Apple компани Орост тоног төхөөрөмж борлуулахаа зогсоолоо

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

1.Apple компани тоног төхөөрөмжөө Орост зарахаа зогсоожээ.

Гуравдугаар сарын 1-нд Apple Орос дахь тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтээ зогсоож байгаагаа зарлав. Тиймээс компанийн вэб сайт дээр iPhone, MacBook болон бусад төхөөрөмж захиалахыг оролдох үед хүргэх баганад байхгүй байна гэсэн мэдээлэл гарч байна. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Украинд болж буй үйл явдалтай холбоотой ийм шийдвэр гаргасан байна. Тус компани мэдэгдэлдээ зөвхөн борлуулалт төдийгүй хамтрагч түншүүддээ нийлүүлхийг зогсоосон гэж тэмдэглэжээ.

2.Орос улсад Apple Pay болон бусад үйлчилгээ хязгаарлагдмал болно.

“Бид Орос дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоосон. Өнгөрсөн долоо хоногт бид бүх түгээлтийн сувгаар экспортоо зогсоосон. Мөн Apple Pay болон бусад үйлчилгээний үйл ажиллагаанд хязгаарлалтууд хийсэн" гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Гэсэн хэдий ч үйлчилгээг бүрэн хаасан эсвэл хориг арга хэмжээнд орсон банкуудтай хийсэн ажлыг зогсоосоны аль нь тодорхойгүй байна. Түүнчлэн ОХУ-аас бусад дэлхийн хэмжээнд RT News, Sputnik News-ын аппликейшнүүдийг App Store-оос хасна. Украины иргэдийг хамгаалах үүднээс Apple Maps үйлчилгээ нь зам тээврийн осол, түгжирлийг бодит цаг хугацаанд харуулах функцийг идэвхгүй болгосон байна.

3.Төв банк Apple Pay-ийг зогсоох талаар анхааруулав.

2-р сарын 25-ны Баасан гарагт ОХУ-ын Төв банк хориг арга хэмжээ авсан банкуудын картыг Apple Pay болон Google Pay-ийг цуцлахыг анхааруулав: үүнд ВТБ группын банк, Совкомбанк, Новикомбанк, Промсвязбанк, Откритие хамрагдана. Төв банкны мэдэгдэлд: гаргасан бүх картууд Орос даяар ажиллах болно гэж заасан боловч эдгээр банкны картуудыг "ApplePay, GooglePay үйлчилгээнд ашиглах боломжгүй, гэхдээ эдгээр картуудаар Орос даяар стандарт эсвэл контактгүй төлбөр хийх боломжтой. Эдгээр картаар гадаадын онлайн дэлгүүрт төлбөр хийх боломжгүй.

4.Украин Тим Кукт захидал илгээжээ

Украины Шадар сайд Михаил Федоров хоёрдугаар сарын сүүлчээр Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кукт нээлттэй захидал илгээж, Оросыг бойкотлохыг уриалав. “Би та бүхэнд хандан уриалж байна, та Украин, Европ, эцэст нь бүх ардчилсан ертөнцийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Шадар сайдын захидалд дурджээ. "Apple-ийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг Орост нийлүүлэх, тэр дундаа App Store руу нэвтрэхийг хориглоно уу". Түүний бодлоор ийм арга хэмжээ нь олон орос иргэдийг тусгай ажиллагааг зогсоохыг уриалхад хүргэнэ гэжээ.

5.App Store болон бусад компанийн үйлчилгээ Орос улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна

Украины Шадар сайдын уриалгыг үл харгалзан App Store, Apple Music, TV+, Arcade болон компанийн бусад үйлчилгээний захиалга Орост ажилласаар байна. Гэсэн хэдий ч Apple-ийн мэдэгдэлд тус компани "нөхцөл байдлыг үргэлжлүүлэн үнэлж, холбогдох засгийн газруудтай харилцах болно" гэжээ.

6.ОХУ-д Apple компанийн тоног төхөөрөмжийн үнэ сүүлийн өдрүүдэд өссөн байна

Албан ёсны дэлгүүрүүдэд хязгаарлалт хийхээс өмнө Apple-ийн тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Apple-ийн тоног төхөөрөмж долоо хоногт дунджаар 15-40 хувиар өсч, олон дэлгүүрт алдартай загварууд дуусч байна. Компанийн бусад төхөөрөмжүүдийн нөхцөл байдал ижил байна. Тиймээс ихэнх MacBook Air болон Pro загварууд зарагдаж дууссан бөгөөд үлдсэн хэд нь хэдэн арван мянгаар үнэ нь нэмэгдсэн байна.

Эх сурвалж: www.lenta.ru

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 22 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

20 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 7 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин