Африкийн олон мянган оюутнууд Украинд гацаад байна

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Орос Украин руу довтолж Украинд суралцаж буй олон мянган африкчууд тэндээс явахаар улайрч байна. Гэвч нислэгүүд байхгүй бусад сонголтууд хязгаарлагдмал байгаа энэ үед тэдний засгийн газар хийж чадах зүйл үнэхээр бага байна. Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй 23 настай Нигерийн оюутан Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна -  бүх хотуудад, тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид 2 яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ. Киев даяар агаарын довтолгооны дуут дохио сонсогдож, зарим оршин суугчид метроны буудал, хамгаалах байранд орогнож байгаа тул эгчтэйгээ хамт хаягдсан мэт санагдсан бид Нигерийн иргэд, бидэнд тусламж хэрэгтэй байна. Биднийг үл тоомсорлож, ганцааранг минь битгий орхиоч”гэжээ. Нигерийн иргэн Тэми Розабель Цейе-Окотие мөн Украинд анагаахын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Идачабагийн сэтгэлийг хуваалцаж, “Үнэнийг хэлэхэд Бид ч нэсэн айж байна - бид юу хийхээ мэдэхгүй байна. Нигерийн Засгийн газар биднийг үндсэндээ “БИД ГАНЦААРАА ГЭСЭН" гэж хэлсэн гэж DW-д хэлэв.

              НИГЕРЧҮҮД ГАНЦААРАА ҮЛДСЭН МЭТ САНАГДАЖ БАЙНА

Одоогоор Украинд 4000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ. “Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари Украин дахь иргэддээ өөрөө өөрсдөдөө туслахыг аль эрт хэлсэн” гэж Рон Петерс DW Africa-ийн Facebook хуудсандаа бичжээ. “Тэр тусламж санал болгосон бол олон хүн гайхах байсан” гэсэн сэтгэгдэл бичсэн хүн олон байх аж. Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.

                     МАРОККО, ЕГИПЕТ УЛС АРАЙ ЭРТ ХӨДӨЛСӨН

Нигеричууд Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8000 оюутантай) дараа египетчүүд 3500 оюутантайгаараа 3 дугаарт бичигддэг байна. Нигерчүүд Орос довтлохоос өмнө Марокко, Египет улсуудын авч хэрэгжүүлсэн янз бүрийн арга барилыг онцолж байна. Хоёр долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “өнгөрсөн 7 хоногт Украин дахь эрх баригчид болон Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохицуулж байна” гэжээ.

                   УКРАИНЫГ ОРХИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Африкчууд Украинд суралцаж буй оюутнуудын 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын олон хотуудад суралцдаг байна. Украины техник, анагаах ухааны сургуулиуд харьцангуй бага төлбөртэй байдаг нь олон оюутнуудыг татдаг аж. Пүрэв гарагт Киев хоёр дахь том хот  болох Харьков, Хар тэнгисийн Одесса боомт зэрэг тус улсын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бөгөөд оюутнууд аюулгүй байдлынхаа төлөө санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Тернопил хотод байрладаг анагаахын 5 дугаар курсын оюутан Либерийн Августин Акой Колли Бид аюулгүй байдлынхаа талаар маш их санаа зовж байгаа бөгөөд Украин дахь нөхцөл байдал тайван болтол Украйнаас аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх талаар тусламж хүсэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр DW-д захидал бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 22 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

20 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 7 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин