Б.Дөлгөөн: Буцааж авахгүйгээр бодит санхүүгийн дэмжлэг болдог  учраас үр дүнгээ өгдөг

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн банк, ЖДҮ-ийн газар хамтарч  Экспортыг нэмэгдүүлэх аж ахуйн нэгжид 20-500 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонтой холбогдуулан Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөнөөс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Санхүүгийн дэмжлэг хүссэн аж ахуйн нэгжүүд хэзээнээс хүсэлтээ өгч эхлэх юм?

-Уг төсөл 2016 оноос эхэлсэн. 2023 оныг дуустал хэрэгжинэ. Өмнө нь Сангийн яаманд хэрэгжиж байгаад  2020 оноос чиг үүргийнхээ хүрээнд ХХААХҮЯ-нд шилжиж хэрэгжүүлэхээр болсон. Түншлэлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүд  экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах дараах гурван багц ажлыг Түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг авч болно. Үүнд, тоног төхөөрөмж шинээр худалдан авах, Экспортын бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалтын зөвлөх үйлчилгээ, Экспортын зах зээлд зориулсан маркетинг, идэвхжүүлэлт, гадаад худалдааны чадавх бэхжүүлэх зөвлөх үйлчилгээ. ААН-үүд  хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж хүсэлт болон бусад материалуудыг манайд ирүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд зөвшилцөж үйл ажиллагааныхаа нийт үнийн дүнгийн санхүүжилтийн 50 хувийг нь манайхаас нөхөн төлбөр хэлбэрээр авах боломжтой.

-Төслийнх нь нийт зардлын 50 хувийг танайхаас санхүүжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Жишээлбэл, аж ахуйн нэгж байгууллага 100 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өөрсдийн хөрөнгөөр болон зээлээр худалдан авч /манайхтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна/ гэрээний нөхцөлөө  биелүүлсэн тохиолдолд дээрх 100 сая төгрөгийнхөө 50 сая төгрөгийг манайхаас авна гэсэн үг. Гэхдээ манайх энэ бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахын тулд энэ тоног төхөөрөмжийг худалдан авах гэж байгаа гэдгээ гэрээндээ тусгасан байна.

-Нэг онцлог нь кластер хэлбэрээр нэгдсэн аж ахуйн нэгжүүдэд 500 сая төгрөг хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байгаа нь давуу талтай байх шиг байна. Үүнийгээ тодруулна уу?

-Хоёр ба түүнээс дээш аж ахуйн нэгжүүд нийлж кластер хэлбэрээр энэ санхүүжилтэд хамрагдах боломжтой. Кластер хэлбэрээр хамтран Түншлэлийн хөтөлбөрт хамрагдах ач холбогдол нь хамтдаа том асуудлаа шийдэх, зардлаа хуваах гэж хэлж болно. Кластерийн гишүүн ААН бүр экспортын чиг баримжаатай үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Ийм тохиолдолд 500 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Өмнө кластер компаниудад олгох санхүүжилт 300 сая төгрөг байсан бол энэ жилээс 200 сая төгрөгөөр нэмэгдсэн.

-ААН-ийн хүсэлтийг өмнө нь танайх цонх нээж цахимаар авч байсан санагдана. Одоо хэвээрээ юу?

-2021 оны туршид цахимаар гурван удаагийн цонх нээж аж ахуйн нэгжээс материалыг хүлээн авч байсан. Нэг цонхны шалгаруулах бүтэн цикл 2-3 сар болж байсан. Гурван удаагийн цонхоор нийтдээ 68 ААН-үүдтэй гэрээ хийсэн. Одоо цонх гэж байхгүй, тогтмол нээлттэй. Өнөөдөр, маргааш  хэзээ ч  өгч болно.

-Энэ онд хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байгаа вэ?

-Нийт санхүүжилт 20 сая ам.доллар. Энэ жилийнх 3.6 сая ам.долларын гэрээ хийхээр төлөвлөж байна.  2016-2020 оны хооронд 887 ам.долларын санхүүжилт олгосон. Өнгөрсөн онд дөрвөн тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан.

-Зорилтот аж ахуйн нэгжүүддээ яг  бодит дэмжлэг болж чадаж байна уу?

-Олгосон санхүүжилтийг  буцааж авахгүйгээр бодит дэмжлэг болж байгаа учраас ажлаа хийсэн аж ахуйн нэгжид том дэмжлэг тусалцаа болж байгаа гэж дүгнэж байгаа. Түүнчлэн хөтөлбөрийн нэг хэсэг нь сургалт, судалгааг манайхаас захиалж тусгайлсан сургалт авах боломжтой. Мэдээж экспортлогч болохоор зорьж байгаа компаниудад хамааралтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

4 цаг 16 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

4 цаг 39 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

11 цаг 59 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

11 цаг 59 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

11 цаг 59 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин