Г.Батжаргал: Мөнгөний захыг хөгжүүлснээр зээлийн хүү буурна

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Олон улсад хөгжөөд олон жил болсон  мөнгөний захыг Монголдоо нутагшуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох шинэ төслийг эхлүүлээд байгаа “Мoney market fund” компанийн захирал Г.Батжаргалтай ярилцлаа.

 

-Банк, санхүүгийн орон зайг нөхөх мөнгөний захыг хөгжүүлэх тухай ярьж байна. Ямар шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж хөгжүүлэх боломжтой вэ?

-Өмнө нь репо зээлийн талаар сонсож байсан байх. Гэхдээ  манайд зөвхөн банкны салбарт ашигладаг. Төвбанкны үнэт цаас, Засгийн газар бондыг банкууд эзэмшиж хоорондоо зарж, борлуулах үйл ажиллагаа явагддаг. Саяхан 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк санаачлан репо зээлийг гаргасан. Энэ мэтээр хоёр тохиолдолд л хэрэглэж байна. Тэгвэл бид банкнаас бусад ББСБ-ын зах зээлд  энэ бүтээгдэхүүнийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй  530 орчим ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр банк бусын зарим нь эх үүсвэрийн илүүдэлтэй, зарим нь эх үүсвэрийн дутагдалтай байгаагаас зээлээ гаргаж чаддаггүй. Тэгвэл илүүдэлтэй нь дутагдалтай руугаа богино хугацаанд мөнгө зээлж хэрэгцээг нь хангах энэ үйл явцыг репо зээлээр дамжуулж хийж байгаа юм.  Олон улсад банк, санхүү хөрөнгийн, мөнгөний, валютын,  үүсмэл зах зээлийн гэсэн үндсэн дөрвөн чиглэлд уламжлалт хэлбэрээр хөгжсөн түүхтэй. Үүнээс хөрөнгийн зах зээл гэдэгт Монголын хөрөнгийн биржид явагдаж байгаа арилжааг хэлж болно. Мөн хаалттай хүрээнд гарч буй бонд болон хувьцаа нь нэг жилээс дээш хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хамааруулна. Харин мөнгөний зах зээл нь одоогоор банкуудын хооронд явагддаг арилжаа. Валютын зах зээл манайд бий. Харин үүсмэл зах зээл нь нийтлэг байдаггүй. Зөвхөн банкны хүрээнд своп, форворд гэсэн нэр томъёогоор  хийдэг ч хязгаарлагдмал тоотой. Мөнгөний захын тухайд олон улсад дотроо хадгаламжийн сертификат, төвбанкнаас  гаргасан үнэт цаас, орон нутгаас гаргасан төрөл бүрийн өрийн хэрэгсэл, аж ахуйн нэгж, компаниас гаргасан өр болон найдвартай авлагын хэрэгсэл, репо арилжаа гэж хуваадаг.

-Тэгэхээр эх үүсвэрийн  илүүдэлтэй нь дутагдалтай руугаа арилжааны байдлаар шилжүүлж буйг репо зээлийн арилжаа гээд байна уу. Мөнгөний захын арилжаа нь хөрөнгийн биржийн арилжаанаас давуу тал нь юу бол?

-Репо зээлийг Иргэний хуулиар буцаан худалдан авах болзолтой гэрээ хэлцэл гэдгээр зохицуулдаг. Зээл хүсэж буй тал өөрийн бланс дээр бүртгэлтэй байгаа хэвийн зээлээ багцлаад богино хугацаанд өөр нэг этгээдэд худалдах байдлаар эх үүсвэрийн илүүдэлтэй нь дутагдалтай руугаа зээл хэлбэрээр биш худалдаж буй арилжааны хэлбэр. Өөрөөр хэлбэл, хэвийн зээлээ барьцаалан худалдаад зөрүүлээд авсан төгрөг нь дараагийн зээлийнх нь эх үүсвэр болно гэсэн онцлогтой. Эргүүлээд худалдсан хэвийн зээлээ зарсан үнээрээ худалдаж авахдаа өөрөөсөө мөнгөө гаргаж авах байдлаар явдаг арилжаа. Тухайлбал, 100 сая төгрөгийг долоо хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй авъя гэвэл барьцаа нь 150 сая төгрөгийн хэвийн зээл байна. 100 саяын зээлийг олгохдоо 99.7 саяыг олгоно. 300 мянган төгрөг нь долоо хоногийн хүүнд үлдэнэ гэсэн үг. Долоо хоногийн дараа зээлээ төлөхдөө 100 сая төгрөг буюу нэрлэсэн үнээр нь буцааж өгдөг. Хэрэв зээлээ төлөхгүй бол хэвийн зээлийн 150 саяын багцыг зээлдэгч тал өөр дээрээ авч зээлээ төлсний дараа уг зээлийг хаана гэсэн үг. Ингэснээр 150 сая төгрөгөө буцаагаад өөр дээрээ авчихна гэсэн үг. Мөн хямдруулж авах боломжтой.  Мөнгөний зах зээлийн арилжаа нэг жилийн хугацаатай. Үүнээс дээш бол хөрөнгийн зах зээлийн арилжаа руу шилжинэ. Манай хөгжүүлсэн платформын арилжаа  7,14,28 гэсэн олон улсад нэвтэрсэн мөнгөний захын арилжаагаар явагдаж байна. 

-Мөнгөний захын арилжааг нэвтрүүлсний гол ач холбогдолыг нь хэлнэ үү?

- Шинэ зах зээл учраас оролцогчдыг тэгш бололцоо, мэдээллээр хангахын зэрэгцээ төгрөгийн зах зээлд тогтох өгөөжийн муруйг тодорхойлж гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл, репо арилжааны хүүг бид, Монголбанк, СЗХ тогтооохгүй.  530 орчим ББСБ-ын энэ бүтээгдэхүүнийг авах, зарах арилжаагаар хүү тогтоно. Жинхэнэ зах зээлийн зарчмаар тогтоно гэсэн үг. Энэ хүү тогтсоноор дээр хэлсэн үүсмэл хэрэгслийн зах зээлийн суурь үнэ болж өгдгөөрөө давуу талтай. Олон улсад мөнгөний тогтмол арилжаагаар төгрөгийн суурь үнэ зах зээлд тогтдог. Манайд мөнгөний зах зээл нь хөгжөөгүй учраас Засгийн газрын бондын хүүгээр тогтдог хэдий ч тогтмол арилжаа явдаггүй учраас бодит хүү болж чаддаггүй. Түүнчлэн мөнгөн урсгалын зөрүүг арилгах ач холбогдолтой. Тодруулбал, хөрөнгийн зах зээлээс  нэг компани арван тэрбум төгрөгийн хоёр жилийн хугацаатай бонд босголоо гэж бодоход шууд зээл гаргах боломжгүй. Нөгөөтэйгүүр, бонд гаргаснаас хойш хүү, зардал өдөр бүр хуримтлагдана. Үүний оронд энэ мөнгөө мөнгөний захад оруулбал зардлаа нөхөх санхүүжилтээ бууруулах, зээл гаргах хугацаандаа ашиглаж чадахгүй мөнгөө мөнгөний зах зээлд байршуулах бололцоотой болно. Өөрөөр хэлбэл, урт хугацааны болон богино хугацааны зөрүүг мөнгөний зах нь хөрөнгийн зах зээлтэйгээ  өрсөлдөгч биш бие биеэ нөхөж интергац хийдэг зах зээл болж буй юм.  Эсрэгээрээ 10 тэрбум бонд гаргасан компани 24 сарын дараа бондынхоо эргэн төлөлтийг  нэг өдрийн дотор цуглуулж төлөх амаргүй. Тиймээс бага багаар цугларах мөнгөө мөнгөний захад байршуулах боломжтой гэсэн үг. Энэ хоёр зах зээлийн актив, пасив хоёрын  зохистой удирдлагыг хангах ач холбогдолтой.

- Одоогоор танай платформд хэдэн ББСБ нэгдээд байна. Нийт актив нь хэд болж байна. Манай улсад банк давамгайлсан гэдгээр банкны  актив нь хэдэн их наядаар тоологдох байх. Банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл нь зэрэг хөгжиж байж зээлийн хүү буурна гэдэг олон улсын жишиг байдаг. Өнөөдөр энэ харьцаа алдагдсанаас зээлийн хүү буурахгүй байна гэдэг?

- Өнөөдөр 539 ББСБ байгаагаас орон нутагт 79, Улаанбаатарт 479 орчим нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 497 нь зээлийн үйл ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалттай 30, IPO хийсэн дөрөв байна. Өнөөдөр ББСБ-ын нийт активын 20, банкны есөн хувь нь харилцахад эргэлдэж байдаг. Энэ мөнгөн хөрөнгө нь тус банк бус болон банкны итгэлцлэл гэдгээр  өдөр бүр зардал үүсгэж байдаг. Энэ зардал үүсгэж буй активыг пасив талдаа ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Түүнчлэн COVID-ийн хуультай холбоотойгоор харилцахад байгаа мөнгөнд хүү тооцохгүй болсон. Энэ сул мөнгийг мөнгөний захаар эргэлдүүлбэл  үүсгээд байгаа зардлаа бууруулна гэсэн үг. Мөнгөн хөрөнгийг ашиглах бүтээгдэхүүн манайд байхгүй байна.

Олон улсад банк болон банк бусын харьцаа нь ижил. Харин манайд энэ харьцаа алдагдсан. 2021 оны эцсээр арилжааны банкны нийт актив 41 их наяд болсон. Тэгвэл ББСБ-ын нийт актив 262 тэрбум төгрөг. Одоогоор манай арилжаа долоо хоног бүрийн мягмар гарагт явагдаж байна. Энэ сарын сүүлээр нэмж  пүрэв гарагт явуулахаар төлөвлөж байна. 30 орчим ББСБ нэгдсэн.Тэд платформд хоног, хүү, хэдий хэрийн хамжээтэй санхүүжилт хэрэгтэйг байршуулна. Авах гэж байгаа тал нь өгөх талаа сонгоно. Сайн зээлдэгчид үнэлгээний системд  үнэлүүлж од авна. Олон одтой зээлдэгч зээлээ бага хүүтэй авах эрх нь нээгдэнэ. Энэ системийг манайх дотооддоо хөгжүүлсэн. Энэ бүхний эцэст зээлийн хүү буурна. Мөнгөний захыг хөгжүүлж репо арилжаа тогтмол явагдсанаар хүү 15-аас  гурав болох боломжтой. Мөнгийг хорм бүрт ашиглана гэсэн үг. Ашиглахгүй байх тусам зардал болж тэр зардал нь зээлийн хүүд шингэснээр хүү өндөр байгаад байдаг. Харин мөнгөний захыг хөгжүүлснээр хүү өөрөө буурах ийм ач холбогдолтой. Түүнчлэн ББСБ-ын чадвар сайжирч, санхүүгийн сахилга бат өндөр болно.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

20 цаг 2 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

23 цаг 49 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин