Европын холбоо: Бид Украинтай хамт

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Украин улсын Европын холбоонд элсэх хүсэлтийг мягмар гарагт хүлээн авлаа. Энэ үеэр тус холбооны гишүүд “Украинтай хамт тэмцэнэ” гэсэн лоозон барьж, Украины тугтай цамц өмссөн байв. Ийн Европын холбоо Украиныг зэвсгээр хангахын сацуу Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Үүний дараагаар  Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Европын парламентын танхимд хандан цахимаар үг хэлсэн юм.

Энэ үеэрээ тэрбээр “Европын холбоо биднийг хамгаална гэдгээ нотлох ёстой. Та бүхэн биднээс илүү их хүчтэй” гэсэн бол Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефкович “Бид Украинтай хамт. Та бүхний ялалтын дараа үзэсгэлэнт эх орноо эргэн сэргээн босгоход тань Европын холбоо тусална” гэж ярьсан талаар “Aljazeera” мэдээлэв.

Европын холбоонд элсэхийн тулд урт хугацааны хүндрэлтэй үе шатыг давах ёстой байдаг хэдий ч ОХУ-аас явуулж буй халдлагатай холбоотойгоор тус холбоо Украиныг маш хурдан хугацаанд гишүүнээрээ элсүүллээ. Мөн Европын парламент Европын холбооны удирдлагуудыг Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Оросоос шатахуун, газрын тос импортлохоо зогсоохыг уриалжээ.

Энэ сарын 1-ний байдлаар хоёр улсын халдлагын улмаас 136 энгийн иргэн амиа алдсаны 13 нь хүүхэд, 400 гаруй хүн гэмтсэний 26 нь хүүхэд байгааг НҮБ мэдээлсэн байна. Мөн НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор мягмар гарагийн байдлаар 660 мянга гаруй Украин иргэн хөрш орнууд руугаа дүрвэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

2 цаг 57 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

3 цаг 1 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

3 цаг 4 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

3 цаг 11 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

11 цаг 1 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

11 цаг 1 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

11 цаг 1 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин