. Жен Псакигаас эхлээд Ардчилсан намынхан та бидний бүх зовлонгийн шалтгаан байхыг хүсэхгүй байна. Хэнийг буруутгах вэ. За яахав, В.Путиныг буруутан болгочихъё” гэж “Detroit.7 days” сонин бичжээ.

Одоо АНУ-ын эрх баригчид хямралд нэрвэгдсэн бүх хүнд 100 ам.доллар тараахыг санал болгож байна.

Их Британид ч мөн адил зүйл болж байна. "Их Британид хоол хүнс, тоглоом зэрэг өргөн хүрээний барааны үнэ өсөж, эрчим хүч, түлшний үнэ өссөн зэрэгт ард иргэд нэрвэгдлээ" гэж “The Guardian” мэдээлэв. Лейборист Рэйчел Ривз "Наад зах нь 30 жилийн хугацаан дахь амьжиргааны түвшний хамгийн муу хязгаарлалт"-ын тухай яригдаж байна гэжээ. 23.4 сая хүний (Их Британийн хүн амын 34 хувь) орлого нь амьжиргааны доод түвшиндээ хүрэхгүй байна. Британичууд ирэх дөрөвдүгээр сард эрчим хүчнийхээ үнийг нэмэхээр болсон. “Quilter Investors”-ийн шинжээч Пол Крэйг Их Британийн инфляци "аймшигтай" байна гэв. Их Британид амьдардаг хүмүүсийн хувьд амьдралаа залгуулах нь улам бүр хэцүү болж байна. Зарим айл өдөрт хоёр цаг л халаалтаа асааж, бусад үед гар чийдэн ашиглаж байна.

Британичууд хамгийн хүнд байдалд бэлтгэж байх хооронд “Францын засгийн газар хүнсний хямралыг даван туулахын тулд тус улсад хүнсний карт нэвтрүүлэх гэж байна” гэж ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Баян чинээлэг барууны хувьд энэ бол урьд өмнө байгаагүй зүйл юм. Э.Макрон “Хүнсний хямрал зайлшгүй болно” гэж үзэж байна. Францад нэг сарын дотор улаан буудайн үнэ 40 хувь, мах, наранцэцгийн тос, сүү, зөгийн бал 50 хувиар өссөн байна.

Эдийн засгийн байдал муудаж байгаа энэ үед францчууд ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхохоо больсон гэж Парисын Геополитикийн академийн судлаач Алеся Милорадович “Холбооны сүлжээ” компанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрбээр “Le Figaro” сэтгүүлийн санал асуулгаар францчуудын бараг 60 хувь нь “Тус улсад үргэлжилж буй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сонирхохгүй байна” гэв. Сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болно.

Үүний зэрэгцээ Францад шатахууны үнийн өсөлтөөс болж тариачид, загасчид, тээвэрчид, барилгын ажилчид, таксины жолооч нарын эсэргүүцэл нэмэгдсээр байна. Британи болон Вендегийн өмнөд хэсгийн загасчид Нантад жагсаал зохион байгуулж, төрийн далбааг шатаав. Зарим загасчин далайд гарахаа больсон.Нормандын загасчид Гавр боомт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн гүүрийг хаажээ.

Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Deutschlandfunk” радиод хэлэхдээ “Засгийн газар Оросын хийг орлох түлш олохын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэв. “Хэрэв бид ирэх өвөл илүү их хий авахгүй бол, эсвэл Оросоос хий нийлүүлэхээ зогсоовол бүх байшингаа халааж, үйлдвэрээ бүхэлд нь ажиллуулж чадахгүй" гэж тэрбээр хэллээ. Мэдээж хангалттай биш. Р.Хабек үүнээс "зайлсхийж чадна" гэж найдаж байгаа.

“Дойче” банкны тэргүүн Кристиан Швинг Оросын "Хойд урсгал-1" хийн хоолойд шинэ хориг арга хэмжээ авахгүй байхыг уриалж, энэ нь Германд үнийг мэдэгдэхүйц өсгөхөд хүргэнэ гэв. Хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир мөн германчуудыг мах бага идэхийг уриалсан.

"Цар тахал", "ногоон эрчим хүчний шилжилтийн" домог, дараа нь дэлхийд өлсгөлөнгийн айдас түгээсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ, эдгээрийг эхлүүлсэн улсуудад эхлээд цохилт өгч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

7 цаг 36 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

9 цаг 39 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

9 цаг 45 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

9 цаг 47 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

9 цаг 47 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

9 цаг 48 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

9 цаг 50 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

9 цаг 51 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

9 цаг 53 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

9 цаг 54 мин