Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

2025-09-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газар өргөн барьсны дагуу 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хооронд гашуунсухайт-ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тухай 58 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.

Энэхүү УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох” гэж заасан байна.

Эдгээр заалтын дагуу УИХ нь Засгийн газарт манай улсад эдийн засаг, гадаад худалдааны хувьд алдагдалтай, ард түмний дундын өмч байгалийн баялгийг цөөн тооны албан тушаалтнууд дур зоргоороо захиран зарцуулах эрхтэй болсон, хожим хойно ард түмэнд өрийн дарамт болохуйц, 2011 оны “Чалко-Эрдэнэс Таван толгой ХК”-ийн хооронд байгуулж байсан муу гэрээний жишгийг баримтлахыг даалгасан “Нүүрс худалдаалах гэрээ” гэгчийг байгуулахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын 5 дахь заалтаар “Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх” гэж заасан байна.

Энэ заалтаар Засгийн газарт 16 жилийн хугацаанд 250.0 орчим сая тонн коксжих нүүрсийг худалдах тухай гэрээ байгуулах хэлэлцээ хийхдээ нүүрсийг сорчлохгүй байх чиглэлийг өгсөн боловч өндөр албан тушаалтнууд Гэрээ хийхдээ энэхүү заалтыг зөрчиж, нүүрсийг сорчилсон заалтыг оруулсан байна.

Түүнчлэн энэхүү гэрээний дагуу нэг тонн коксжих нүүрсийг биржийн үнээс 40 гаруй ам.доллараар илүү хямдхан үнээр худалдахаар болсон байна. Ингэснээр уг гэрээ хэрэгжих хугацаанд Монголын тал 10.0 тэрбум ам.доллар буюу 35.0 их наяд төгрөгийн алдагдалтай худалдаа хийхээр болжээ.

УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоол, түүнийг үндэслэн Засгийн газрын байгуулсан гэрээ удаан хугацаанд хэрэгжвэл цаашид манай улсад залруулж үл болох хор хөнөөлтэй болсон, улс орон, ард түмний эрх ашгийг хөсөр хаясан, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь нэгэнт тодорхой болж байгаа тул Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Та хоёроос болон Засгийн газар, УИХ-ын гишүүдээс дараах асуултуудыг асууж байна.

 

АСУУЛТУУД:

 

1. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас:

1) Та хоёр Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10.0 тэрбум ам.доллар, төгрөгт шилжүүлвэл 35.0 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц “Нүүрс худалдах гэрээ”-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгээ зуран баталгаажуулж байхдаа энэхүү гэрээ Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт их хэмжээний хор хохирол учруулахаар болж байгааг яагаад олж хараагүй, ойлгоогүй вэ? Мэдээлэл, мэдлэг дутав уу?

2) Эсхүл луйвар булхайг мэдсээр байж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж энэхүү гэрээг байгуулах ажлыг муйхарлан зүтгүүлэв үү?

3) Энэ гэрээг яагаад заавал нууцалсан бэ?

4) Энэ гэрээг яагаад заавал БНХАУ-ын Харбин хотод байгуулсан бэ?

5) УИХ, Засгийн газрын гишүүдэд энэхүү гэрээтэй холбоотой ямар ямар мэдээллийг бүрэн өгөөгүй вэ?

 

2. Засгийн газар, УИХ-ын гишүүдээс асуух нь:

1) Энэхүү гэрээг байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд уг гэрээний тухай мэдээллийг бүрэн авсан байсан уу?

2) Шийдвэрээ гаргахдаа юуг үндэслэсэн бэ?

 

Н.Энхбаяр

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Энэ шунал авилгачингаас болж хятад нүүрс авахаа болилоо. Ёстой нөгөө дэлгэрсайхан хэлсэнээр хог боллоо. Үнэн үг хэлсэн юмшүү. Хүн үнэн үгэнд дургүй. Хятад авахаа зогсоовол нүүрс хар хог болно. Авч байгаа дээр нь хямд байсан өгч байх хэрэгтэй.
Зочин
Яагаад асууж болохгүй гэж. Эдгээр асуултад хариуг үтэр түргэн өгөх хэрэгтэй. Ёр нь ямарч асуултанд хариу өгч байх үүрэгтэй. Хэн ч асуух эрхтэй
Хүүхдийг нь сайд болгоогүй гээд хонзогножээ. Хүн муу байэ болно хонзогногч байж болно гэжүү. Хүн шаар байж ийм юм ярьж тэнэгтэж байхаар болиоч. Цолмон энэ тэнэгээ аваач.
Zail
Үүний үгэнд итгэх үү??? Энэ хулгайч юу сэтгээд ингээд бна. Энэ хэзээ эх орон ард иргэдээ болгодог болоо вэ?? Ерөнхийлөгч байлаа их хуралын дарга байлаа ерсайд байлаа!!!!! Тэгээд юу боллоо??? Авилгалыг цэцэглэн хөгжүүлж өгсөн бузартаг. Ёстой өөрөө шоронд хэвтэж байх ёстой ширэн нүүрт.үүнд бүү итгэ
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 51 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 2 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 52 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 52 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 52 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09